Л.Байгалмаагийн ХАР ТАМХИ зөөвөрлөдөг байсан маршрутыг тогтоожээ
2013/11/06
БНХАУ-ын шүүхээс бүх насаараа хоригдох ял сонссон ч өдгөө 19.6 жилийн ял эдлэхээр болоод буй Л.Байгальмаагийн хар тамхи зөөвөрлөдөг байсан маршрутыг тогтоожээ.
Тэр нэг бус удаа хар тамхи, мансууруулах бодис хил дамнуулан тээвэрлэдэг байсан бөгөөд Малайзаас Хятад уруу 204 грамм герион тээвэрлэж, хил давах үедээ хятадуудад баригдсанаар ийнхүү ял эдэлж байгаа юм. Хэдийгээр түүнд ял оноосон ч БНХАУ-ын шүүх уг хэргийг үргэлжлүүлэн шалгаснаар түүний явсан маршрутыг тодорхой болгоод байгааг эх сурвалж хэллээ. Тэрбээр Энэтхэг, Балба, Бангладеш, Зүүн өмнөд Ази, Колумб Улсаар явж хар тамхи зөөвөрлөснийг тогтоогоод байгаа юм. Түүний явсан эдгээр улсууд нь хар тамхины бизнес ид цэцэглэж буй орнууд аж. Ийнхүү олон орноор явж, хориотой бараа тээвэрлэдэг байсан Л.Байгальмааг элэг нэгтнүүд нь өмгөөлөн хамгаалсаар өдий хүрсэн. Нэг үгээр бол, түүнийг монгол хүний гэнэн итгэмтгий, цагаан цайлган зангаасаа болж, ийм хэрэгт орооцолдлоо хэмээн олон нийт үзэж байсан ч тэр бидний бодсон шиг тийм гэнэн цайлган нэгэн биш байсныг эндээс харж болохоор. Түүнчлэн албаны эх сурвалжийн хэлснээр тэрбээр олон удаагийн үйлдэлтэй хар тамхины тээвэрлэгч гэнэ. Түүгээр ч зогсохгүй хар тамхины бүлэглэлийнхэнтэй холбогдсон байжээ. Тодруулбал, Зүүн Өмнөд Азийн хар тамхины мафийн “Алтан гурвалжин” бүлэглэлийн бүс нутаг хариуцсан хятад гаралтай Малайзын иргэн Эдвард гэгчтэй холбоотой байжээ. Тэрбээр манай улсын хэд хэдэн иргэнийг сүлжээндээ элсүүлсний нэг нь Л.Байгальмаа байсныг ч мөн тогтоосон байна. Харин “Алтан гурвалжин” мафийн сүлжээ нь БНХАУ-ын Сычуан, Юнань, Гуанжоу, Гуанжи, Зэжиан зэрэг таван мужид хар тамхи борлуулдаг аж. Мөн Лаос, Вьетнам, Бирмд төвтэй бөгөөд БНХАУ-ын дээрх мужуудтай хил залгаа аж. Толгойлогчийг нь Да Ши Фу гэдэг бөгөөд Хун Са гэх нэрээрээ алдаршсан нэгэн ажээ. Тус бүлэглэлийнхэн ихэвчлэн явуулын болон энгийн хүмүүсийг хар тамхи тээвэрлэх ажилдаа татан оруулдаг байна. Ингэхдээ хар тамхийг савлан жижиг тунгаар залгиулах эсвэл арьсанд нь нуух зэргээр зөөвөрлүүлдэг муу аргатай аж. Энэхүү ажлаа гүйцэлдүүлэхийн тулд урьдчилгаа болгон хувь хүмүүст мөнгө өгдөг бөгөөд тэр мөнгөнд нь хууртсанаар энэхүү хууль бус наймаанд гар дүрдэг байна. Түүнчлэн “Алтан гурвалжин” бүлгэм Афганистанаас Тажикстан улс, ОХУ-ын Ростов, Новосибирск, Свердловскоор дамжин Сибирийн нутаг дэвсгэрт опиум, герионы хууль бус наймааг цэцэглүүлж амжсан байна. Ер нь хар тамхины хэрэгт холбогдож, харийн нутагт хоригдож буй монголчууд бүгд юм мэдэхгүйгээсээ болж, гаднын орнуудад баригдаж хоригдох нөхцөл үүсдэг гэж зарим хүн үздэг ч үнэн хэрэгтээ хямд төсөр аргаар их хэмжээний мөнгө олох гэсэн башир аргаасаа болж, ийм байдалд ордог гэдгийг албаныхан хэлдэг. Л.Байгальмаа ч мөн энэ маягаар удаа дараа, хориотой барааг хууль бусаар тээвэрлэснийхээ дүнд ийнхүү үр хүүхэд, хань хамсаатнаасаа хол, харийн нутагт ял эдэлж байгаа юм. Энэ ч үүднээс их мөнгө амархан олдоггүйг санаж, гаднын ч дотнын ч хүмүүсийн башир аргад хууртахгүй байхыг учир мэдэх хүмүүс сануулж байна. Л.