Баабар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдлээ
2017/04/12
Нийтлэлч Баабар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд өрсөлдөх хүсэлтэй байгаа гэдгээ зарлав. "Би Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж байна" нэртэй энэ оны 4 сарын 7-нд бичсэн нийтлэлдээ тэрээр: "...Хэдийгээр намайг дээрэмчдийн толгойлогчид хавчин гадуурхаж, нэр төрөөр минь оролдож, алив шатны сонгуулиас шахан зайлуулж байгаа ч гэсэн би Ардчилсан Намын ууган гишүүн, аль ч сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхтэй бодгал. Би ямар ч бүлэглэлд хамаарч байгаагүй төдийгүй тэднийг жигшиж аль болох зай барьж явсаар өдий хүрлээ.... Манай ард түмний ихэнхи нь намайг таних болов уу? гэж найдаж байна. Иймээс аль нэг улс төрийн хүчинг төлөөлж Ерөнхийлөгчид нэр дэвшин сунгаа явуулахад өөрийгөө тэргүүлж чадна гэж итгэж байна.....Мэдээж би Ерөнхийлөгчөөр сонгогдвол хэдхэн жилийн дотор улс орноо бүрэн эмхэлж эрүүл саруул болгож хүчрэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ энэхүү том эрх мэдлээр дамжуулан төрийн гол багана болсон улс төрийн намуудыг мафийн гараас салгаж дөнгөнө...Би төрийг байх ёстой газар нь тавихын төлөө байна. Та нар дэмжвэл чадна..." гэж бичжээ. Уг нийтлэлийг "Өдрийн сонин"-ы өнөөдрийн дугаараас бүрэн эхээр нь унших боломжтой юм.
Баабар нь 1972 онд Улаанбаатар хотод дунд сургууль төгсч, 1972-1973 онд Монгол Улсын Их Сургуульд суралцсан.
1973-1980 онд Польш улсын Краков хотын Ягелон Их Сургуульд суралцаж байгаад 1981 онд Монгол Улсын Их Сургуульд шилжин ирж биохимич мэргэжлээр төгссөн.
1987-1989 онд Зөвлөлт Холбоот Улсын Москвагийн Улсын Их Сургууль, 1990 oнд Лондон дахь Эзэн хааны коллежид тус тус суралцсан.
Баабар 1981-1991 онд Микробиологийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн төвд эрдэм шинжилгээний ажилтнаар, 1991-1994 онд Монголын Социал-Демократ Намын даргаар, 1994-1996 онд чөлөөт нийтлэлчээр, 1996-2000 онд Улсын Их Хурлын гишүүнээр, 1998-1999 онд Сангийн сайдаар, 2004-2005 онд Ерөнхий сайдын зөвлөхөөр, 2016 онд Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байсан бөгөөд 2006 оноос "Непко" Хэвлэлийн газрын захирлын албыг хашиж байна.
Б.Батбаяр 1980-аад оны үед "Баабар" гэсэн нууц нэрээр Монгол орны түүх, нийгэм, улс төрийн байдлын талаар эргэцүүлэл бичиж, хэд хэдэн ном орчуулсныг тухайн үеийн залуучууд гар бичмэлээр тарааж, нууцаар уншиж байлаа. Тэдгээрээс "Бүү март. Мартвал сөнөнө" нийтлэлд Монгол-Орос-Хятадын харилцаа, коммунист дэглэмийг шүүмжилжээ.
1989 онд Ардчилсан Социалист Хөдөлгөөнийг байгуулахад оролцсон. 1990 оны 2-р сард Монголын Ардчилсан Холбооны Анхдугаар Их хуралд Ардчилсан Социалист Хөдөлгөөнийг төлөөлөн оролцохдоо "Хаан нүцгэн байна" илтгэл тавьж, коммунист засаглалыг шүүмжилсэн нь ихээхэн алдартай юм.
Тэрээр 1990-ээд оноос эхлэн нийтлэл бичиж байна.
