2008 оны оюутны мисс өргөмжлөлтэй, “Universe best songs” тэмцээний Гранпри шагналт дуучин Цэлмүүн уг тэмцээнийхээ Гранприг авснаар  олонд танигдсан бөгөөд дуулсан дуу бүр нь хит болдог билээ.  Монголын урлагийн салбарт өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхийг эзэлсэн Ч.Цэлмүүн хуримаа хийж, хөөрхөн хүүхэдтэй ч болсон. Тэрээр авъяаслаг дуучин бүсгүй хоёр, гурван кинонд тоглож чамгүй жүжигчин гэдгээ ч харуулсан.