Танхай Эмээ: Миний ард аймар том баг ажилладаг
2013/11/13
Твийтр хуудаснаа “од” болоод байгаа “Танхай эмээ”-тэй онлайн яриа өрнүүллээ. Тэрбээр “Дахин жиргэхгүй, баяртай” гээд явсан нь олон жиргээчийг гонсойлгосон ч эргэн ирсэн. Гэхдээ “засарсангүй”. Танхай хэвээрээ үлдсэн. Харин ардчилсан нийгэмд амьдарч буйгийнх нь хувьд вертуаль орчинд үгээ хэлэх эрхийг нь боомилсон эсэхийг өөрөөс нь тодрууллаа.
-Асуултаа таныг Тагнуулын ерөнхий газраас шалгасан, жиргэх эрхийг тань хассан гэх мэдээллээс эхэлье. Энэ үйл явдал яаж өрнөсөн бэ. Товчхондоо “Танхай эмээ”-д юу тохиолдоо вэ?
-ТЕГ-аас шалгаагүй.Тэгэхээр бас үйл явдал ч өрнөөгүй. Би жиргээчдийн өмнө цаг наргүй бурж байх үүрэг хүлээсэн хүн биш биз дээ.
-Жиргээчийн жиргэх эрхийг хасна гэдэг шувууг далавчгүй болгохтой төстэй биз. Харин ардчилсан нийгэмд цахим хэрэгсэл ашиглан дэлхий даяар үзэл санаагаа илэрхийлэх, үгээ хэлэх, эсвээс улс төр, нийгэм дэх элдэв “гаж” үзэгдлийг фото зургийн эвлүүлэг ашиглан “шоглох” эрхийг хасах, цагдах, шалгах нь олон нийтэд таагүй санагдсан. Харин “Танхай эмээ” хэр “шок”-нд орсон бол?
-Эрх хасаагүй, хасч чадах ч үгүй.Тэгэхээр шоконд ч ороогүй, шоронд ч ороогүй.
-Та цахим ертөнцөд мэндэлсэн цагаасаа хойш асар богино хугацаанд 20 мянган жиргээчийг дагуулсан. Гол нууц нь таны эр зоригтой бас эрээ цээргүй жиргээ, эвлүүлгийн зургаас эхлэлтэй. Харин зорилго чинь юу байв аа?
-Тасархай гоё нийгэмд амьдардаг бол танхай эмээ төрөхгүй л байсан байх.Онцгүй санагдсан болгоноо онцолж матарлах гол зорилоготой.
-Таны ард бүхэл бүтэн лобби баг ажилладаг гэсэн. Бас өндөр “цалин”-тай ажилладаг гэж хардаж байна. Энэ үнэн үү?
-Ка ка. Миний ард аймаар том хобби баг ажилладаг. RT FAV followers гэдэг цалинтай.
-Ингэж асуух болсон шалтгаан нь таныг яагаад эрх мэдэлтнүүд, VIP ангиллын жиргээчид дагахгүй байж чадахгүй байна вэ гэдэгтэй холбоотой юм. Өөрөөр хэлбэл “Танхай эмээ”-ийн PR-ийг хэн нэгэн нөлөө бүхий хүн хийгээд байна аа даа?
-Зарим нэг жиргээ нь сонирхолтой болохоор нь л дагадаг байлгүй. Эмээ нь хэн нэгэн нөлөө бүхий хүнээр PR хийлгэх жижиг хүн мөн үү? кака
-Танд ДМ буюу “Direct messages” их ирдэг. Жиргээч бүхэнд ирдэг байх л даа. Гол нь танд хэн нэг улстөрчөөс ДМ ирсний дараа таны зүгээс хүчтэй дайралт эхэлж байхыг харахаар хардах сэтгэл төрсөн хэрэг.Энэ хий хардлага гэж та хэлэх үү?
-Ка ка.Надад хэнээс ямар ДМ ирдэгийг та чинь шууд мэдчихдэг хэрэг үү? Пөөх жинхэнэ тагнуул чинь та байна даа. Хардах сэрдэх нь та бүхний л асуудал. Дураараа л бол.
