Энэ жил 41 настай Стэнли Колорят  гэх Флоридагийн залуу  Барби хүүхэлдэйн цуглуулгандаа нэг жилд 30 мянган доллар зарцуулдаг.

Одоо түүний цуглуулга бараг 3000 давжээ. Тэрээр 2000 оноос энэ цуглуулгаа эхэлсэн бөгөөд барбинууд дунд нь нэг ширхэг нь 1000 долларын үнэ хүрэх үнэтэй тоглоом ч байгаа аж. Стэнлигийн гэрийн 4 өрөө болон унтлагын өрөө бүүр угаалгын өрөө нь хүртэл барби музейн шиг болжээ.








Түүний цуглуулгад барбигийн хувцасаас гадна тус хүүхэлдэйнд зориулан гаргасан нисэх онгоц, мотоцикль, машин зэрэг нэмэлт цуглуулга багтжээ. Тэрээр одоо сардаа 20 орчим хүүхэлдэй худалдан авдаг болжээ.