Зөвлөлдөх санал асуулга нэртэй Ерөнхийлөгчийн сонгууль биш байгаасай
2017/04/15
Ч.ЗОТОЛ
Зөвлөлдөх санал асуулга явуулах тухайхуулийн төслийг УИХ намрынчуулганаараа хүч түрэн баталж байв. Тэгвэл хаврын чуулганы эхэндзөвлөлдөх санал асуулга явуулахзөвлөлийг нүд ирмэх зуур байгуулж, санал асуулгын эхний шатаа орондаяар эхлүүлээд авлаа. Тэр нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаарзургаан сэдэвтэй. Статистикийн газарМонгол Улсын иргэдийн бүртгэлээссанамсаргүй түүврийн аргаар 1570 иргэнийг сонгож хэлэлцүүлэгт оруулна. Сонгогдсон хүмүүс хаанахын хэн байхнь нууц гэж байгаа. Ажлын хэсэг энэталаар эхний өдөр мэдээлэхдээ 1570 иргэнийг хамруулна гэсэн. Тэгвэл дараагийн өдөр нь 1570 өрх байна гэв. Тухайн өрхийн сонгуулийн насанд хүрсэн иргэнийг 27-60 хүртэл насаар нь эрэмбэлэн жагсаана. Тэгээд нэгийг ньсонгоно гэх. Түүний тулд 200 сая төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Сонгогдсон иргэдээс Үндсэн хуулийг өөрчлөхүү, үгүй юу” гэсэн ганц л хариулт авна. Харин юуг нь яаж өөрчлөхийг УИХ дахь 65-ын бүлэг шийднэ. Магадгүйзөвшөөрсөн ч, эс зөвшөөрсөн ч “Ард түмнээс асуусан, зөвлөлдсөн. Иргэд тэг гэсэн” гээд эрх баригч нам суудлаабөхөлж, эрхээ дархлах зүйлийг өөрчлөлт нэрээр Үндсэн хуульд оруулах гэж байна уу даа. Түүний цаана ч бас асуулт гарч байна. Тэр нь зөвлөлдөх санал асуулгаар халхавчилсан Ерөнхийлөгчийн сонгууль эхэлчихэв үүгэсэн хардлага дагуулж буй юм. Ажлын хэсгийнхэн, Зөвлөлдөх зөвлөл гээчийн үг яриа, үйлдлүүд хүртэл эхнээсээийм сэтгэгдэл төрүүлж байгаа нь нууц биш. Эхний жишээ 1570 иргэн байснаа, өрх болж хувирсан явдал. Ажлынхэсэг, Зөвлөлдөх зөвлөлийн бүтцийг аваад үзье. Зөвлөлдөх зөвлөл нь найман гишүүний бүрэлдэхүүнтэй.Гадаадхэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Улсын Бага хурлынгишүүн, АИХ-ын депутат “иргэн” Д.Ламжав, МХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, МУИС-ийн Хуульзүйн сургуулийнбагш, ҮХЦ-ийн гишүүн асан Ц.Сарантуяа, Олон нийтийн сүлжээний зөвлөх Д.Сүхжаргалмаа, Гандантэгчинлэнхийдийн тэргүүн хамба, АИХ-ын депутат, Үндсэн хууль батлалцсан Д.Чойжамц, Шинжлэх Ухааны академийн тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Чулуунбаатар нарыг нэг баг болгожээ. Үүнээс Үндсэн хууль ярьдаг “иргэн” Д.Ламжавыгийнхүү “чоно” болгож, нийгмийн эрх ашгийн төлөө зоригтой дуугардаг, Иргэний хөдөлгөөний намын дэд дарга Д.Сүхжаргалмаа, саяхандаа Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар сөрөг байр суурь илэрхийлж явсан МХАҮТ-ынЕрөнхийлөгч Б.Лхагважав нарыг “хонь” болгожээ гэж л харагдаж байна.
Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүнД.Лүндээжанцан ахалж УИХ-ын гишүүд, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, УИХ-ын тамгын газрын эрх бүхийалбан тушаалтнууд багтжээ. УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХынгишүүн Г.Занданшатар, Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат нар туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулна. Мөн мэргэжил аргазүйн туслалцаа үзүүлэх дэд хэсгүүд ажиллах юм байна. Аймаг, сумын ЗДТГ-ууд ч туслалцаа үзүүлэх ажилддайчлагдана. Ажлын хэсэгт АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатыг зүгээр ч нэг уриагүй нь мэдээж. Шударгагишүүдийн нэг Ж.Батзанданг ч гэсэн дундаа залж суулгачихаад юм хэлэхээр нь “Ажлын хэсэг байж” гэж аргацаахтактик нь тэр биз.
