Өмхий усаар ногоон байгууламжаа усалж, "Ялгадсанбаатар" болох уу
2017/06/17
Нийслэлийн ногоон байгууламж өдрөөс өдөрт доройтож байгаа. Ингэж доройтоход агаарын бохирдол болон өмхий усаар усалж байгаа нь гойд нөлөөлдөг.
Тодруулбал өвөлдөө нийслэлийн ногоон байгууламж хар тугалгаар бохирдож, зундаа өмхий усаар бохирлогдож байна. Ингэснээр ногоон байгууламж доройтон, хөрсний бохирдол үүсч байна.
Нийслэлд ногоон байгууламжийг цэвэршүүлсэн усаар усалж эхлээд байгаа. Гэвч цэвэршүүлсэн гэх ус нь өмхий самхай ханхалсан бохир ус гэдгийг нийслэлчүүд харж, үнэрлэж байна. Ингэснээр нийслэлчүүд өвөлдөө угаарт, зундаа бохир агаараар амьсгалж эрүүл мэндээрээ хохирч байна. Энэ байдлаараа удах юм бол нийслэл удахгүй "Ялгадсанбаатар" хот болно. Тэгвэл өмхий усаар усалж байгаа нь үнэн хэрэгтээ услах биш улам бүр хордуулж байгаа хэрэг юм.
Агаарын бохирдол ургамалд хэрхэн нөлөөлж байгааг ШУА-ийн ГЭХ-ийн захирал Ж.Цогтбаатар, ШУА-ийн ГЭХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Э.Бат-Эрдэнэ нар судалсан байна. Судалгааг хийхдээ Санзай, ШУА-ийн ГЭХ, Долоон буудал, Шар хад, төв цэнгэлдэх хүрээлэн, Баруун дөрвөн зам, Орбит, Зайсанд дээж авч агаарын бохирдлыг тоосонцроор үнэлэх буюу модны мөчир дээр тогтсон өнгөрөөр бохирдлыг үнэлжээ. Модны мөчир дээр тогтсон өнгөр болон модны хажуугийн хөрсний дээж авч шинжлэн агаарын бохирдлын нөлөөллийн харьцуулахад хотын төв цэгүүдэд хүнд металлууд болох хартугалга, цайр, никель харьцангуйгаар их илэрч байсан бол хотоос зайдуу цэгт эдгээр элементүүд илрээгүй ажээ. Энэ нь Улаанбаатар хотын төв хэсэг хүнд металлаар бохирдсоныг харуулж байгаа юм.
Улаанбаатар хотын төв замын хажуу дахь ногоон байгууламжин дахь нарс, хуш, гацуур гэх мэт мөнх ногоон модны шилмүүсний гадаргуу дээр зузаан хар тортогон өнгөр нь ургамлын амсрын сүвээр дамжин ургамлын эд эрхтэнд нэвчин орж доройтуулдаг байна. Өөрөөр хэлбэл өнгөр бүхий хуримтлал нь хүнд металл агуулсан давсны уусмал, дубилийн бодисуудтай нэгдэх замаар модыг гундаадаг.
Үүнээс гадна агаарын бохирдол нь хөрсний бохирдол үүсгэж байгааг тогтоосон байх юм. Агаарт цацагдаж байгаа элдэв хорт хийнүүд хөрсөнд бууж, улмаар ургамлын нөмрөгийг устгах, усыг ихээр бохирдуулдаг нь дээрх газруудаас дээж авч харьцуулахад тогтоогджээ. Энэ нь хүний сөрөг үйл ажиллагаатай шууд холбоотой бөгөөд үүний улмаас үүсэх хүхэрлэг хий, азотын исоүүд, янз бүрийн органик болон органик биш бодисууд нь цас хайлангуут хөрсөнд шингэснээр хөрсөнд агуулагдах химийн бодисууд нь ойн экосистем болон хүн, амьтанд сөрөг нөлөө үзүүлдэг байна.
Энэ бүхний дүнд өнөөдөр Улаанбаатар хотын нийт нутаг дэвсгэрийн 20.6% нь хүчтэй, 74.5% нь дунд зэргийн доройтолд орсон бөгөөд дөнгөж 5% нь доройтоогүй буюу бага зэрэг доройтсон байна. Улаанбаатар хотын хөрсөнд хар тугалга дунджаар 45.7 мг/г байгаа нь хөрсний дундаж үзүүлэлтээс 2 дахин их, зарим газар 533 мг/г хүрсэн тохиолдол ажиглагдсан нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 5.3 дахин их байна.
Хар тугалганы агууламж “Хархорин” зах, “Долоон буудал” “32-ын тойрог”, Баянзүрх дүүргийн нутаг дахь оросын оршуулгын газар орчмын хөрсөнд хамгийн их буюу 70-123 мг/кг гарсан байна.
Тиймээс нийслэлийн ногоон байгууламжийг нэмэх замаар агаар хөрсний бохирдлоос сэргийлэх шаардлагатай байгааг хүн бүр анхаарах шаардлагатай.
Зочин · 2017/06/19
Tuvden, Baska, Doogii 3 ch nomd nevchirsen, mundag uhaantai humuus ymaa... Pee bazarvaani....
Доогий · 2017/06/17
Чи өөрөө тэр өмхий усаа ууж, зүлэг ногоогоо услаад хордож, өвчинд баригдаж үх за
Баска · 2017/06/17
Яаж цэвэрлээд уснаа бактерологи, билоги, хиймийн хортой бодисыг бүрэн салгаж чаддаггүй. Тийм технологи дэлхий дээр ч байхгүй.
Тэгээд бид хир хариулагатай ажилладаг билээ.
Түвдэн · 2017/06/17
Малнуу даа. монголчууд саарал ус нэртэй өмхий ус ашиглахдаа хүрээгүй. Бид чинь цэвэр усны хагалбар дээр амьдардаг шүү дээ. 1,5 тэр бум хүнтэй Хятад ч энэ асуудлыг ярьдаагүй. Саарал ус ашиглах нэрээр мөнгө угаах ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийн ятгаланд орж болохгүй.
Саарал ус гэгчээр зүлэг ногоо усалбал УБ тэр чигтэй өмхийрч, халдварт өвчин дэлгэрнэ