Харийн соёлд уусах мүүнийн залуус хаа хүрэхээ үл мэднэ
2013/12/02
Манай улсад үйл ажиллагаа явуулж буй шашны олон урсгал бий. Ардчилсан улсын хувьд шашин шүтэх, эс шүтэх нь тухайн хүний эрх хийгээд ухамсрын асуудал.
Гэвч шашны олон урсгал манай оронд нэвтэрсэн нь нийгмийн оюун санаанд нөлөөлөөд зогсохгүй, соёл зан заншил, үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлөх хэмжээнд хүрч байгааг судлаачид хэлж, шүүмжлэлттэй ханддаг. Үүнд төр анхаарал хандуулж байсан удаагүй юм. Харин ч төр өөрөө гадны шашны урсгалыг хөхиүлэн дэмжиж ирсэн байдаг. Түүний нэг нь Мүүний шашин юм. Энэ шашин Монголд 1994 онд нэвтэрсэн бөгөөд “Эв нэгдлийн Монголын сүм” нэрээр 2000 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 115 дугаар тогтоолоор шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч байжээ.
Энэ шашин Монголд үйл ажиллагаа явуулснаас хойш 20 мянга гаруй оюутан залуус элсэж, цөөн хэсэг нь шашны үйл хэрэгтээ идэвхтэй зүтгэж байгаа гэдэг албан бус мэдээлэл байна. Энэ шашин нь 1940-өөд оны үеэс Солонгосын Сан Мён Мүүн гэгч эрээс үүсэлтэй ажээ. Сан Мён Мүүн нь 1920 онд төрсөн бөгөөд 1936 онд 16 настайдаа Есүстэй уулзсан гэх яриаг БНСУ-д дэгдээснээр түүний шашны үйл хэрэг эхэлж байжээ. Тэрбээр өөрийгөө “Би Есүс Христийн хоёрдогч төрөл. Хүн төрөлхтөн бүгд нүгэлтэй учраас миний үгээр явах ёстой” гэх үзэл баримтлалыг номлодог байна. Энэ бол Мүүнийн шашны гол үзэл юм. Дээрх шашны үйл ажиллагаанд оролцож, гишүүнээр элсэж байсан залуустай уулзаж, мэдээлэл солилцохыг хүссэн боловч ярилцлага өгөхөөс татгалзаж байсан юм. Тэд олон нийтэд ил гарахыг хүсдэггүй гэдгээ тайлбарлалаа.
МҮҮНД ЭЛССЭН ЗАЛУУС ЮУ ХИЙДЭГ ВЭ
Мүүнийхэн Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад төдийгүй Өвөрхангай, Дорнод, Ховд гээд 10 гаруй аймагт салбараа нээн ажиллуулж буй юм. Мүүнд элссэн оюутнуудыг 3-4 өрөө байр хөлслөн тэнд нь амьдруулдаг ажээ. Нийслэл хотод гэхэд тэдний амьдардаг ийм байрууд 10 гаруй байдаг гэнэ. Эрэгтэй, эмэгтэйчүүд тус тусдаа өрөөнд амьдардаг. Өглөөний 05:00 цагт босч дуу дуулж, мөргөл үйлдэх ёстой. Түүнээс хойш бараг унтахгүй. Өдөр нь гадуур гарч бараа зарна. Үүнийгээ тэд “фандрайзинг” гэж нэрлэдэг байна. Оюутнууд бараа зарж, “фандрайзинг” хийснээрээ хүмүүсийн сайн сайхны төлөө хийж буй үйлдэл хэмээн шашны номлогчид нь сургадаг ажээ. Учир нь олсон мөнгийг нь нийтийн сайн үйлсэд зарцуулах тул бурханд өгч буй өргөл хэмээн үздэг байна. Тиймээс их бараа зарж, мөнгө их олсон нь сайшаал хүртдэг гэнэ. Хямд үнэтэй бал, дэвтэр зэргийг үнэ нэмж зарахаа ингэж нэрлэж буй юм. Монголд сайн бараа зарж, үнэнч зүтгэсэн залуус Солонгос, Япон, АНУ явж өнөөх л бараа зарах ажлаа өдөр шөнөгүй хийдэг ажээ. Залуус сараар төдийгүй, хэдэн жилээр явж бараа зарах ажлаа хийх нь бий. Залуусыг гадаад орнууд руу гаргахдаа төсөл хөтөлбөр, соёлын солилцоо нэрээр гаргадаг байна /Гадаад орнууд руу гаргахад нь Гаалийн ерөнхий газрын дарга асан Д.Цэвээнжав тусалдаг гэх яриа бий. Тэрбээр энэ шашныг дэмжигчдийн нэг юм/. Өдөр бүр бараа зарж, өглөө эрт босч мөргөл үйлддэг тул хичээл сургуульдаа явах цаг хомс байдаг ажээ. Иймд Мүүнийн шашны залуус хичээлээ хийхгүй байх, завсардах, хичээлдээ ирээд унтах нь энгийн үзэгдэл гэнэ.
