Дугаарын хязгаарлалтаар дахин санал асуухаар болов
2013/11/24
Дугаарын хязгаарлалтыг цуцлахтай холбогдуулж нийслэлийн иргэдээс санал авч байгаа. Тэгвэл энэхүү санал асуулгын талаар нийслэлийн удирдлагын зөвлөл хэлэлцээд энэ санал асуулгыг дахин явуулах шаардлагатай хэмээн үзэж байгаа аж.
Тодруулбал, “Хүйтний улиралтай холбогдуулан дугаарын хязгаарлалтгүй болохыг Та дэмжиж байна уу?” гэсэн санал асуулгад цахим хуудсаар 31 мянга 280 иргэн оролцож, 72.3 хувь нь дугаарын хязгаарлалтыг зогсоохыг дэмжсэн байна. Харин Мобикомын 103 мянган 997 хэрэглэгчээс дээрх асуулгаар мессежээр санал авахад 50.3 хувь нь “Цуцлах шаардлагагүй” гэсэн хариултыг өгчээ. Тиймээс Интернэт болон мессеж санал асуулгын дүн зөрсөн. Тиймээс хурлаар автомашины дугаарын хязгаарлалтыг цуцлах тухай асуудлаар иргэдээс дахин санал хураах шийдвэр гаргасан аж. Ирэх лхагва гараг буюу энэ сарын 27-ны өдөр өглөө 07:00 цагаас оройны 22:00 цаг хүртэл мобикомын 200 мянган хэрэглэгчээс дахин санал хурааж гарсан дүнг хэлэлцсэнээр уг асуудлыг шийдвэрлэхээр болжээ.