Дуучин Д.Болдод "DOZ entertainment" 15 сая төгрөгөөр хулгайн клип хийж өгчээ
2013/12/02
Төрийн соёрхолт Д.Болд “Би дурламаар байна” дуугаараа “UBS Music Video Awards-2013” наадмаас шилдэг эвлүүлэгч график, дизайн, Шилдэг продюссерын шагналыг хүртсэн билээ.
Харин түүний “Би дурламаар байна” нэртэй энэ дууны ая нь Японы нэгэн хүүхэлдэйн киноны аяс бөгөөд клип нь нэгэн зар сурталчилгааны хэсгийг ашигласан клиптэй байсан нь цахим ертөнцөөр шуугиан тариад байгаа.
Энэ талаар дуучин Д.Болд өөрийн твиттер хуудаснаа “ Энэ клипийг “DOZ entertainment” 15 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн. Бас найруулагчаар нь Доржсүрэн ажилласан” хэмээн хариулт өгсөн юм. Мөн тэрбээр "би үйлчлүүлэгчийн хувьд үнэ хөлсөө төлөөд ажлаа хийлгүүлсэн харин “DOZ Entertaiment”-ыг ийм зүйл хийнэ гэж бодсонгүй. Youtube ухаад сууж байх зав гарахгүй юм байна шүү дээ" гэх хариултыг өгч байна.
Ямартай ч өнгөрсөн жил нэгэн кино нь хулгайн бүтээл байсан гэх шүүмжлэлийг дагуулаад авсан “DOZ Entertaiment”-ийнхан өөрсдийн албан ёсны хариултаа өгөхгүй байлгүй дээ. Тэд үнэхээр дуучин Д.Болдоос 15 сая төгрөг авсан байж хулгайн клип хийж л байдаг.
Д.Ана
ERDENE · 2013/12/05
chamaig demjij bnaa. Er ni goliin oltson yum bishuu hugshuu.
Зочин · 2013/12/04
Оюуны хулгай байж болохыг хүлээн зөвшөөрдөг хүмүүст этик, мораль ярих нь илүүц, яагаад гэвэл тэд хэзээ ч мэргэжлийн хүмүүс байдаггүй тийм ч учраас хэзээ ч мэргэжлийн болж чадахгүй. Нэр хугархаар яс хугар гэдэг, Болдын хулгайлсан дууны ая л гэхэд арав хол давсан, дууны шүлэг болон клипны санааг оролцуухгүйгээр шүү. зүгээр л гамшиг, өмнөөс нь ичиж үхмээр, хүмүүсийг болхоор энэ малнууд яаж мэдэхэв дээ гээд л яваад байдаг, facebook, twitter т өөрт цаасан малгай өмсгөдөг хэдэн малнуудыг уншаад би ч баллаж байна даа гээд л, Гүйээ нээрээ үнэн хүүхдийн санаатай. Эр хүн шиг буруугаа хүлээж чадахгүй энэ банди Доз д буруугаа чиххээр өөрөө цэвэр гарна гэж найдаад байх шиг байна, үгүй л дээ, Дооёо ая зохиодог хүн биш, Болдын сайн хийж чаддаг ажил болох хулгайн аян дээр нь яг өөрт нь тохирсон хулгайн клип хийж л өгсөн. Дооёо тэнэг хүн биш шүү дээ. Одоо ************ байснаараа тэр хожиж байна, харин хулгайч хулгайчыг бариарай гэж хашгирдаг шиг Болд түрүүлж дугараад өөрийгөө илчиллээ. Болд хэзээ ч мэргэжлийн сайн дуучин байж чадаагүй, чадах ч үгүй, яагаад гэвэл түүнд урлагын хүнд байх ёстой АВЬЯАС бас урлагын хүнээ хайрлах сэтгэл байхгүй нь Дооёод хамаг буруугаа шахаж байгаа өчүүхэн үйлдлээс нь харагдаж байна. Эцэст нь хэлэхэд хүмүүс чамаас уйдаж байна, хэдийгээр чи хүмүүсийг хуурч тэсэж гарна гэж бодож байгаа ч цаг хугацааг бас өөрийгөө хуурч чадахгүй, ард түмэнд өөрийн гэсэн санах ой гэж байдаг. Өөрийн үнэт цагаас хумсалж бичсэн зүйлээс авахаа аваад гээхээ гээгээрэй, надад Болдод атаархах ямар ч үндэс байхгүй би урлагын хүн биш учраас, харин худалч хулгайч хүмүүс баг зүүж миний үр хүүхэд, Монголын хойч үед үлгэр дууриал болохыг хэзээ ч тэвчиж чадахгүй учир арга буюу бичлээ. Хүндэтгэсэн Эрдэнэ
Зочин · 2013/12/03
thhthhth
Зочин · 2013/12/03
Энэ хүмүүс сонин шүү. Юу ч бай хиийсэн ч бай хийгээгүй ч бай шүүмжилж доош нь хийж л байдаг. 1 дүгээрт хулгайлсан ч бай ямар ч л байсан маш сайн график эффэкт байна. Тэгэж сайн хийж байхад шагнал авалгүй л яахав. Бас их зардал гаргаж тэр зардалаа ивээн тэтгэгчээр гаргуулна гэдэг сайн продюссерын ажил. Доёо ч бас найруулга тал дээр ажилласан л байна.тэр адилхан эффэкт хийсэн болохоос биш.яахав дараа илүү сайныг хийгээрэй л гэе даа.ер хулгайлсан ч яадаг юм.