ХУУРАН МЭХЛЭХ АРГААР ШАШИНДАА УРВУУЛНА
Мүүнийхэн хэзээ ч өөрсдийгөө энэ нэрээр дууддаггүй юм байна. Эв нэгдлийн сүм ч гэж нэрлэдэггүй ажээ. Дотоод гишүүдийнхээ хүрээнд дээрх нэрсийг ашиглахаас гишүүн бус хүмүүстэй Эв нэгдлийн хөдөлгөөн гэдэг нэрээр танилцуулдаг ажээ. Шашныхаа “үнэнч дагагч” болгохын тулд олон башир аргыг эднийхэн хэрэглэдэг гэдгийг гишүүнээр элсэж байсан залуус хэлж байгаа юм. Гудамжинд явж байхад нь, эсвэл сургуулийн клуб холбоодоор дамжуулан шашныхаа үйл ажиллагаанд татан оролцуулдаг байна. Мүүний шашныхны удирддаг төрийн бус олон байгууллага байдаг ажээ.“Оюуны эрэл” оюутны холбоо нь хүнлэг үзэл, ёс суртахуунлиг иргэн бэлтгэх нэрийдлээр оюутнуудыг Мүүнийн шашиндаа урвуулахыг хичээдэг байна. Харин сурагчдыг өөрийн шашиндаа оруулах ажлыг “Залгамжлагч холбоо” төрийн бус байгууллага гүйцэтгэдэг ажээ. “Гэр бүлийн Монголын холбоо”, “Энхийн төлөө үйлчлэхүй” гээд шашны үйл хэрэгтээ залуусыг татан оруулахад нь гар бие болон оролцдог байгууллага олон байдаг байна. Тухайлбал “Оюуны эрэл” оюутны холбооны салбар клубүүд МУИС, ШУТИС, ХААИС зэрэг томоохон сургуулиудад байгуулагдаж үйл ажиллагаа явуулж буй юм. МУИС-д “MUST-Оюуны Эрэл” нэртэй клуб байгуулагдсан байх жишээтэй. Мүүнийхний гол “зах зээл” нь оюутан залуучууд юм. Оюун санаа, үзэл баримтлал нь төлөвшөөгүй хөдөө орон нутгаас ирсэн их дээд сургуулийн I, II курсын оюутнуудыг удирдагч бэлтгэх сургалт, танин мэдэхүйн лекц сонсгох нэрийдлээр урьдаг байна. Гэхдээ шууд Мүүний сургаалийг заагаад эхлэхгүй. Дээр хэлсэнчлэн танин мэдэхүйн лекц уншиж, шинэ оюутнуудыг өөрсөддөө татсаныхаа дараагаар Мүүний сургаалийг зааж эхэлдэг ажээ. Түүнчлэн “Энх орчлон” дээд сургууль нь дээрх байгууллагын өмчид харьяалагддаг гэх. Энэ сургуулийн оюутнуудад Мүүнийн номлогчид хичээл заадаг байсан юм. Шашны гишүүд телевиз үзэх нь хүртэл цаг хязгаартай байдаг байна. Учир нь хайр дурлал болон зугаа цэнгээнтэй холбоотой нэвтрүүлэг, кино үзэхийг шашны зан үйлд нь хориглодог ажээ.
