Иргэний нисэхэд итгэж үйлчлүүлэхэд хэцүү болжээ /баримтат нийтлэл/
2013/12/01
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдснаас хойш иргэдийг намаар ялгаварлан гадуурхаж ард түмнийг хагалан талцуулах явдал ихээхэн газар авч, төрд ажиллаж байсан туршлагатай мэргэшсэн боловсон хүчнийг олноор нь халж тэдний оронд өөрсдийн танил тал, хамаатан саднаа бөөнөөр нь байршуулуулснаар Төрийн албаны тогтолцоо алдагдаж иргэдэд чирэгдэл хүндрэл учирч байгаа талаар их ярьж бичих болсон билээ.
Үүний нэгэн тод жишээ бол ИНЕГ –ын хэмжээнд явагдаж байгаа халаа сэлгээний асуудал юм.
Шинэчлэлийн Засгийн газрын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ИНЕГ-ыг бие даагч нарт найр тавин өгснөөр энэ салбарыг амжилттай удирдаж бахдам амжилт гаргаж байсан туршлага мэдлэгтэй дарга С.Батмөнхийг халж хэнийч танихгүй С.Буяндалай гэдэг нөхрийг гэнэт томилсон нь ёстой л нөгөө “нуухийг нь авах гээд нүдийг нь сохлов” гээч болжээ. Учир нь С.Буяндалай ИНЕГ-ын дарга болонгуутаа Нисэхийн аюулгүй байдал, нислэгийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах нэгдүгээр зорилгоо хойш тавьж юун түрүүнд мэргэжлийн хүмүүсийг халж солин бие даагч гишүүдийн шахааны эрээвэр хураавар элдэв хүмүүсээр Иргэний нисэхийг дүүргэсний гор эхнээсээ ноцтой гарч эхэллээ.
- 2013 оны 02 дугаар сарын 08-нд Японы Наритагаас УБ чиглэлд нислэг үйлдсэн МИАТ ХК-ний ОМ-0502 дугаарын рейсээр Боинг-737 онгоцны энгий ангиллын Х эгнээнд суусан зорчигчид /шинэчлэлийн засгийн газраас томилогдсон өндөр албан тушаалын эрхэмүүд/ архидаж нисэх багийн гишүүдийг үйлчлэгчээр удаа дараа дуудуулан архи нэхэн ууж улмаар согтож чанга чана дуугаран эрээ цээргүй хараал тавьж гадаад дотоодын зорчигч иргэдийн тав тухыг ихээхэн алдагдуулсан. Энэ талаар гомдол гаргасан тухайн рейсээр зорчсон иргэдийн гомдлыг хүлээж авалгүй бүдүүлэг байдал гаргасан байна.
- 2013 оны 2 дугаар сард Гонконгоос УБ чиглэлд нислэг үйлдсэн МИАТ ХК-ний Боинг-767 оонгоцыг Чингис хаан ОУНБ-д газардахаар доошлох үед буух зурвасыг чөлөөлөлгүй цас цэвэрлэгээний машин ажиллуулж байсан нь бууж байгаа онгоцыг машинтай мөргөлдүүлэх шахсан ноцтой зөрчил гаргасан. Боинг-737 хөлгийн туршлагатай нисэгчид онгоцоо дахин өндөр авахуулж зурвас чөлөөлөхийг хүлээж агаарт 30-40 минут эргэлдүүлсэн нь МИАТ ХК-д багагүй алдагдал хүлээсэн байна. Энэ ноцтой зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх ёстой ИНЕГ-ын удирдлага эл хэргийг олон нийтэд мэдэгдэлгүй тас нуун дарагдуулсан.
- 2013. 2 дугаар сард МИАТ-н Боинг 737 онгоцны дугуй ОХУ-ын Москваг хотын Шерметев нисэх буудалд буух үед давхараараа хагарсны улмаас 160 гаруй дорчигч иргэдийг 3 хоног хоол, байргүй тав тухгүй орчинд саатуулж маш их бухимдуулсан. Энэ бол тухайн агаарын хөлгийг нислэгт гаргахын өмнө ИНЕГ-аас хийдэг аюулгүй байдлын үзлэгийг хагас дутуу хийсний алдаа байв.
