Өчигдөр Чингэлтэй дүүргийн 8-р хороо, Зүүн тасганы .. тоот айлд гал гарсан байна. Дуудлагын дагуу цагдаа болон Онцгой байдлын албан хаагчид ажилласан. Энэ үер өвлийн сууцны булан “Huyndai Porter” автомашины кабин шатаж байхад нь хорооны цагдаа ахлах ахлагч  Т.Батням, Олон Нийтийн Цагдаа Д.Энхтайван нар шатаж байсан сууцнаас эд хогшил болон автомашиныг түрж гаргажээ.

Цагдаа болон Онцгой байдлын алба хаагчид шуурхай ажилласны дүнд хүн бэртсэн, гэмтээгүй болохыг эх сурвалж мэдээллээ.