ХУРИМЛАХ ЁСЛОЛ БА АДИСЛАЛ
Мүүний шашны залуусыг хайр сэтгэлийн харилцаа үүсгэхийг хатуу хориглодог байна. Учир нь эцэг Мүүнийн сургаальтай шууд холбоотой юм. Товчхондоо түүний сургаальд, “Адам, Ева нар нь цаг бусаар бэлгийн харилцаанд орсон тул хүн төрөлхтөн эхээс төрөхдөө нүгэлтэй төрсөн, эхнэр нөхрөө сонгох чадваргүй байдаг” хэмээн үздэг ажээ. Иймд ноён Мүүн гишүүддээ эхнэр, нөхрийг нь сонгон өгдөг ажээ. Эцэг Мүүнээр эхнэр, нөхрөө сонгуулахыг “адислал хүртэх” хэмээн нэрлэдэг юм байна. Мүүний шашинд гишүүнээр элсэж идэвхтэй үнэнч явсан бол 2-3 жилийн дараа “адислал хүртэх” эрхтэй болдог аж. Адислал хүртэх эрхтэй гишүүн нь өөрийн зурагаа Мүүн удирдагчийн зүг илгээнэ. Эрхэм Мүүн нь хэдэн мянган эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаас адислал хүртээх ёсоо үйлддэг ажээ. Мүүнийн шашин, Дэлхийн Эв Нэгдлийн Хөдөлгөөнийг үндэслэгч Сан Мён Мүүн өнгөрсөн оны есдүгээр сарын 3-ны өдөр 92 насандаа таалал төгссөн тул түүний үйл хэргийг эхнэр Хак Жа Хан Мүүн болон ойрын дагалдагч нар үргэлжлүүлж буй ажээ. Түүнийг таалал төгссөнтэй холбоотойгоор БНСУ-ын Дэлхийн энх тайвны төв ордонд 3500 хос гэрлэлтээ батлуулжээ. Тус ёслолд Монголын иргэн Баатарын Чулуун гэх эмэгтэй оролцож адислал хүртжээ. Түүнчлэн Сан Мён Мүүнийг таалал төгссөнтэй холбоотойгоор гишүүд нь амиа хорлосон талаар гадны хэвлэлүүд мэдээлж байсан юм. Ноён Мүүнд өөрийгөө өргөл болгон өгч буй хэмээн ийнхүү амиа хорлоход хүрсэн байна. Монгол залуус жил бүр дээрх адислалын арга хэмжээнд оролцдог аж. Монголчуудыг хооронд нь адислахаас гадна БНСУ, Япон, Филипин зэрэг олон орны иргэдтэй адислал хүртээсэн байдаг байна.
СУЛ ДОРОЙ МОНГОЛЧУУД & ХАРИЙН СОЁЛ
Мүүнийхэн 2013 оныг маш чухал он тоолол хэмээн үзэж байсан юм. 2007, 2008 оны үед “Монгол Улсад 2013 он гэхэд бүх хүмүүсийг эв нэгдлийн хөдөлгөөнд оруулж дуусна. Тэр үед Монгол Улс нүглээс аврагдаж, энх тайван бий болно. Хүмүүсийг эгнээндээ нэгтгэж чадахгүй бол зовлонд унана” гэсэн утгатай номлолыг айлдаж байв. Гэвч өнөөдөр 2013 оны босгон дээр ирээд байна. Монголчууд аврагдсан уу, аль эсвэл ангал руу унахаар болов уу? Тэдний энэ сургаал бол Мүүний зохиолын нэг хэсэг нь. Мүүнийхэн Монголд нэвтэрснээс хойш 20 жилийн ойтойгоо золгох гэж байна. Энэ хугацаанд чамгүй их хөрөнгөтэй болж амжжээ. XIII хороололд байрлах дөрвөн давхар барилга, XIX хороололд томоохон заалтай хоёр давхар барилга бий. СУИС-ийн урд байрлах “Чамзон гоо хүрээ” төвийн ихэнх нь Мүүнистүүдийн эзэмшил. Энд дээрх байгууллагуудын удирдлагууд суудаг юм байна. Түүнчлэн Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт орших Баянгол амралтын газар /”Мөрөөдөл” зуслан/ энэ байгууллагын эзэмшил. Тус амралтад оюутан залуусыг зуны турш ээлж ээлжээр аваачин, өдөр шөнөгүй Мүүнийн сургаалийг номлодог ажээ. Тэр ч бүү хэл залуусыг “дахин төрүүлэх”, “нүглийг нь ариусгах” гээд санаанд оромгүй зүйлийг хийлгэдэг байна. Өндөр чулуун дээрээс ар нуруугаар нь унагах, ар тийш нь ус руу түлхэх зэрэг үйлдлүүдийг хийлгэдэг ажээ. Мүүнд итгэж байвал ус