МАН-ынхан энэ удаад Б.Бат-Эрдэнийг өмгөөлөхгүй
2017/04/13
2017 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Зэвсэгт хүчний хээрийн сургуулийн төвд болсон золгүй явдлын улмаас цэргийн хоёр албан хаагч амиа алдсан билээ.
Үүнтэй холбоотой асуудлыг холбогдох байгууллага нарийвчлан шалгаж буй бөгөөд нэн хачирхалтай нь Батлан Хамгаалахын Сайд, УИХ-ын гишүүн, дархан аварга бөх Б.Бат-Эрдэнэ огт тайлбар хийлгүй өнөөдрийг хүрч, ядаж амь үрэгдсэн цэргүүдийн ар гэрийнхэнд эмгэнэл ч илэрхийлээгүй байгаа нь уг салбарынхны дургүйцлийг маш ихээр хүргэж байгаа аж.
Гэхдээ жудаг ярих дуртай эрхэм сайд Б.Бат-Эрдэнэ энэ удаад хариуцлагаас тийм ч амархан зугтаж чадахгүй нь бололтой. Учир нь УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд өчигдөр чуулганы өнөөдрийн /2017.04.12/ нэгдсэн хуралдааны эхэнд У Зэвсэгт хүчний хээрийн сургуулийн төвд болсон золгүй явдлын улмаас амиа алдсан цэргийн албан хаагчдын ар гэрт эмгэнэл илэрхийлэх үеэрээ: "Зэвсэгт хүчний Жанжин штабын баталсан төлөвлөгөөний дагуу болж байсан хээрийн сургуулийн үеэр, тайван цагт ийм явдал болж, эрдэнэт хүний амь нас эрсдсэнийг хариуцлагагүй үйлдэл гэж ойлгохоос өөр аргагүй. Энэ нь эл салбарт сахилга, хариуцлага суларсныг харуулж байна. Иймд осол гарсан шалтгаан нөхцөлийг шуурхай тогтоон, буруутай хүмүүст хариуцлага тооцож, зэвсэгт хүчний салбарын сахилга, хариуцлагыг сайжруулахыг Батлан хамгаалахын сайдад УИХ-аас мөн даалгаж байна " хэмээсэн юм. Өөрөөр хэлбэл ослын хариуцлагыг зөвхөн хэсэг хүмүүст үүрүүлээд өнгөрөх бус салбарын хэмжээний асуудал гэж УИХ-ын дарга үзэж буй бололтой. Ослын нарийвчилсан дүгнэлт гарсны дараа Батлан Хамгаалахын Сайд Б.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх буюу МАН цаашид түүнд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх асуудал яригдаж мэдэх тухай эх сурвалж өгүүлж байна. Ямартай ч МАН-ынхан энэ удаад Б.Бат-Эрдэнийг өмгөөлөхгүй нь тодорхой болжээ.
П.Энхмандах
sonin.mn
Зочин · 2017/04/13
МЭДЭЭЖ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НАМ ДОТРОО НЭР ДЭВШИХ ӨРСӨЛДӨӨНД НЭГ ЧЭСЭН ӨРСӨЛДЛӨГЧӨӨ НАМНАХ НЬ МИЕЭГИЙН ХҮҮГЭЭС ГАРАХ Л НҮҮДЭЛ
зочин · 2017/04/13
Уг салбарынхан ч гэх шиг, эх сурвалж ч гэх шиг, МАН-н, тэр дундаан аврагыг хүмүүс жудагтай гэдэгт хорссон нэг этгээд л өөрийнхөө бичсэнийг нээх олон хүн оролцуулаад, инээдтэй гар вэ? "жудагтай