Зөвлөлдөх санал асуулгын хугацаа Ерөнхийлөгчийн сонгуультай давхцаж таараад байгаа учраас яах аргагүй сонгуулийн санал авах хэлбэр гэсэн хардлага байна. Ажлын хэсгийнхнээс зөвлөлдөх санал асуулга, хэлэлцүүлгийн товыг асуухаар Д.Лүндээжанцан гишүүнээс эхлээд “өчигдөр ярьчихсан” гэхчлэн ундууцаж байгаа нь үүнтэй холбоотой ч юм бил үү хэн мэдлээ. Ямартай ч зөвлөлдөх санал асуулгад сонгогдсон хүмүүсийг ирэх сарын 6-нд Төрийн ордонд цуглуулан хэлэлцүүлэг явуулна. Эрх баригчид нэгэнт өөрсдийн санааг гүйцэлдүүлэхээр улайрч байгаа хойно статистикаас үл хамаарч ярсхийтэл гар өргөх өөрийн хүмүүсээ л сонгосон байж таарна. Эцэст нь иргэдээ Үндсэн хуулиар хүлж авснаар зохиосон үлгэрээ жаргаах ийм л довтолгоог МАН-ынхан орон даяар эхлүүлээд байна.
цэцэг · 2017/04/15
Үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлөж байгаа үндсэн хуулийнхаа цоорхойг олоогүй байж юун эмгэнэлт жүжигийн оршил яриад бас хийх гээд илийрцгээгээд байна даа ?ядахад яр гэгчээр үг сонсох бас ярьсаныг минь ойлгож хүлээж авах хүн алга томоос том цоорхойгоор хэн дуртай нь орж гараад юу дуртайгаа хийгээд гарч байна .Энэ аюул биш гэж үү?сүлийн 27 жил төр ард түмэний нэгдмэл ариун чанар алдагдаж төрийн мэдэл гадны шашины бүлэглэлийн гарт байна гэдэгийг ойлгоод үндэсэн хуулийнхаа цоорхойг бөгөлчихөж чадахгүй байгаа төрийн эрхтэн дарахатнуудтай юу ярих вэ ?Цаад Чойжамц чинь шашин төрд дураараа орох гүүр нь болсон тэнэг савдаг шүү .Олон шашин Монгол улсын төрийн эрх мэдэлийн төлөө дайтаж алалдсаар өдий хүрсэн зөвхөн Монгол улсын баялагыг сорж хүн ардыг нь өвчин зовлонгын үүр болгож өөрсдийхөө боол болгох зорилготой
цэцэг · 2017/04/15
Үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлөж байгаа үндсэн хуулийнхаа цоорхойг олоогүй байж юун эмгэнэлт жүжигийн оршил яриад бас хийх гээд илийрцгээгээд байна даа ?ядахад яр гэгчээр үг сонсох бас ярьсаныг минь ойлгож хүлээж авах хүн алга томоос том цоорхойгоор хэн дуртай нь орж гараад юу дуртайгаа хийгээд гарч байна .Энэ аюул биш гэж үү?сүлийн 27 жил төр ард түмэний нэгдмэл ариун чанар алдагдаж төрийн мэдэл гадны шашины бүлэглэлийн гарт байна гэдэгийг ойлгоод үндэсэн хуулийнхаа цоорхойг бөгөлчихөж чадахгүй байгаа төрийн эрхтэн дарахатнуудтай юу ярих вэ ?Цаад Чойжамц чинь шашин төрд дураараа орох гүүр нь болсон тэнэг савдаг шүү .Олон шашин Монгол улсын төрийн эрх мэдэлийн төлөө дайтаж алалдсаар өдий хүрсэн зөвхөн Монгол улсын баялагыг сорж хүн ардыг нь өвчин зовлонгын үүр болгож өөрсдийхөө боол болгох зорилготой
г ганзориг · 2017/04/15
ийм юм байхгүй 3 сая төлөөлж чадахгүй
Зочин · 2017/04/15
ҮНДСЭН ХУУЛИЙН ТӨСӨЛИЙГ БҮХ АРД ТҮМЭНЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ХУУЛ БАТЛАХ 600 ХҮРТЛЭХ ТӨЛӨӨЛИЙГ СОНГОХ ХЭРЭТЭЙ ӨНӨӨГИЙН ИХ ХУРАЛЫН ХУЛГАЙЧ НАРААР ҮҮНИЙГ ХИЙЛНЭЖ БОЛОХГҮЙ