"PC" тоглоомын газрыг орон сууцны нэгдүгээр давхар, хонгилд байрлахыг хориглолоо
2013/12/14
Сүүлийн хэдэн жилд манай улсад интернэт тоглоомонд донтогсдын тоо маш хурдтайгаар нэмэгдсэн гэдэг. 1998 оноос эхлэн “Sega” буюу видео тоглоом орж ирсэнээр одоогийн "PC" тоглоомын газрын суурь нь тавигдсан. Энэхүү "PC" тоглоомын газар нь тоглох дуртай хүүхдүүдийг донтон, цаашлаад өвчтөн болгож эмнэлэг рүү илгээсээр байгаа билээ. СЭМҮТөвөөс өөр газар одоохондоо интернэт донтолтын эсрэг эмчилгээ, үйлчилгээг үзүүлдэггүй бөгөөд манай улсын хувьд уг өвчний оргил үе нь 2008 он байсан хэмээн эмч, мэргэжилтэнүүд хэлдэг.
Өнгөрсөн жил цахим тоглоомын газар ажиллуулах журмыг батлуулсан. Харин ингэснээр зөвхөн мөнгөний төлөө хүүхдүүдийг хонон өнжүүлэн тоглуулдаг газруудын тоо хумигдсан юм.
Тэгвэл Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Энэхүү хуралдаанаараа зөвхөн Улаанбаатарт интернэт кафе, цахим тоглоомын газар 500 гаруй байдаг бөгөөд энд насанд хүрээгүй хүүхэд, залуучууд ихэвчлэн тоглож, аллага хүчирхийлэлтэй тоглоомыг хэсэг бүлгээрээ баг болж олон цагаар, хоногоор тоглож, архи тамхи хэрэглэж, садар самуун вэб хуудас үзэх зэрэг сөрөг үр дагавар гарч эцэг эхчүүд, багш нарын сэтгэлийг ихээр зовоох болсон. Энэ байдлыг зохицуулах “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах” журмыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд даалгалаа.
Энэхүү журам нь цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхэлж байгаа болон шинээр эрхлэх иргэд, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тавигдах нөхцөл шаардлагыг тогтоох, бүртгэх, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулах замаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэгдэж байна.
Журамд зааснаар интернэт кафе, цахим тоглоомын газар нэг дор ажиллахыг болиулж, орон сууцны нэгдүгээр давхар, хонгилд байрлахыг хориглож байгаа юм. Мөн цахим тоглоомын үйлчилгээний газрууд нь ажлын байрны дотор болон гадна орчинд камерийн хяналтын систем суулгаж, 21-ээс дээш хоногийн бичлэгийг хадгалах, зуны улиралд 20, өвлийн улиралд 18 цаг хүртэл үйлчлэх, үйлчилгээний ажилтан нь мэдээлэл технологийн анхан шатны мэдэгдэхүүнтэй, 20-иос дээш насны иргэн байх зэрэг зохицуулалт оруулжээ.
Уг журмаар цахим тоглоомын газруудыг 12 насанд хүрээгүй хүүхдэд үйлчлэх, бичиг баримт, эд зүйлс, барьцаалан үйлчлэх, согтуурсан болон мансуурсан иргэнд үйлчлэх зэргийг нь хориглохоор боллоо.
Х.Даваа
Зочин · 2019/07/10
zail zail muu novshnud hagaad uzerei
Зочин · 2014/04/19
зөв штээ.pc тоголдог юмнууд соёлтой ч тоглохгүй гадаа гарч ******хи татааад гарч шээгээд хажууд нь байгаа машин тэрэг шүргэж зугтдаг.
Зочин · 2013/12/15
6tsagaas haah yum bol ene turliin uilchilgee yavuulj baigaa gazaruud dampuurana shuu
Зочин · 2013/12/15
haha 6 ongoroogood bar-nd l orii doo
Зочин · 2013/12/15
TEMUUJIN LAGAA
Зочин · 2013/12/15
TEMUUJIN SAIDIIN VR UDAN USTAASAI
Зочин · 2013/12/15
TEMUUJIN AL!EEJ N BAGAD N YNHAN BSAIN.
Зочин · 2013/12/15
TEMUUJIN YNHANII VR ERGUU AL.gulugiig ortsond n *****l.ger n horoolold bga.
Зочин · 2013/12/15
24 tsag ajilj baigaa bar savnuudaa tsohitsuulj chadahgui baij.ter honuulj unjuuldeg pc togloomiin gazaruudiig uursduu ***lgaj yavj ajilaa hiij tsohitsuulah yostoi tegehgui baij shuud busad durem juramaaraa ajillaj baigaa busad humuust daramt ugj bolohgui shuu.Internet cafe gedeg chine humuust medeelel ugj baih yostoi gazar shuu dee.uvliin ulirald 6 tsagt haana gedeg chine yu gesen ug ve
Зочин · 2013/12/15
ooo nice shiidwer bn solongosd oroin 10n tsagaas hoish yamarch surguuliin huuhed pc togloomiin gazar oroh erhgvi baidag
Зочин · 2013/12/15
inglee geed yamar nemer bdag yum mal sanaag xen gargdaga bna
Зочин · 2013/12/15
> > > > > > > arai l ***** ***** shiidwer gargah ymaa !!!!!!!!! oor uls orondoo hergte ymnda anhaarasai