руу унах ёстой, унаагүй тохиолдолд чи Мүүнд итгэхгүй байна хэмээн зэмлэдэг байна. Энэ бүх хачирхалтай зан үйлүүдийг Сан Мён Мүүн “Үнэн үг” номдоо тодорхой дурьдсан байдаг ажээ. “Үнэн үг” ном нь бусад шашны байгууллагын судар шиг номын сангуудаар зарагддаггүй, зөвхөн өөрийн гишүүддээ зориулагдсан байдаг байна. “Үнэн үг” номын төгсгөлд ийм нэгэн эшлэл байх ажээ. “Сан Мён Мүүн миний бие солонгос хүн болж төрсөн учраас хүн төрөлхтөн ч энэ хэлийг эзэмших ёстой” гэжээ. Тэгэхээр монголчууд ч солонгос хэл сурах ёстой гэнэ. Хүн төрөлхтний хэл солонгос хэл байх ёстой ажээ. Ийм соёлыг түүний үнэнч залгамжлагчид монголчуудад дэлгэрүүлээд даруй 20 жил өнгөрчээ. Мүүнистийн шашинд олон жил явсан нэгэн эмэгтэйн хэлснээр “Мүүнийн шашинд орсон оюутан залуус гол төлөв шашныхаа ажил, бараагаа зарах, сургааль номлолоо унших, мөргөл үйлдэх гээд хичээл номдоо суралцах нь багасдаг. Шашинд идэвхтэй явсан залуусын ихэнх нь хичээл номноосоо завсарддаг. Мэдлэг боловсролгүй, хоосон шүтлэгээс өөр зүйлгүй сул дорой нэгэн болдог” талаар ихэд гомдонгуй ярьж байв. Мүүний шашинд олон жил идэвхтэй явсныхаа дараагаар гарсан олон залуус хохирч хоцорчээ. Учир нь сургуулиасаа завсардах, эзэмшсэн мэргэжил боловсролгүй болж хоцрох тохиолдол цөөнгүй байдаг байна. Одоогоор “Эв нэгдлийн Монголын сүм”-ийн тогтмол үйл ажиллагаанд 600-700 оюутан оролцож байна.
Т.Амартүвшин
Зочин · 2013/12/04
bas l dutuu bichsen yum shig. uunees ch iluu buzar uil hiideg gej sonsoj bsan. End hurimaaa hiij bgaa zaluuchuud chin anhnii shonoo ehner nuhuruudteigee bish harin ene Muun geh ovgontei eregtei chuud ni tuunii ehnertei bas busag ahlagch nartai untaj ongoruuldog. Ingesneer tsusaa ch gel uu biyee ch gel uu avardag yum gene lee. Ene batalgaatai hunees sonson.
Зочин · 2013/12/04
yahav uls tord todruuval bolovsroliin yamand bga garuud demjdeg gesen sanaatai yum bichsen yum bishuu ugaasaa bdag geseeen hahuul avaad sursan garuud
itgel · 2013/12/04
gaj buruu ursgal garch ireh ni ****shgui gesen utgatai bichigdsen baidag. ted shiitgelee buren avsan. ireh tsaguudad munh shiitgel tedend beltgegdsen baigaa.
SonS · 2013/12/04
zugeer ene mooniin gex zaluuchuud Xrist gedg ursgalaas ***l ondoo ym bgashde ugasa biznesiin chigleleer l xugjsun tolgoi xumuusiiinxe ugend n newchisen xumuus l bdag daa
Зочин · 2013/12/04
ene bol gamshig bnaa, yamar tatvariin erunhii gazar bishdee, buhel buten uls yum bol ***lgaj tsegtselmeer yum, ariachdaa
Зочин · 2013/12/04
enenees hargis colongos ***shnii sum oros 3-r surguuliin hajuud uil ajil***** yavuulj bna , eh burhan /amid/ gej uuriiguu nerlesen solongos avgain hamgiin hargis uil ajil*****nuud yavuulj bna, Tend elsuulsen humuusiihee olson buh orlogiin 10 huviig avdag, orlogoo nuuh yum bol eh burhan hatuu gesgeene gej unemshuulsen, bas hamgiin hargis ni yuugaar ilerdeg ve geheer busad ***shniig uguisgedeg baina. Er ni bol solongos garaltai sum nertei zalit etgeeduud ingej hun hohirood ed mungu olood tuugeeree bayan tansag amidardag baina.