П.Энхмандах
sonin.mn
zocjin · 2017/04/16
Chi bid 2 oor l dutaj genee.morooroo shulganaj yabbal bolno doo.horchin mine
zocjin · 2017/04/16
Chi bid 2 oor l dutaj genee.morooroo shulganaj yabbal bolno doo.horchin mine
Зочин · 2017/04/14
Ёо нэг гоё нуруулаг царайлаг ухаалаг мэдлэгтэй ерөнхийлөгчтэй байж үзмээр байна.
зочин · 2017/04/13
Та бидний хэн нь ч гэсэн ерөнхийлөгч болчихоосой гэсэн
хэн нэгнийг дотроо дэмжиж явдаг байж таараа. Тэгвэл тэр
эрхэмээ Баабартай зэрэгцүүлж тавиад нэг үздээ. Хэн нь жин дарах болдоо. Та үнэхээр эх орноо гэж боддог бол
одоо л сайтар бодож байж шийддэг цаг шүү дээ. Жавхлан,
М.Энхболд, Бат Эрдэнэ аварга гээд л нэр нь гараад байгаа
нөхдүүдтэй харьцуулаад үзээрэй. Н.Энхбаярыг бид мэднэ
шүү дээ. Хэдхэн жилийн өмнө тэр нөхөр яаж байлаа даа.
Бат · 2017/04/13
Худлаа байлгvй дээ. Энэнд санал егех хvн байх уу
Зочин · 2017/04/13
avilgachin gazriin naimaachin 2 oos deeree
Зочин · 2017/04/13
avilgachin gazriin naimaachin 2 oos deeree
Зочин · 2017/04/12
Одоо бүр амар болох шив. Луйварчин болгон ерөнхийлөгч болох юм биздээ
Зочин · 2017/04/12
Одоо бүр амар болох шив. Луйварчин болгон ерөнхийлөгч болох юм биздээ
ЗОЧИН · 2017/04/12
ЭНЭ ХҮНИЙ ӨВЧИН ҮНЭХЭЭР ХҮНДЭРСЭН БАЙНА ДАА. ЕРӨНХИЙЛӨГЧ МААНЬ ҮНЭХЭЭР ХАРГИС ХҮН БАЙНА. ЭНЭ ХҮНИЙ ӨВЧНИЙГ НЬ БАГА ДЭЭР НЬ ЭМЧЛҮҮЛ ГЭЖ ХЭЛЖ БАЙХАД ТООХГҮЙ.
Зочин · 2017/04/12
гай болж гарчихвийдээ
zochin · 2017/04/12
Manaihaas busad orond gadaad uzemj, medleg turshlaga, geed mash ih davaa tuulaj baij, neriig n devshuuldeg , bas songodog.
Зочин · 2017/04/12
ardchialliin ner barisan luibarchin ,odoo xoorondoo xoloo jiiltseed ichixgvi nobsh eniig eronxiilogch bolbol vxie,,,,,,,,,,,,
Зочин · 2017/04/12
tenegvvd bogdooroo l vzex yum bn ,bi ch bas yunaas dutax be vzeed aldnaa
ЗОЧИН · 2017/04/12
ОЮУ ТОЛГОЙН ГАДААД ЭЗДИЙН БУУНЫ НОХОЙ. МОНГОЛЧУУДЫГ БАЙНГА ДОРОМЖИЛЖ ИРСЭН НӨХӨР. ОДОО МОНГОЛЧУУДЫН ТОЛГОЙ ДЭЭР ГАРЧ ШЭЭНЭ ГЭНЭ ШҮҮ. БААБАРЫН АМНААС БААС Л ГАРДАГ ГЭДГИЙГ АРД ТҮМЭН МЭДНЭЭ
Irgen · 2017/04/12
M. Enkhboldoos l iluu deer baina daa.
шоогоо · 2017/04/12
Асар өргөн мэдлэгтэй, шинжлэх ухаанч талаас юмыг дүгнэж цэгнэдэг, эрдэм мэдлэгийг дээдэлсэн хүн дэмжинэ шүү.