-Би ч бас эмээ хүн. Тийм ч даруухан биш гэдгээ хүлээн зөвшөөрнө. Харин таны хувьд “Танхай эмээ” гэдэг нэрийг сонгосны учир юу вэ?
-Танхай маягаар бичих учраас танхай нэрийг сонгосон.
-Эхлээд таныг залуухан гоо бүсгүй байдаг гэж таамагласан. Дараа нь нэгэн хэдэр ааштай зэвүүн залуу байна гэцгээсэн. Гэтэл шилдэг нийтлэлчдийн сайтад нийтлэлээ бичиж эхэллээ. Ямартай ч эмгэн хүн биш гэдэг нь тодорхой болж. Ер нь “Танхай эмээ” хэзээ ил гарах бол?
-Саяхан ил болчихсон юм биш үү? Иргэн Ш гээд... ТББ-д ажилладаг ч гэх шиг ка ка.
-Тагнуулын ерөнхий газраас таныг шалгаж эхлэхэд ийм зүйл болох л ёстой байсан гэсэн бодол төрж байв уу. Та цаашид жиргэх эрхтэй юу. Ямар тохиролцоонд хүрсэн бол?
-За, сүр бадруулаад байгаарай! Эмээ нь үндэсний аюулгүй байдалд занал хийгээгүй учир намайг тэндээс хэзээ ч шалгахгүй. Цаашид ч жиргэнэ. Бас хүссэн үедээ амарна.
-Таны жиргээ үгээр гэхээсээ илүүтэй зургийн эвлүүлгээр илэрхийлэгддэг. Тиймээс ч энэ талаар нарийн мэргэшсэн байх, тийм үү. Ер нь ингэж жиргэснээр хуулийн хариуцлага хүлээж байсан тохиолдол хэр олон байдаг бол, та сонирхож байв уу?
-Би фотошоп дээр хүний толгойг л сольж чаддаг. Тэгэхээр мэргэшээгүй гэсэн үг. Би хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд хүрчихсэн, өөрөөр хэлбэл эх сурвалжтай мэдээллийг өөрийнхөө өнцгөөр харуулдаг учир надад ямар нэгэн хуулийн хариуцлага ногдохгүй.
-Баг өмсөж удаан хугацаанд нууцлаг байх хэцүү биш гэж үү. Нэгэнт үйл ажиллагааны тань нэгээхэн хэсэг нь энэ мөн юм бол нэр, зурагаа ил тавиад жиргэж яагаад болохгүй гэж?
-Иргэн Гомбо ийм маягаар жиргэх нь хэнд ч сонин биш.Гол нь энэний ард хэн байгаа юм бол гэсэн аазгайг хөдөлгөх нь чухал гэж бодож байна. Хүн болгон таамаг гаргаад тэрэндээ итгээд явж л байг л дээ.
-Таныг аккоунтаа зараач гэвэл зөвшөөрөх үү. Хэр үнэд хүргэнэ гэж бодож байна вэ. “Танхай эмээ” аккоунт таны хувьд үнэт зүйл мөн үү?
-Шууд л зарна ш дээ.Нэг орой пиво уух мөнгөнд хүрэх байлгүй. Зарж болдог үнэт зүйл гэж байдаггүй байхаа.Тэхээр энэ аккаунт үнэт зүйл биш юм байна.
-Ярилцсанд баярлалаа.
У.Оргилмаа
Зочин · 2013/11/14
xaxaxaxaxaxaxa
Зочин · 2013/11/14
Ene setguulch n odoo ymar h****aa ynziin. surtei amitan be? erhiig chin h***an ***lgaj bgad emzeglej bn u ntr ged yu ged soliorod bgm be chi? ardchilsan niigemd amidarch bgaga meddeggui mu h****aa yin
Зочин · 2013/11/14
***l ***** ****san. ene setguulchid unheer ***** uls yum oo.
Зочин · 2013/11/14
ene neg balai yumaa ingej bitgii od bolgood baigaach........Onoox nni tgd buur xoorchixnoo