Ж.Батзандан, Ц.Оюунгэрэл хоёрт ичих булчирхай “бэлэглэе”
2013/12/04
“Хонь, мал байсан бол холбож уяхсан”, Ж.Батзандан, Ц.Оюунгэрэл хоёрыг. Тэдний маргааныг сонсох тусам, унших тутам ийм нэг бодолд хөтлөгдөх болов.
Бид уг нь тэднийг УИХ-ын гишүүн гэж хардаг. Бас ойлгодог. Гэтэл тэдний маргаан эцэстээ авгай хүүхний хэрүүл болон хувирч, хэн хэнийхээ гэр бүлийн дотоод асуудлыг дэлгэж ярих ичгэвтэр байдалд хүргэж мэдэхээр болчихлоо. Энэ нь олны мэдэхээр УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн боловсруулсан хуулийн төсөлтэй холбоотой. Тэрбээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлдөө “Төрийн өндөр албан тушаалтнуудыг оффшор бүсэд данс нээхийг хориглоод зогсохгүй хэрэв гадаад эхнэр, нөхөртэй бол тэднийгээ Монгол Улсын иргэн болгох. Эс бол сонгогдох эрхээ эдлэхгүй байх” тухай заалт оруулсан.
Энэ нь Ц.Оюунгэрэл гишүүний уур бухимдлыг төрүүлж, эцэстээ “Гадаад нөхөртэй надад дургүй юм бол гадаад хүргэнтэй Ж.Батзандан өөрөө яах юм” хэмээн ярихад хүрэв.
Ичмээр хэрэг. Нэг нь УИХ-ын гишүүн. Нөгөөх нь УИХ-ын гишүүн бас төрийн сайд хүн. Төрд сонгогчдоо төлөөлж, ажиллах ёстой атал хэн хэнийхээ амьдрал руу өнгийж, түүнийгээ шударга ёс болгож хувиргах эрх энэ хоёр гишүүнд уг нь байхгүй баймаар. Ж.Батзандан гишүүний тухайд олон нийтийн дунд эх оронч гэх тодотголоор магтуулах нь ихэссэн. Мэдээж дээрх хуулийн төсөлтэй холбоотойгоор. Гэхдээ үүнийг нь эсэргүүцэгчид ч олон. Тэдний хувьд “Хайр сэтгэлийг хуулиар зохицуулдаггүй” гэх хүний эрхийн язгуур шугамыг баримтлагсад. Харин эсэргүүцэгчдийн дунд Монголын төрд тагнуул орогнуулахыг хүсээгүй нь хэр олон бол. Магадгүй Ц.Оюунгэрэл гэсэн хувь хүнийг тойрч, түүний эрх ашгийг хөндөж кайф авахыг хүсэгчид нь илүү өнөр бүлтэй байхыг үгүйсгэх аргагүй. Өөрөөр хэлбэл тэр л өнөөдөртөө монголчуудад содон, сонин харагдаад байгаа хэрэг. Манайхны ярьдгаар бол гадаад нөхөртэйгөө төрийн өндөр арга хэмжээнд очих нь зохисгүй гэнэ. Мөн соёлын өв хамгаалах үүрэгтэй сайдынх нь нөхөр гадаад хүн байх нь Монгол Улсыг бүр ч муухай харагдуулаад байгаа юм байх. Энэ мэт дүгнэлт нь Ж.Батзандан гишүүний уур бухимдлыг төрүүлээд зогсохгүй эцэстээ Ц.Оюунгэрэл гишүүний амьдралаар тоглож, хагацал зовлон учруулж мэдэх гэнэ.
Сүүлчийн дүгнэлтийг Ц.Оюунгэрэл сайд хийсэн байсан бөгөөд “Хүний эрхийг зөрчих амархан. Харин хүний эрхийг буцааж тогтоох хамгийн хэцүү байдаг. “Оюунгэрэл гэдэг хүн таалагдахгүй байна” гээд өнөөдөр уг хуулийг баталчихлаа гэхэд зуун жилийн дараа Ж.Батзандангийн ач охинд гай болно” гэв. Түүнчлэн түүний санаачилгыг Лхүмбийн хэрэгтэй холбоод зогсохгүй “Хартай хүнтэй амьдрах хэцүү байдаг шиг нэг хартай хүн улс төрд орж ирэхэд тэр нь үгээр хэлэхийн аргагүй гай дугаалж ирдэг... Өнгөн дээрээ улс төрд хамаатай Оюунгэрэлийг цэвэрлэх гэж байгаа юм шиг хирнээ хэдэн жилийн дараа хаа хамаагүй хүмүүст гай дагуулах болно. Тиймээс энэ гайтай хуулийг битгий батлаач гэж хэлмээр байна” гэнэ билээ.