Байгальмааг харийн нутагт хэрэгт холбогдож, өмнөд хөршийн хатуу чанга шоронд насаараа хоригдох ял сонсох үед элэг нэгтнүүд нь ар гэрийнхнээс нь дутахааргүй харуусч, түүнийг бусдад хууртчихлаа хэмээн бодож, бүр хэвлэл мэдээллийнхэн хүртэл олон арван нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэн, цацаж байсан билээ. Түүнчлэн Л.Гантуул, Л.Гандаваа, Ё.Оюунбилэг, Ц.Оюун-Эрдэнэ нараар толгойлуулсан бүлэг 2008 оноос хар тамхи зөөвөрлөсөн. Тэд нэг улсаас нөгөө улсад мансууруулах бодис зөөвөрлөхдөө хар тамхийг үрэл хэлбэрт оруулж залгиад, зорьсон газраа хүрсэн цагт өтгөнөөрөө гаргадаг байсан гэх. Хэрэв цааш нь дамжуулах шаардлага гарвал хар тамхиа дахин өөр нэг нь залгих маягаар тээвэрлэдэг байж. Тиймдээ ч Л.Байгалмааг дээрх этгээдүүд Вьетнам, Малайзаас БНХАУ-аар дамжуулан мансууруулах бодис тээвэрлүүлдэг байсан. Түүнчлэн урд хөрш рүү гарах замын зардал болох 200 юанийг өгч, дарамталсаар байгаад Монголоос явуулсан гэсэн ерөнхий тайлбар тухайн үед хэвлэлээр гарч байсан ч энэ нь ташаа мэдээлэл ажээ. Өөрөөр хэлбэл, бусдын ятгалгаар, аргагүйн эрхэнд дарамтлуулан, хориотой бараа тээвэрлэн, хилийн дээс алхсан нь ийнхүү ташаа болж таарч байна. Хэдийгээр Хятадын шүүх хатуу чанга гэдэг ч манай улсын албаны хүмүүс уйгагүй хөөцөлдсөний эцэст Л.Байгальмаагийн ар гэрийнхнийг түүнтэй уулзуулж байсан удаатай. Түүнчлэн түүний насаараа эдлэх ялыг 19 жил болгон бууруулаад буй. Учир нь түүний хоол боловсруулах эрхтэн муудсан, шүд нь суларч, элэг нь хатуурсан, амьсгалын замын бүх эрхтэн систем нь муудаж, өвчлөлийн гуравдугаар шатанд орсон гэсэн эмчийн дүгнэлт гарсан юм. Тиймээс түүний ялыг ийнхүү багасгаж, өдгөө хоёр улсын хоорондох ялтан солилцох гэрээгээр эх оронд нь авчрахаар ярилцаж буй.
М.ӨНӨРЖАРГАЛ
Зочин · 2013/11/07
za***sss . syrjigneed l baih. odoo udahgyi eee delhii sunuh bolno . ter yed hen mongol hen hyatad ve hamaagyi bolno hahhahahahahhahahahhahahahahhahaha. yadargaatai uym iim uym unshihaar .
Зочин · 2013/11/07
Zuvxun ene ch bishee Mongolchuud Xitadiin xaa saigui Mongol gedeg neriig ulandaa gishgesen baina lee. Ternees ni bolood daraa daraagiinxaa ochij baigaa xumuust mash ix xar mur urshig tarisan baina daa. Unexeer xaramsaltai. Mongolchuudaa neg uxriin ever dorgixod mingan uxriin ever dorgidog gesen zuir tsetsen ugiig xaayaa ch gesen sanaj bai l daa.
Зочин · 2013/11/07
mongond denduu dontoj de. morooroo ajilaa hiigeed yvj bsan bol iim ym bolohgui amar hylbar argaar ih mongo oloh gej iim ym bolson bh
Зочин · 2013/11/07
mongond denduu dontoj de. morooroo ajilaa hiigeed yvj bsan bol iim ym bolohgui amar hylbar argaar ih mongo oloh gej iim ym bolson bh
Зочин · 2013/11/07
Edgeer mongoliin neriig ulandsa gishgesen humuusees bolj engiin zorchij bga mongol humuusiig hill gaaliinhan har ***hi teewerlegch nudeer harj achaa teeshiig ongichdog bolson bn