Би найз залуутайгаа хамт амьдраад гурван сар болж байна. Манай хүн ер нь 7 хоногт 1-2 удаа найзуудтайгаа гардаг юм. Хааяа гарахгүй үе ч байгаа л даа. Яаж ч уусан заавал гэртээ ирж хонодог юм.

Тэгсэн уржигдар гарчхаад өнөөдөр өглөө согтуу орж ирсэн. Утас нь салгаатай 2 өдөр алга болчихоор хэн ч гэсэн уурлана биз дээ. 2 өдөрт ядаж нэг санаа амраагаад залгаж болно ш дээ. Залгаагүй, архи уулаа, гэртээ ирсэнгүй гээд хэрэлдсэн чинь чи манай гэрээс зайл гэнээ. Одоо ингэж хөөж байгаа хүн надад хань болох болов уу? Ер нь хөөсний зоргоор нь явах нь зөв үү? Эсвэл энэ чигтээ явчих уу.

Байр бол хэнийнх нь ч биш түрээсийн байр л даа. Явлаа гэхэд хаачих уу. Ядаж байхад бэлэн мөнгөгүй байдаг. Яах уу?

cekc.mn