Яг үнэндээ өнөөдрийг хүртэл УИХ-ын гишүүн хүн хуулийн шинэчлэлийг өөрийнхөө эрх ашгийн үүднээс ийн тайлбарласан нь үгүй. Мөн өөрийнхөө нөхөртэй өрөөлийн хүргэнийг жишиж, уг хуулийн төслийн үйлчлэх хүрээг илүү өргөн хүрээгээр нь харахыг шаардаж. Эндээс харахад тэдний хэн хэн нь УИХ-ын гишүүн болох болоогүй байж. Өөрийнхөө өмнөөс бус өрөөлийн өмнөөс ярьж, ард түмнийхээ өмнөөс шийдэж, сонгогчдын төлөө бодож чадсан хүн л УИХ-ын гишүүн байх ёстой. Харин нэг нь бусдын эрхийг үгүйсгэдэг, нөгөөх нь өөрийнхөө эрх ашгийг чухалчилдаг ийм солгой улстөрчид УИХ-аар дүүрэн болчихоод байгаа нь эмгэнэлтэй хэрэг. Иймд энэ хоёр гишүүнд ичих булчирхай “бэлэглэж”, нэгэнд нь хуулийг пиар болгох, нөгөөд нь амьдралаараа хууль зурах эрх байхгүй гэдгийг сануулбал зохилтой биз ээ.
Г.Отгонжаргал
хөдөө · 2013/12/05
батзандангийн зөв
Зочин · 2013/12/05
Batzandangiin Zov sh dee. Oyungerel bln Ternii nohriig amerikiin tagnuul bish gej en batlahiin. Dinza avhirch zamaa zasaad l neg l bishee. ter arag yas mongoloor l neg hevtej bgaaz dee
Зочин · 2013/12/05
Оюунгэрэлийн нөхрийг төрийн том албанд тавья. Их сайн хүн гээ биз дээ
Зочин · 2013/12/05
DINOZAVR MONGOLIIN TURIIN TUSHEEGIIN SUUDALAA TAVIJ UGUUD HEN DURTAITAIGAA SUUGAAD YAVAHAD BOLOHGUI GEH GAZARGUI
Зочин · 2013/12/05
ISH CHAAVAAS NEG MUU YANKIIN DEVSGER HADAM TALAA AGUU IH AMERIK GECHIHJEE. MONGOLIIG BUU BARISAN DAISAN BISH BUGSUU HUDALDSAN YANHANUUD L MUHUUNU SHU.
Зочин · 2013/12/05
Хэдэн жилийн дараа Батзандангийн охин мозамбик нөхөр дагуулаад ирэхийг үгүйсгэх аргагүй, өөд нь хаясан чулуу өөрийн толгой дээ гэгч боловоо....
Зочин · 2013/12/05
Батзандан том том орилоод нэг л эх оронч царайлахаа боль, эмэгтэй хүнтэй үзэлцээд, чааваас. Оюунгэрэлийн нөхөр бол агуу их америкийн иргэн шүү.
Зочин · 2013/12/05
Баттулга бол хїїхдїїд н бн монголд их юм хийсэн
Зочин · 2013/12/05
батзандангийн зєв оюунгэрэл єєр дээрээ хїндээр тусгаад бгаа юм энэ 2 дундаас хїїхэд гараагїй биздээ монголыг гэх сэтгэл бага бнадаа
Зочин · 2013/12/05
батзандангийн зєв оюунгэрэл єєр дээрээ хїндээр тусгаад бгаа юм энэ 2 дундаас хїїхэд гараагїй биздээ монголыг гэх сэтгэл бага бнадаа
Зочин · 2013/12/05
batzandan bol bas neg s***uuchin shuu dee tuunees bish uls turch hunbish tiim l yum bol neeree jenkoogoor jishee avl daa chadahgui l dee
Зочин · 2013/12/05
tiinshd. gadnii xuntei suusan avgai nuxruud bugd uls turuus xol baix xeregtei shuudee. yaj ch bodson
Зочин · 2013/12/05
батзандан жишээгээ нэг эмэгтэй хүнээр аваад чичээд болио женкогоор жишээ авчих зориг алга уу
Зочин · 2013/12/05
Batzandan gishuunii zuv Mongol uls bu***d uussan bgaasai gej bi ch bas neeh husehgui bn shuu
Зочин · 2013/12/05
Батзандангийн зөв
Зочин · 2013/12/05
Батзандангийн зөв шүү дээ эр нөхөрөө дөгөөд тэр гадаад даа амьдрахгүй яасийм тэгээд ч монгол бол алиагаа алдсан Америк биш за удахгүй наад хүүхэн чинь ******** нарын хууль гаргаад гүйнэ дээ тухайн улс оронд ёс жаяг алдагдахаараа яадгийг өнөөгийн АНУ- харуулаад байгаа биздээ түүнийгээ ардчилал хүний эрх гэж ************дог байхгүй юу наад ******сайн эрлийзүүд чинь
Зочин · 2013/12/05
Батзандангийн зөв
123456 · 2013/12/05
Батзандагийн зөв өө
Зочин · 2013/12/05
Батзандангийн Зөв