ЗОЧИН · 2017/04/12
за тиймээ тийм тоглож байгаа байлгүй дээ хэрвээ үнэн бол Ард иргэд дахиад хэзээ ч хэзээ ч шүү Төрийнхөө толгойд намхан хүзүүгүй хүн сонгохдоо хаширсан буйзаа Учир нь Зон олноороо намхан бүдүүн хүзүүгүй хүний ХАРШИЛТАЙ болсон болой Тэд хүзүү богино учраас холыг харахгүй бүдүүн учраас Жирэмсэн эхийн шээсний газраас хол явахыг бодохгүй өөрөө намхан учраас өөрөөс том хүний Харшилтай байдаг юм байнаа гэдгийг сайн ойлгож мэдэж авцгаасан Хэрвээ Баабар гуай сонгогдвол хуучинаараа л байна Тийм учраас Ард иргэд одоо шинэ зүйлийг хүсэмжилж байгаа нь мэдээж шүү дээ
ма · 2017/04/12
болио боль ичэж амьдар
луухаан хуц · 2017/04/12
Архангай аймагын ямааны гудам хэмээх Луухаан нарын нөгөө тарсан нарийн гудамны луухааны хүүхэд чи Монголд гай тарсануу гэхээс гаява байгуулаагүй зайл муу хужаа минь
Зочин · 2017/04/12
Заа муу луухааны шээс минь чамаар яаах юм Сайд болож олон банхи данпууруулаж мөнгө идсэн хулгайч минь зайл чи
Бүх монголчууд · 2017/04/12
За больёо та минь бас нэг газрын бэтэг шиг , дээр нь бас тэнэг тэнэг юм ярьж ард түмний толгойг угаасан хачиг гарвал яршиг цаашаа.
Зочин · 2017/04/12
tramp garah ni dee
Зочин · 2017/04/12
ээбээ энэ хоёр яг адилхан нуруугаар ч чацуу баабар нь монгол үндэстний эсрэг хонзогногч бүлэглэлийнхээ шифо багш нь шүү дээ
ШААБАР · 2017/04/12
Хэн ч танихгүй, хэл ус ч үгүй, цол хэргэм \ эрдэм ном талаас нь хэлж байна \ ч үгүй, өөрөөр хэлбэл танихгүй бурхан харанхуйгаар сонгож байснаас Баабарыг сонгосон байхад алдана л гэж байхгүй. Өндөг шиг өөгүй хүн гэж үгүй. Алдаа оноо байдаг л биз. Элбэгээг гүйцэхүйц л хүн байх нь зөв гэдэг талаас нь харвал Баабар жин дарах л болов уу. Сонгогчид л мэднэ шүү дээ.
зочин · 2017/04/12
Тоглож байгаа байх....
irgen · 2017/04/12
boliochee ta nar bas neg taviin biton shig nuhur shu de
irgen · 2017/04/12
boliochee ta nar bas neg taviin biton shig nuhur shu de
ЗОЧИН · 2017/04/12
за боль тэр сонин сэтгүүлдээ санаа оноогоо бичээл суу ? эсгий хийх газар баабар хэрэггүй ээ гэж
Зочин · 2017/04/12
ee huuree balarlaa!!!!!!!!
Зочин · 2017/04/12
Дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй гэдэгсэн. Энэ муу новш биднийг бас тэгээд өвөг дээдсийг минь доромжлоно. Одоо бүр ханаж цадахгүй дээр минь гарч гишгэнэ гэнэ үү. Хол очиж хуц
ok · 2017/04/12
ok ураа
zochin · 2017/04/12
ouy tolgoig hariinhand ogoh tal deer humuusiin tarhiig ugaah ajiliig garamgai hiisen nugelten
Зочин · 2017/04/12
Ураа
Зочин · 2017/04/12
devshih ni zuv