Жүжигчин Ц.Ганзориг: Би Холливуд уулыг тахиагүй
2013/11/27
“Маск” продакшны жүжигчин Ц.Ганзориг анх "Овжин охид" уран сайхны кинонд Сампилын дүрийг бүтээснээр нь үзэгчид түүнийг илүү сайн таньдаг. Тэр болгон жүжигчин хүмүүс өөрийн бүтээсэн дүрийнхээ нэрээрээ нэрлэгдээд байдаггүй билээ.
Тэрбээр нэлээд хэдэн жилийн өмнөөс эхлэн бөөгийн онгод тэнгэрээ дуудаж бөө болсон. "Монгол бөө Сампил Америкт очиж Холливуд уулыг тахисан" гэх мэдээлэл цацагдаад байсан.
Тэгвэл жүжигчин Ц.Ганзориг саяхан нэгэн телевизийн нэвтрүүлэгт орох үеэрээ бөөгийн талаар: "Хэн дуртай нь эрхи зүүж, толь гялалзуулж явдаг болж. Гудамжинд хүнтэй муудалцах хэцүү, шууд л өөдөөс харааж ерөөнө. Одоо бүр хүмүүсийн зовлон жаргалаар бизнес хийдэг “Лизингийн бөө” нар цагаандаа гарч эхэлж байх шиг. Харын тэнгэр дуудвал таван сая, цагааны тэнгэр дуудвал долоон сая төгрөг авч байх жишээтэй. Үнэхээр тэгж онгод тэнгэрээ шүтээд байгаа юм бол тэр толь, сахиусаа гаргаж айлгах ямар хэрэг байгаа юм бэ” хэмээн ярьсан юм.
Харин түүнийг Америкт очиж Холливуд уулыг тахисан талаар нь асуухад "Би юу гэж Холливудын уулыг тахих вэ дээ. Тухайн үед толио зүүж явсан юм. Тэгээд зураг авахуулаад санамсаргүй ил гарчихсан байсан байна лээ. Тэр үеийн зургаар тийм мэдээлэл нийтэлсэн байна лээ" гэж хариуллаа.
Дашрамд дуулгахад, “Маск” продакшнд Ц.Ганзоригоос гадна дөрвөн ч бөө байгаа гэдгийг ам халсандаа ярьсан уу яасан таван бөөтэй гэдгээ хэлээд авсан.
Д.Ана
Зочин · 2013/11/29
ene domboo odoo yu ve?