Зочин · 2013/12/04
Ene muunii ***shinii urasgal bol Mongoliin soel tuuhiig uguisgej ul toon Mongol ulsiin tusagaar togtnold zanalhiildeg mun Mongol humuusiig hoorond ni hair setgelgui ger bulgui bolgoj genotsid uildej baigaa fashist deglemtei Mongol ulsiin gazar nutagiig ***shinaar tarihiig ni ugaaj baigaad ezen esus gazraa avna gej bna.Ta nar manai solongost ochij amidar geed urgelj tsunami gazar hudluj baidag dainii bus boloh urgelj usan boroo orj yamar ch urjil shimgui gazar yag l Palestinii gazriig Iziarailuud huurch Esuseer dalimduulj avsan shig tuuhiig Mongold davtagduulah gej bna.Yalanguya amidral doroi humuusiig hool huuchin huvtsasaar huurch elsuulj erhuuleed Mongolchuudiin buh huch hudulmuruuruu olson buhniig esus l ugluu gej Mankurt bool bolgoj baigaa Solongosiin ***shinii nomlo****diig Mongol ulsaas al***an huun gargaj tolgoi ni erguutej ugaalagsan zaluu hoich ueiig tseverlej avahgui bol Mongol ulsiin suirel muhuliig turgesgeh zorilogtoi ***shinii har ***ihnii bodlogo ulam bur hureegee telj gazar avch bna.Ene bol jinhene terorizm mun.
Зочин · 2013/12/03
энэ ямар мал нь ингэж бичээ вэ
Үнэн · 2013/12/03
Манай ихэнхи шашнууд мөнгөнөөс өөр юм боддог гэж үү? Хүний шашин манай шашин гэж ялгах юм. Олон шашин мөнгө л хөөдөг шүүдээ. Монгол шашинууд монголчуудаа дээд зэргээр ашиглаж байдгийг хэлье. Шууд Үнэнийг л хэллээ. Хамаа алга.
Зочин · 2013/12/03
Энэ Солонгосчуудаас аль л үл бүтэх өрсөлдөөн, тэмцэл аль ч улсад ялгаагүй гарч байх юм. Хаа очсон газраа хэл ам, удирдлагын зөрчилдөөн хагарал байнга үүсгэж явах нь анзааргаддаг. Энэ нэг Солонгос өвгөний эрхшээлд хүмүүсиийг Бурхан ярьж төөрүүлэн оруулах гэсэн хэдэн ухвар мөчид залуучууд хаа сайгүй бал үзэг зарчихсан ухаантай царайлаад явж байх жишээтэй. Дээр нь сүүлийн үед Ээж Бурхан гээд Библийг гуйвуулж, монтажласан хэдэн дүүрчихсэн ухаантнууд гарч ирсэн байсан. Монголд маань удирдлага сул болохоор тэр үү хаа сайгүй газар авч чаддаггүй нийгмийн ********ууд ирээд үүрлэчихсэн гэж харагддаг юм. Үнэнийг эх сурвалжаас нь харж нягтлаж үзэх эрүүл ухаан бүх хүнд хэрэгтэй. Үүнд төрөөс тодорхой хяналт тавих л хэрэгтэй
Зочин · 2013/12/03
Би бол Христэд итгэгч харин библид мүүн ирж хүн төрөлхтөнийг авран гэж хэлээгүй санагдана. Буруу буруу Христийн нэрийг барин хүмүүсийн зүрх сэтгэлээр тоглогчид наад шашин бол
Зочин · 2013/12/03
Монголын боловсролын бодлого тодорхойлж буй хүн энэ шашныг түгээн дэлгэрүүлсээр яваад баяр хүргэе.
swat · 2013/12/03
Uu aldiin bn...iimerhuu gaj ursgaliig horih heregtei!!!
Зочин · 2013/12/03
minii naiz chi ooroo idewhtei gishuun n ybj baisan sh de hulgai hiigeed hoogdood ***ralhaad bga ymu te