Монголын загвар өмсөгчид Бээжингийн баар руу нүүдэллэж байна
2013/11/06
Өмнөх сурвалжлага: 1.Үхлийн урилга
2.Африкийн хар тамхины бүлэглэлийн бэр Б.Хулан
Үргэлжлэл....
Нутаг нэгтнүүдээ золиосолдог эгч дүүс болох Б.Хулан, Б.Халиун нартай холбоотой мэдээллийг цуглуулах зуур Бээжинд биеэ үнэлдэг монгол эмэгтэйчүүдийн талаар сурвалжлага бэлтгэсэн юм.
Хятадын нийслэлийн хоёрдугаар тойрогт орших “Maggie’s” бол хотын төвийн дээд зэрэглэлийн баар. Энд 25-50 орчим насны 80 орчим монгол эмэгтэй тогтмол биеэ үнэлж иржээ. Тус бааранд зөвхөн монгол, хятад эмэгтэйчүүд 70 юанийн тасалбар авч ордог бол ази эрчүүдийг огт нэвтрүүлдэггүй уламжлалтай. Зөвхөн Европ жуулчид л давуу эрх эдэлж үйлчлүүлдэг юм байна.
Үүдэндээ харуул хамгаалалт чанга тул ази эрчүүд орно гэвэл цагийн гарз болно. Тэднээс олдсон мэдээллээр гадныхны халаасыг нимгэлдэг монгол хүүхнүүдийн дийлэнх нь англи, хятад хэлтэй. Их сургууль дүүргэсэн, эмч, багш, загвар өмсөгч ч бий. Монгол эмэгтэйчүүд хотын төвдөө ойролцоо орон сууцанд хэсэг бүлгээрээ амьдардаг бөгөөд нэг сарын байрны хөлсөнд 2500-5200 юанийг төлдөг юм байна. Сурвалжлага бэлтгэхээр очсон хөтөч бид хоёр тус баарны ойр орчноор нь хэсэг хугацаанд эргэлдэж яваад оройн 23.40 цагийн үед нэвтэрлээ.
Үүдэнд нь хар костюм өмссөн биеэрхүү эрчүүд станцаар хоорондоо зогсоо чөлөөгүй ярилцаж байв. Гаднах хаалганаас 30 орчим метр яваад доторх үүдээр нь нэвтэрвэл заалны баруун талд хүрэн хувцсаар жигдэрсэн бармен охид бүсгүйчүүл зогсоо чөлөөгүй ажиллаж байгаа харагдана. Түүний эргэн тойронд эгнэсэн сандал дээр эрчүүд бүгд л нэг нэг ази эмэгтэйчүүдийг тэвэрч, зарим нь өвөр дээрээ суулгасан байв. Заалны голын хэсэгт жижигхэн талбай байх бөгөөд хос хосоороо найман хүн бүжиглэхтэй ч таарав. Зөвхөн архи, дарс, шар айраг худалддаг хэсгээс бусад газар нь босоо үйлчилгээтэй юм.
Дотогш нэвтэрсэн бид 70 юаниар авсан тасалбараа бармен залуу руу сарвайтал “Corone” гэсэн бичигтэй хоёр ширхэг шар айргийг бидэнд өгөв. Энэ газар бол байнгын Европын жуулчдаар дүүрэн байдаг аж. Баарны дотор талд хятад, монгол охид урт янжуур зууж, зарим нь инээмсэглэн өмнүүрээ явсан эрчүүдтэй “Hi” гэж мэндэлж зогсох дүр зураг хамгийн түрүүнд нүдэнд буув. Бүсгүйчүүд богино банзал өмсч, дэгжин ээмэг, цүнхээр гангарчээ.
Эргэн тойронд байгаа бүсгүйчүүдийн нэгтэй нь танилцаж хэсэг хором яриа өрнүүллээ. Баарны хөгжим сул тул бидэнд ярилцахад төвөг учирсангүй. Түүнийг С гэдэг. Бээжинд ирээд гурван жилийг үджээ. Урт хөлтэй, өндөр цагаан охин инээд алдсаар надтай хэдэн үг сольсон юм.
-Сайн уу, үйлчлүүлэгч хэр олдож байна хө?
-Зун бол гайгүй шүү дээ. Өвөл жуулчид ховор болчих юм. Чи ингэхэд өмнө нь орж ирж байгаагүй юу?
-Үгүй, анх удаагаа, өдөрт хэдэн төгрөг олох уу?
-Найз нь өдөр бүр орж ирж чаддаггүй юм. Нялх хүүхэдтэй. Одоо есөн сартай. Ээж маань хүүхдийг минь харж байгаа л даа.
-Энд үү /Бээжинд/
-Тиймээ, ээжийг саяхан хотоос авчирсан юм. Өмнө нь эгчийн охин ирж хүүхдийг минь харж өгч байсан юм л даа.Тэр хичээлдээ орохоор нутаг буцсан.
-Ээждээ юу гэж хэлээд гарч ирдэг юм бэ?
-Ээж намайг ийм ажил хийж байгааг мэднэ. Эхэндээ хэлэхээс айдаг байсан. Одоо цайрсан шүү дээ / инээв/
-Хаана амьдрах уу, буудалд нялх хүүхэдтэй хэцүү биз дээ?