- 2013 оны 3 дугаар сарын 10-нд Улаанбаатар-Берлин-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдсэн ОМ-136 рейсийн МИАТ ХК-ний Боинг агаарын хөлгийн Берлинээс–УБ чиглэлд нислэгийн үүрэг гүйцэтгэх ээлжтэй нисэхий багийн борт инженер архидан согтуурч нислэгийн үүрэг гүйцэтгэх чадваргүй байсны улмаас УБ-аас Берлиний чиглэлд нислэг гүйцэтгэж очсон борт инженерийг амраалгүй буцаан үүрэг гүйцэтгүүлсэн нь нислэгийн аюулгүй байдлыг ноцтой зөрчсөн байна.
- 2013 оны 3 дугаар сарын 10-д УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн сонгогдсон тойрог Хөвсгөл аймгийн бүх сумдаар явж ажиллахдаа ИНЕГ-аас унаа машин шатахуун бүрэн дайчилсан нь санхүүгийн холбогдох хуулийг зөрчсөн байна.
- 2013 оны 6-р сард. Изинис компаний SAAВ-340 онгоц Чингис хаан нисэх буудалд газардах үед үндсэн дугуй нь мултарч унаж онгоц сүйрэх ноцтой байдал үүссэн.
- 2013 оны 9 дүгээр сард. Турк улсын Станбул-Бишгек-УБ чиглэлд нислэг үйлдэж ирсэн Боинг-737 онгоцыг Буянт-Ухаад газардах үед буух зурвасан дээгүүр нь ИНЕГ-ын Газрын үйлчилгээний албаны фургон машин давхиусны улмаас бууж байгаа онгоцыг машинтай мөргөлдэх маш аюултай зөрчил гарсан. Туркийн Боинг-737 онгоцны экипаж онгоцоо дахин хөөргөж өндөр авахуулан хоёрдугаар хайрцагт гарснаар аймшигт сүйрлээс зайлж чадсан. Энэ нь иргэний нисэхийн салбарт ажлын хариуцлага, сахилга дэг журам маш их алдагдаж байгааг харуулж байна.
- 2013 оны 7-р сард. Изинис компаний УБ-Дорнотын чиглэлд нислэг үйлдэхээр агаарт хөөрсөн СААБ онгоцны өрөөсөн хөдөлгүүр унтарч Буянт-Ухаад эргэж ослын буулт хийж олныг сандаргасан ноцтой зөчил гаргав.
-2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр А-Жет компаний МИ-8 нисдэг тэрэг Төв аймгийн Мөнгөн морьт сумын нутагт осолдсон. Энэ ослын талаарх мэдээллийг холбоогдох газарт нь өгөлгүй нуун дарагдуулж цаг алдуулсан, яах аргагүй нисэх онгоцны сүйрэл болоод байхад ИНЕГ-аас ослын буулт хэмээн олон нийтээс бодит үнэнийг нуун дарагдуулж осолдсон хариуцлагаас зайлхийх оролдлого хийж байна.
- 2013 оны 11-р сард Канадын амбан захирагчийн хөлөглөж ирсэн Боинг-767 онгоцыг Чингис хаан нисэх буудлын хоолойд холбогдсон байхад ИНЕГ-ын Газрын үйлчилгээний албаны онгоц халаагч МП маркийн машины шатахууны банкнаас их хэмжээний бензин асгарч гал гарах ноцтой байдал үүссэн хэргийг нуун дарсан. Энэ нь галын аюулгүй байдлыг дээд зэргээг зөрчиж гал түймэр гаргах ноцтой зөрчил гаргасан нь тухайн салбарт ажлын хариуцлага сахилга бат хэрхэн алдагдсаны тод жишээ юм.
