“Ухаан орох” хугацаа
2013/11/17
Монгол хүн гэнэт ухаан ордог гэж үнэн юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар “Том төрөөс ухаалаг төр лүү” гэсэн үндэсний зөвлөлдөх уулзалт зохион байгуулав. Үүнийг буруу гэж үзэх аргагүй л дээ. Гэхдээ цаг хугацаа, учир зүй гэж сүрхий юмс байна л даа. Үүнийг хамтдаа шинжлээд үзэхэд тун ойлгомжтой болно. Ингээд үзье л дээ…
Үндэсний Зөвлөлдөх уулзалт 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 13 цагт оролцогчдоо бүртгэснээр эхлэв. Ингээд 14 цагт нээж Ц.Элбэгдорж ланжгар лекц уншив. Энийг ч яахав, мэдэхгүй биш. Түүний лекц бол лекц биш, уран сайхны тоглолт, шоу юм. Монголчууд уярсан нь мэдээжийн хэрэг. Монголчууд найр наадам урлагт ясны дуртай нь мэдэгдээд байдаг юм. 50 минут шоу үзэв.
Ингээд салбар хуралдаанууд болов. Шийдвэр гаргагчдын салбар хуралдаан, Бизнес эрхлэгчдийн салбар хуралдаан, Орон нутгийн удирдлагуудын төлөөлөл оролцсон салбар хуралдаан, Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцсон салбар хуралдаан, Эрдэмтэн судлаачид, олон нийтийн байгууллагын төлөөлөл оролцсон салбар хуралдаан гэсэн 4 том хуралдаан 14.50-16.50-ын хооронд буюу ердөө 2 цагийн дотор гялс манас болов.
Бид мэднэ л дээ. Хоёрхон цагийн дотор салбарын бүх асуудлаа хэлэлцээд шийдвэр гаргачихдаг болсон бол бид юу боллоо гэж “төрөө ухаалаг болгох” гэж хурал хийж байхийм ?! Гэтэл манайхан “улам ухаалаг” болгох гэж байгаа бололтой. Төрөө ухаалаг болгохоосоо өмнө хамаагүй ухаантай болчихсон юм байна, одоогийн манай төр, төрийн албан хаагчид, ер нь бүх монголчууд. Энэ дэлхийн хэн ч хийж чадахгүй ажлыг 2-хон цагийн дотор хийж чадаж байна. Ийм чадварлаг, хурдан шуурхай ажилладаг төрийг “ухаалаг” болгох ямар ч шаардлага байхгүй. Нээрээ шүү.
Хамгийн сонин нь бүгдээрээ Ц.Элбэгдоржийн “ухаалаг төрийн” үзэл санааг хачин сайн “ойлгоод” бүгдээрээ дэмжээд тэр дороо л санал манал нэмж баяжуулаад “бүрэн гүйцэд онол” болгочих юм.
Ингээд цайндаа оров. Ингэж аймаар ажилласан улс чинь цайгаа уулгүй яахав. Архи уусан ч болно ш дээ. 16.40-17.00 болтол цайгаа уув.
Ингээд нэгдсэн хуралдаан эхлэв. Салбар 4 хуралдаан бүх асуудлаа “амжилттай шийдвэрлэснийг” бид мэднэ. Санал зөвлөмж нэгэнт бэлэн болжээ. Ингээд нэгдсэн хуралдаан дээр уншиж танилцуулах л үлдэж байгаа юм. Бүх 4 салбар хуралдааны санал зөвлөмжийг 1 цаг 15 минут уншиж танилцуулав.
Ингээд зарим асуудлаар ганц нэг санал хураалт болж байгаа юм. Мэдээж “ардчилсан” байхгүй бол болохгүй ш дээ. Үүнийг хааж Ц.Элбэгдорж бас уран гоё үг хэлэв. Энэ ажилд 1 цаг орчим зарцуулж байгаа юм. Нийтдээ Элбэгээ Зөвлөлдөх уулзалтын 5 цагийн 2 цагийг “эзэлж” байгаа юм. “Бодохгүй ярьдаг” болохоор өөрт нь амар байдаг байх л даа…
Өөрөөр хэлбэл Монгол Улс “Том төрөөс ухаалаг төр лүү” шилжих” онолын үзэл баримтлал хийхэд Ерөнхийлөгчийн удирдлагын дор бүх төр, төрийн бус байгууллага, бизнес эрхлэгчид, сэтгүүлчид, эрдэмтэд бүгдээрээ нийлээд өдрийн 14 цагаас 19 цаг хүртэл ердөө л 5 цаг зарцуулж байгаа юм. Хоолон дээрээ “бодож сэтгэсэн” гээд түүнийг нь би хасаагүй юм шүү.
Одоо бол ухаалаг төрийн үзэл баримтлал бэлэн болсон гэж ойлгож болно.Яагаад гэвэл Зөвлөлдөх уулзалт тарах үед баримт бичгийг нь бэлэн хэвлээд тарааж байгаа гэнэ. “Ухаан суухаар” бүх ажил нь цахилгаан шиг хурдан бүтдэг болж…
Одоо бол Ц.Элбэгдоржийн “онолыг” дагасан нь “ухаалаг”, дургүйцсэн нь “тэнэг” болох нь ойлгомжтой байна. Ингэхлээр чинь монголчууд бүгдээрээ “ухаантай” харагдахыг хичээх нь мэдээж хэрэг. Би л лав “тэнэгээрээ үлдсэн” нь дээр гэж бодож байна. Яагаад гэвэл мань мэт нь ганцхан өдрийн дотор “ухаантай болчихож” яагаад ч чадахгүй учраас тэр л дээ. Ядаж л Ц.Элбэгдоржийн өмнөх олон “гоё гоё” лекц болон “онолын” үр дүн ямар болсныг эрэгцүүлж бодох ёстой биз дээ.
