Л.ӨНӨРЧИМЭГ: Л.ЭРДЭНЭЧИМЭГТ ЯМАР Ч ХҮНИЙ ТӨЛӨӨ ГЭСЭН СЭТГЭЛ БАЙДАГГҮЙГ БИ МЭДНЭ, НАМАГ ЗӨВЛӨХӨӨ БОЛГООЧ

Дэлхийн зургийн спорт холбооны ерөнхийлөгч Л.Өнөрчимэг цахим хуудсаараа дамжуулан Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх болох хүсэлтээ уламжилжээ.

Тэрээр: "Эрхэм хүндэт Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга Танаа хүсэлт уламжлах нь:

Л.Өнөрчимэг миний бие нь Баруун аймгуудын Үндэсний аюулгүй байдлын бүсийг хариуцсан таны орон тооны зөвлөх байх ёстой юм! Яагаад вэ? гэвэл Миний Аав Ээж Урианхай-Тува угсаатан хийгээд өнөөдөр Баян-Өлгий аймгийн бүх талын нөхцөл байдал Монгол дахь харийнхны Хасаг-Вант улс болчихсон байгаа юм! Эргэн тойрондох бүс нутгийн хэд хэдэн баруун аймгуудын хүн амын хөгжил, газар усны нэр, ан амьтан, ёс заншилд онцгой анхаарах цаг болсон байгаа болно! Мөнхүү таны зөвлөх Эрдэнэчимэгийн тойрогт би өөрөө Аав Ээжийнхээ хамт амьдарч байсан бөгөөд энэ балай авгайд чинь ямар ч хүний төлөө гэсэн сэтгэл байдаггүйг бид мэднэ. Түүнийг гэрчлэх олон салан задгай ажлуудыг нь өдөр бүр нүдээрээ үзэж туулж явна! Ядаж би Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын Шагналын тасгын даргаар ажиллаж чадах мэдлэг боловсролтой хүн билээ! Би 5-н эрдмийг биедээ тэгш цогцлоосон тул бүх талын салбарын хөдөлмөр зүтгэлийг зөв үнэлж чадна! Басхүү Оюуны нэн тэргүүний хэлмэгдэл үзэж яваа хүний хувьд шударгаар ажиллаж мөнгөөр гавьяат өгдөг асуудлыг таслан зогсоож чадна! Урлаг Соёл Спорт Шинжлэх ухааны бүх салбарт зорьж хийсэн хөдөлмөр бүтээлтэй, бор зүрхээрээ ажилладаг учраас хэнийг хэрхэн хэзээ яаж үнэлэхээ ч сайн мэднэ! Зураач хүн учраас одон медалиар гардаг төсвийн хэрэггүй зардлыг ч хэмнээд өгч чадна! Өөр олон олон маш чухал зүйлсийг шинэчилж жинхэнэ түшээ чинь байж чадна! Ард түмний гүүр болж чадна! Яагаад ийм Эрдэнэчимэгийг авдаг байна аа? Болохгүй ээ!!!??? Би Дэлхийн Зургийн спортыг үндэслэсэн ба Дэлхийн уран зургийн түүхэнд Art sport шинэ урсгал төрлийг олон улсад анхлан нэвтрүүлсэн Гавьяат үйлстэн учраас Монгол улсын бүхий л Оюуны спортын зөвлөхөөр ажиллаж гүнээ чадна. Иймд Л.Өнөрчимэг- Өөнөө миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэнэ үү?" хэмээжээ.