Монголд "Хип хоп" урсгалын нэгэн төлөөлөгч нь монгол реппэр Gee-г танихгүй хүн ховор. Түүний дууг даган дуулж, сонсдог фенүүддээ тэрбээр олон уран бүтээлээрээ бэлэг барьдаг. 

Реппэр GEE-ийн дуунуудыг  үнэн үгтэй гэж үнэлдэг хүмүүс байхад хараалын үг хамаагүй хэрэглэдэг нь  багачуудад буруу үлгэр дуурайл болж байна гэж дургүйцэх хүмүүс ч бас олон бий.

Тэрбээр дуундаа өөрийнхөө үзэл санааг нэвт шингээдэгээрээ бусдаасаа ялгардаг юм.  Өөрөө ч нэлээдгүй шударга, шулуухан, илэн далангүй нэгэн бололтой.

Реппэр GEE өөрийн цахим хуудаснаа "Биднийг хараал хэлдэг, хүүхдүүдэд муу үлгэр дуурайлал үзүүлдэг гээд л байдаг...
Энийгээ тэгээд юу гэх вэ айн???" хэмээн бичжээ. Ийнхүү түүний гомхорол, бухимдлыг дагуулсан зургийг хүргэж байна.

Д.Ана

Хөгжмийн ертөнцөд Монгол поп хэмээх шинэ урсгалыг бий болгосон гэх үнэлэмжээр дуучин Д.Болдод өнөөдөр Төрийн соёрхол хүртээлээ. Шинийг санаачлагч, хөдөлмөрч, авьяаслаг залуусыг дэмжиж, шагнаж урамшуулах нь зүйн хэрэг. Энэ утгаараа Д.Болдын шагнал ёстой л “нүдээ олсон” шагнал гээч нь боллоо.

Гэтэл энэ мэдээг сонссон зарим хүн нэлээд бухимдаж байх юм. Зарим нь “Драмын Ч.Найдандорж ердөө л Соёлын тэргүүний ажилтан цолтой, агуу Со гавьяат дөнгөж ноднинхон төрийн тэрхүү хүндтэй хишгийг хүртэж байсан шүү дээ гэх мэт харьцуулсан дүгнэлт хэлж байна. Гэхдээ шагнал бүр, шалгуур болгон адил байх албагүй биз дээ. Ер нь Монголын төр уран бүтээлчдээ хөгширсөн хойно нь бус, ид хийж бүтээдэг залуу үед нь урамшуулж байгаа нь сайн хэрэг. Хамгийн гол нь Монголын төр иргэдээ ялгаварлан гадуурхаж л болохгүй. Шуудхан хэлэхэд одоо реппэр Gee-д Төрийн соёрхол хүртээчих хэрэгтэй байна. Тэгвэл мөн ч олон залуусын урам сэргэнэ дээ. Яагаад гэвэл тэрбээр хөгжмийн ертөнцөд Монгол гэх тодотголтой урсгалыг Д.Болдоос түрүүлж оруулсан нь үнэн. “Монгол реппэр” тоглолтоо ч хийсэн.
Магадгүй Ерөнхийлөгч маань хип хоп сонирхдоггүй байж болно. Гэхдээ Gee-г сонсдог фэн хэд байдгийг мэдэхгүй ч гадаа гэртгүй хүүхэд залуус түүний дууг сонсож, дуулах нь “хавтгайрсан” шүү дээ.
- See more at: http://yellow.time.mn/content/2541.shtml#sthash.oK4tQfvk.dpuf