-Нялх хүүхэдтэй байж юу гэж буудалд байх билээ. Байр хөлслөөд амьдарч байгаа. Нам-пун хороололд хэдэн найзуудтайгаа байна. Тэд ч найз залуучуудтайгаа хамт суудаг юм.
-Найз залуучууд нь юу хийх үү?
-Бүгд хулгай хийж амьдардаг шүү дээ. Одоо найзууд наашаа хамт орж ирэх нь цөөрч байна. Сингапур руу хамт зугаалаад л / инээв/
Тэр бид хоёрын дунд ийм яриа болж өндөрлөв. С гэж өөрийгөө танилцуулсан энэ эмэгтэйтэй өмнө нь зугаацаж байсан америк элчингийн эр нь ирсэн тул тэр ажлаа хийхээр баарнаас гарч одов.
“Maggie’s” бааранд ойролцоогоор хятад монгол нийлсэн 200 гаруй бүсгүй нааш цааш холхих бөгөөд зарим нь үйлчлүүлэгчээ дагуулан гарч явж байхад зарим нь зөрж орж ирэхтэй таарна. Монгол эмэгтэйчүүд зуны улиралдаа олширдог бол өвөл нь нутаг буцдаг гэх мэдээллийг тэндэхийн нэгэн эх сурвалж хэлж байсан юм. Түүний хэлж буйгаар монгол эмэгтэйчүүдийн биеэ үнэлэх ханш нь 400-500 ам.доллар.
Зочин · 2013/11/07
paa *** asia erchuudiig oruuldagui gj ****snaa uuruu oroo ****hiima tegeed ymar ch bsn setguulch ni asia bish mongol bol bur bish bolj taarah ni tiimv?
Зочин · 2013/11/07
orowdoltei amitad ugasa haraalaar bombogduulj baiga ****oor angli huwilbaraar ni bas nuutsaldag bolchij. hoorhii
Зочин · 2013/11/07
tegeed ene ***iin identiry programm ni mongol ugee yalgaj chadahgui baina. hardaa : ts****aa gej bichsen ingej garaad baina: цаа******
Зочин · 2013/11/07
Хаха. Доргио угаасаа л хөгийн хөгийн юм бичиж байдаг ш дээ. Ороод ч хэрэггүй. Хая цаа******!! Зайлцан зохион бичлэг. энийг ороод унш: www.beijing-nightlife-guide.com/beijing-pickup-bars/maggie-s/
Зочин · 2013/11/07
http://www.beijing-nightlife-guide.com/beijing-pickup-bars/maggie-s/ ene ruu orood uzeed commentuudiig ni unshdaa arai aimar ****chijee
666 · 2013/11/07
ZOXION BICHLEG BICHEE YU DAA? CHAMD XAMAG YMAA TOOCHOOD ZOGSOJ BDAG BIE EE VNELEGCH GEJ BAIX UU?
Зочин · 2013/11/07
Za yaj ch bodson biye tend unelj ywaa hun ene setguulchid hamag unenee yriad zogsohuu bas Mongol eh hun huuhdee 9n sartai bhad eejeeree haruulchaad biye uneleed ywahgui bh ene hudlaa ym bichij hunii anhaaral tatah gsn setguulchded handaad ((o)))) shuu zayu !!!!! tsoohuulhnee bjiij heden biynee bainga muulah ym
Зочин · 2013/11/07
garchig aguulga 2 n mash ih zorj bn.humuust bitgii buruu setgegdel uldeej bai.garchigandaa taarsan aguulgaa bichij bai
Зочин · 2013/11/07
linkeer orood setgegdel unsh daa.. muu mungunii tuluuh ******dalt heleh ug alga
eniig un***ldaa · 2013/11/07
http://www.beijing-nightlife-guide.com/beijing-pickup-bars/maggie-s/
Зочин · 2013/11/07
Өөрөө биеэ үнэлэх гэж байгаа хүүхэн шиг явж орсийн биш үү. Юм ойлгодоггүй улсууд их байх юмаа. Эмэгтэйь залуухан сэтгүүлч байсийн биш үү. Тэгээд биеэ үнэлэх гэж байгаа юм шиг, туршлага судалж байгаа юм шигээр энэ охиноос зөвлөгөө авсан юм шиг байна.
Зочин · 2013/11/07
setguulch n ooroo europe hun bsiim bn tee, mongol heleeer ym bichihde gaeguud nohor bh chine, esvel ****** ch ymuu?
Зочин · 2013/11/07
Зүгээр л сайхан зохиосон байна. Худлаа сайтууд
Зочин · 2013/11/07
tegj yvsaniig n medehgui ter *************tei suuh hun tsuungui garj daraa n haramsah yum boloh baihdaa... Mongoliin zarim emegteichuuded itgehiin arga baihgui.
Зочин · 2013/11/07
Ems sadarlval tor mohhiin shinj gej huuchnii ug bnda. Mongol erchuud yaagaad ajil hiih durgui bdiin boldoo bugd ajilj bjil uul ni uls ***jmoor yum
Зочин · 2013/11/07
orno gevel hudlaa l gd bsan shuud orool neeh amarhan hamag yumaa yrichih hun olool...jhn unemshiltei yum bichmeer yumaa.zagvar umsu****d ni tegeed haachvaa.dandaa ****ltuurnii yum hiij bhiin
Зочин · 2013/11/07
yagaad we heterch bndaa bitii mongold ireerei teriig l husey!