-2013 оны 11-р сарын 18-нд УБ-Сөүлийн чиглэлд 301 аялалын дугаараар нислэг үйлдэхээр өглөөний 08.20 цагт хөөрсөн МИАТ ХК-ний Боинг 767 онгоцны өрөөсөн моторынх нь тосны даралт унаж нисэх баг яаралттай эргэж ослын буулт хийсэн. Шалтгаан нь инженер техникийн ажилчид тосны банкны тагийг нь таглалгүй орхисон байж, дахиад хэдхэн минут нислэг үргэлжилсэн бол онгоцны хамаг тос нь агаарт цацагдаж мотор нь гацан агаарт унтрах маш ноцтой байдал үүссэн байна. Энэ бол иргэний нисэхэд нисэхийн аюулгүй байдал, нислэгийн аюулгүй ажиллагаанд тавих хяналт, анхаарал хэрхэн алдагдаж байгааг харуулж цаашдаа улам даамжрах байдал харагдаж байна.
Иргэн · 2014/02/17
Иргэний нисэхийн салбарынхаан ! Бид хоорондоо толхилцож, ******ын тогооны үлгэрээр бие биенээ татаж унагасаар гадны хүмүүсийн идэш болдог байдлаа хэзээ орхих юм бэ? Сүүлийн 15 жил ингэж бие биетэйгээ харгалдсаны ба**********р салбарын маань хөгжил хичнээн хойшилж байгааг тунгаан бодох юм алга уу. Ингэснээрээ бид зарим харалган улс төрчдийн тоглоом болж салбараа, өөрсдийгөө л хохироож байгаа биз дээ. Манай салбарынхан нийгмийн чадварлаг, оюунлаг нэг хэсэг. Монгол улсын хөгжил дэвшилд оройлон манлайлах олон шилдэг хүмүүс бий. Эцэс төгсгөлгүй хэрүүл, тэмцэл, улс төржилтөө зогсоож байгууллагынхаа болон хамт олныхоо эв нэгдлийг бэхжүүлье!!!!!!!!
иргэн · 2014/02/17
Иргэний нисэхийн салбарынхаан ! Бид хоорондоо толхилцож, ******ын тогооны үлгэрээр бие биенээ татаж унагасаар гадны хүмүүсийн идэш болдог байдлаа хэзээ орхих юм бэ? Сүүлийн 15 жил ингэж бие биетэйгээ харгалдсаны ба**********р салбарын маань хөгжил хичнээн хойшилж байгааг тунгаан бодох юм алга уу. Ингэснээрээ бид зарим харалган улс төрчдийн тоглоом болж салбараа, өөрсдийгөө л хохироож байгаа биз дээ. Манай салбарынхан нийгмийн чадварлаг, оюунлаг нэг хэсэг. Монгол улсын хөгжил дэвшилд оройлон манлайлах олон шилдэг хүмүүс бий. Эцэс төгсгөлгүй хэрүүл, тэмцэл, улс төржилтөө зогсоож байгууллагынхаа болон хамт олныхоо эв нэгдлийг бэхжүүлье!!!!!!!!
Зочин · 2013/12/26
BOL BUYANDALAI DARGA NISEXIIN TUXAI YAMARCH MEDLEG OILGOLT BAIXGUI XUMUUSEER AJIL XIILGEED AJILD AWAAD BGAA SH DEE NISEX XUCHIN GDG CHINI BARAGTAI AAWIIN XUU EEJIIN OXIN XIIGEED BDAG AJIL BISH SH DEE
Зочин · 2013/12/26
BUYANDALAI CHINI DAWAASUREN GISHUUNII AWGAIN DUU SH DEE ARDCHILSAN NAM DAWAASUREN GISHUUNIIG OORIIN NAMD NEMJ ELSUULXIIN TULD IRGENII NISEXIIN YRONXII GAZRAAR ZUL XIISEN XUMUUS BAIXGUI YU ZAILUUL BATMONX DARGA CHINI IDEJ UUJ BSAN CH AJILCHIDIINXAA AMIDRAL AR TALIIG BODOJ BSAN XUN YUM SHUU
Зочин · 2013/12/26
Саяхан 12 сарын 20-нд орон сууцны хөнгөлөлтийн 30 сая төгрөгийн Дотоод журмаас гажуудаар дураараа хувааж, 10, 15 болгон хувааж өгч үлдсэнийг хүмүүстэй тохиролцон хувьдаа ашиглаж байна. Үүн шиг бузар булай гэж байхуу даа , гутмаар юм. Шалга шалгах хэрэгтэй. Энэ хүнийг даруйхан х******** хэрэгтэй.