Одоо Ц.Элбэгдорж арчаагүй “том төрийг” байгуулж байхдаа “ухаантай” байсан эсэхээ ард түмэндээ үнэнээр нь хэлэх хэрэгтэй ш дээ…
Ц. Элбэгдорж л ганцаараа Үндсэн Хууль өөрчилж болдог, Элбэгдорж л хувьсгал хийж болдог, тэр л төрийг өөрчилж болдог, бусад нь болохгүй гэсэн шог юм хаа ч байхгүй.
Түүний завааруулсан Үндсэн Хуулийн 7 өөрчлөлтөөс болж Монгол Улс сөнөж байгаа ш дээ. Одоо энэ маанаг юмаа буцааж хэрэглэхийг “ухаалаг төр” гэж нэрлээд “шинэ онол” хүртэл гаргавал Ц.Элбэгдорж ёстой яршиг л байна. Түүний “онолыг” ойлгох нь байтугай тоог нь алдлаа ш дээ. Гэхдээ “төрийн онол” гаргахаасаа өмнө монголын төр гэдгийг мэдэх хэрэгтэй л дээ, энэ Элбэгдорж…
Монголчуудын “ухаан орох” нь ийм гэнэт аж. Үүнийг чинь монголоор бас “орон гаран” гэдэг биз дээ…
Судлаач Х.Д.Ганхуяг
Зочин · 2013/11/19
Их сайхан яриа болсныг Монголчууд шагшин магтаж байгаа.Түүний яриа өөрт нь таалагдсан боловч нам гэдэг юмнаасаа болж иймэрхүү шүүмжлэл, доромжлолын шинжтэй юм цөөн хэд гарч байгаа нь үнэн. Ер нь Элбэгээг ерөнхийлөгчөөр ц****** нь үргэлжлүүлэн ажиллуулвал Монгол улс сайхан болно доо
Зочин · 2013/11/19
HUNIIG YU YARIJ BAIGAAGAAR NI HEN BE GEDGIIG MEDEHED TIIM CH HEZUU BISH UHAANTAI HUMUUST BOL. TIIIM BOLOHOOR ENE SETGUULCH ELBEGEEGEES ILUU UURIIGUU UHAANTAI GEJ BODDOG BOLOLTOI. ESVEL HUUCHINTAIGAA ZUURALDAHGUI BOL BOLOHGUI NUHU RBH ESVEL HEN NEGNII GAR HUL. MONGOLIIN TULUU GESEN ZURKH SETGELTEI HUN BURD ELBEGEE YU YARIAD BAIGAA NI OILGOGDONO. HARIN AMI HUVI AHICHEESEN, TOLGOI MUUTAI SHUNALTAI NUHDUUDED BOL ZEVUUZEL DURGUIZEL 2 NI ZEREG TURJ BAIGA NI OILGOMJTOI. UHAANTAI HUN YOS JURAMTAI BG GESEN UGIIG SAIN ZADLAN SHINJLEED UZDEE HUURHII SETGUULCH GYUAI.
Зочин · 2013/11/19
HUNIIG YU YARIJ BAIGAAGAAR NI HEN BE GEDGIIG MEDEHED TIIM CH HEZUU BISH UHAANTAI HUMUUST BOL. TIIIM BOLOHOOR ENE SETGUULCH ELBEGEEGEES ILUU UURIIGUU UHAANTAI GEJ BODDOG BOLOLTOI. ESVEL HUUCHINTAIGAA ZUURALDAHGUI BOL BOLOHGUI NUHU RBH ESVEL HEN NEGNII GAR HUL. MONGOLIIN TULUU GESEN ZURKH SETGELTEI HUN BURD ELBEGEE YU YARIAD BAIGAA NI OILGOGDONO. HARIN AMI HUVI AHICHEESEN, TOLGOI MUUTAI SHUNALTAI NUHDUUDED BOL ZEVUUZEL DURGUIZEL 2 NI ZEREG TURJ BAIGA NI OILGOMJTOI. UHAANTAI HUN YOS JURAMTAI BG GESEN UGIIG SAIN ZADLAN SHINJLEED UZDEE HUURHII SETGUULCH GYUAI.
Зочин · 2013/11/18
энэ төр ч хэрэг алга даа. Худлаа яриад хусаад байхаас өөр юм алга даа.
Зочин · 2013/11/18
Ёстой үнэн хэлжээ. Тийм орон гаран юманд сууж хайран цагаа барж суудаг сосдог нь бас орон гаран. ТВ-гээр хараад л ой гутсан. Монголын төрд өөр хийх юм алга уу. Ажил нь амандаа орсон хоосон толгойт чалчигчыг сонсож уураа барж цагаа алдаж суухаар ухаантай хөгшинтэй ганц лонх юм мулталж суувал амьдрах ухаанд минь илүү хэрэгтэй
Зочин · 2013/11/18
хэ хэ яасан сайхан бич ээ вэ тантай 1000 хувь санал нийлж байна.