Хууль зүйн сайд Х.Тэмүжин Н.Энхбаярын дүүг үргэлжлүүлэн хайхыг Интерполоос хүсчээ
2013/03/07
Хууль зүйн дэд сайд , МАХН-ын Гүйцэтгэх Товчооны гишүүн Г.Эрдэнэжамьян Монгол улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга, МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн тэргүүн, ялтан Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяаг олон улсад эрэн сурвалжлахыг зогсоож өгөх тухай захидлыг Интерполид илгээж, шуугиан дэгдээж байсан билээ.
Хэдийгээр өөрөө зөвхөн Интерполийн вэб сайтад коммент бичсэн төдий л зүйл болсон хэмээж байсан ч Интерпол түүний захианд ач холбогдол өгч, манай улсын Хууль зүйн яамнаас дахин лавлагаа авчээ.
Лавлагааны хариу болгож Хууль зүйн сайд, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өнөөдөр өглөө Интерполд захидал бичсэн байна. Х.Тэмүүжин сайд захиандаа : "Манай Улсын Үндсэн хуульд ерөнхий прокурор нь дэд сайд болдог зүйл заалт байхгүй бөгөөд Интерполд бичсэн дээрх захиаг ийм эрх олгогдоогүй дэд сайд бичсэн болно. Манай хуульд зааснаар Интерполд захидал бичих эрхийг зөвхөн Хууль зүйн сайд л эдэлдэг. Тиймээс чиг үүрэггүй албан тушаалтан захидал илгээж, ажилд тань хүндрэл учруулсанд уучлаарай. Бидний өмнөх хүсэлт хэвээрээ байгаа" гэж бичжээ.
Дийлэнхи оронд Хууль зүйн дэд сайд нь тухайн улсынхаа Ерөнхий Прокуророор ажилладаг гэнэ.
Ийнхүү Н.Энхбаярын төрсөн дүүг дахин олон улсад эрэн сурвалжилж эхэлжээ.
М.Гал