Зочин · 2013/12/26
Энэ Буяндалай бол авилгач нөхөр. Гэмгүй ажилтныг өө харж ажлаас нь халж, оронд нь өөрт хэрэгтэй дарга сайд УИХ-ын бие даагч 3 гишүүний хамаатнуудыг Нисэхээр 1 дүүргэж бн.Тэд нар нь ажил хийх чадваргүй, мэргэжилийн бус хүмүүс тул ийм алдаа дутагдлууд ар араасаа гарч бн
Зочин · 2013/12/26
ТИЙМ ШҮҮ БИЧИЖ БАЙГАА ХҮМҮҮС ҮНЭН БИЧИЖ БН. ИРГЭНИЙ НИСЭХИЙГ БУЯНДАЛАЙ ДАМПУУРУУЛЖ БАЙНА.УИХ-ЫН БИЕ ДААГЧ 3 ГИШҮҮНД ӨГСӨНӨӨР ХАМАГ АСУУДЛЫГ ЭХЭЛЛЭЭ. ЭДГЭЭР ХҮМҮҮС БУЯНДАЛАЙ ГЭГЧ ӨӨРИЙН ТОЛГОЙГҮЙ ЭТГЭЭДИЙГ ДАРГА БОЛГОСНООР АЖИЛНУУДЫГ АЖЛААС ХАЛАХ АЖИЛ ХЭРЭЭС ХЭТЭРЧ ОРОНД НЬ АШИГ ХОНЖОО ХАЙГЧ, ХОВООР ХӨӨЦӨЛДӨГЧ НАРЫН ҮҮР УУРХАЙ БОЛГОСНООР ЭНЭ ГАЗАР ДАМПУУРЧ , АСУУДАЛ АЛДАА ДУТАГДЛУУД АР АРААСАА ГАРСААР БАЙНА. ТӨР ЗАСАГ ХАРЖ ЗАЛРУУЛАЙСАЙ. ЭНЭ БУЯНДАЛАЙГ ГЭГЧ ЧАДВАРГҮЙ НӨХРИЙГ ХАЛЖ ӨӨР ЧАДАХ ХҮНИЙГ ТАВИАСАЙ ГЭЖ ХҮСЧ БН
Зочин · 2013/12/26
С.Буяндалай гэж харахад даруухан царайлсан мөртөө дэндүү авилгач нөхөр шүү. Иргэний нисэхэд үүнээс өөр удирдлага олдохгүй гэжүү. Арай ч дээ ийм арчаагүй хүнээр удирдуулахаар ажлаа хийж чадахгүй ар араасаа асуудлууд үүсэх нь араггүй шүү дээ. Иргэний нисэх дампуурчээ. Ямарч хөл толгой алга. Итгэж онгоцоор үйлчлүүлэх даанч арга алга даа. Энэ Буяндалайг даруйхан халсан дээрээ. Өөр удирдах аавын хүү зөндөө би Нисэхэд. Хэтэрхий олон хүнийг ажлаас нь халж хичнээн хүний ар гэрийг уйлуулсан болдоо. Буяндалай дарга болоод юу хийсэн юм бэ. Юу ч хийгээгүй ****** л хөөцөлддөг байхгүй юү. Хаана хэнийг халж, оронд нь хүнээс хэдэн саяыг халааслаад хүн ажилд авах вэ л гэдэг хүн шүү.
Зочин · 2013/12/20
Yanaa yamar aimaar umbe odoogiin ene chadvargui udirdlaguudiig ni soliochee