Мөрдөн байцаагч "техник"-ийн алдаа гаргасан уу?
2013/11/22
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, хутга шөвөгний асуудалд орооцолдоод буй энэхүү хэрэг хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа. Гэтэл саяхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр үүн холбоотойгоор “Мунзуй” хэмээх Г.Нямдоржийг яллагдагчаар татах мөрдөн байцаагчийн тогтоолыг твиттер хуудсандаа тавьсан нь нилээдгүй шуугианыг тариад амжлаа.
Учир нь түүний цахим хуудсандаа тавьсан тогтоол нь зөвхөн хуулийн байгууллагынханд байх хавтаст хэргийн нууцад хамаарах учиртай. Нөгөөтэйгүүр энэхүү яллагдагчаар татсан гэх тогтоолын хамгийн хачирхалтай нь цаг хугацааны асуудал. Твиттер хуудсан дээрх тогтоолын он сар арюан нэгдүгээр сарын 29-ны өдөр хэмээн бичигдсан байх авч, арваннэгдүгээр сарын 21-ны өдөр твиттерт дэлгэгдсэн нь олон олон хардлагыг төрүүлээд байна.
Н.Номтойбаяр, гишүүнийхээ бүрэн эрхээ ашиглан хуулийнханд ямар нэгэн байдлаар нөлөөлөн Г.Нямдоржийг яллагдагчаар татах мөрдөн байцаагчийн тогтоолыг урьдчилан гаргуулж дөнгөв үү эсвэл санамсаргүй алдаа байв уу? Харин энэхүү асуудлыг хуулийн байгууллага өөрсдийн дотоод хяналтаараа тогтоох бөгөөд мөрдөн байцаагчийн тогтоол, түүний он сар гишүүний твиттерт тавигдсантай адил эсэх болоод мөрдөн байцаагч он сарыг андуурсан техникийн алдаа гаргасан эсэхийг нягталж байгаа аж.
Б.Баттулга
Зочин · 2013/11/24
Номтойбаяр өөрийхөө татагдсан тогтоолыг нэрийг нь өөрчлөөд тавьсан байна шдээ. тогтоолын 2 дахь заалтыг үзээч
Зочин · 2013/11/24
nuutsiin bichig barimt mungutei hund nuuts bish l baih yumdaa yachihsan uls geheeree iim baidag bna daa sumtaibayar bol tsagdaa huuliig bur atgachihsan yum bna daa
Зочин · 2013/11/24
TSAGDAA CH MUNGUNII TULUU NUDEE UHAAD UGUHUUS BUTSAHGUI DE
Зочин · 2013/11/23
c***amaa c***am
Зочин · 2013/11/23
ene Sumtai bayar ih zowj uhnee..