Дэлхийн хамгийн алдартай “Cirque du soleil” буюу “Нарны цирк”-т ажиллаж, циркийн уран нугаралтын үзүүлбэрээр олныг гайхашруулж, Монголын нэгрийг дэлхийд гаргаж буй монгол охин бол Э.Баасансүрэн.

Тэрээр “Michael Jackson Immortal Word Tour”-ийн уран нугараач, СТА Э.Баасансүрэн. 1987 онд Архангай аймагт төрсөн Баасансүрэн буюу Бааска 6 настайгаасаа эхлэн уран нугаралтаар хичээллэх болжээ.

“Яг 10 насныхаа төрсөн өдрөөр олон улсын авьяастнуудтай анх удаа өрсөлдөөд тусгай шагнал авч бас 18-тайдаа МУСТА цолоор энгэрээ мялайлгасан маань миний өнөөдрийн амжилтыг бадраах цучил нь болсон” гэж тэрээр нэгэн ярилцлагандаа дурьджээ.