Чингисийн талбайн ойролцоо Улаан дэнлүүний гудамжны сураг гарлаа
2013/12/22
Улаан дэнлүүний гудамжны асуудал сүүлийн өдрүүдэд нэлээд сөхөгдөж байна. Монголд Улаан дэнлүүний гудамж байх хэрэгтэй юу. Байвал хаана байрлах, ямар дэг журам мөрдөх, манай улсад хэр зохимжтой гээд л.
Малайзад амиа алдсан Э гэгч бүсгүйн хэргийн дараа бүр ч хүчтэй яригдаж байгаа. учир нь түүнийг биеэ үнэлж байсан, хар тамхи хэрэглэж байсан гэх баттай бус мэдээлэл гараад байгаа. Баттай бус гэдэг нь энэхүү яриаг баримтжуулсан нь үгүй юм. Харин тус улсад төдийгүй азийн бусад улс болох Хятад, Макао, Хонконг, Тайланд, БНСУ-д монгол охид бүсгүйчүүд биеэ үнэлж байгаа гэдгийг нэгэнт хүлээн зөвшөөрсөн.
Биеэ үэнлэгчдийн урсгал мөрийтэй тоглоом, хар тамхитай нэр холбогдож байгааг ч үгүйсгэхгүй. Нэгэнт энэ үйлдлийг сүүдэр мэт дагадаг үзэгдэлд гайхаад байх хүн гарахгүй болсон. Монголд ч биеэ үнэлэгч охид бүсгүйчүүдийн хүрээ тэлж, залуужиж байгааг хууль хяналтынхан хэлж байна. Үүний хамгийн тод жишээ нь жижиг, дунд, том гэгдэх зочид буудал, дэн буудлын бизнес өргөжсөнөөр харж болно. Ийм байхад Улаан дэнлүүний гудамж байгуулж эмх цэгцтэй болгохгүй бол болохгүй гэсэн нэр хаяг тодорхойгүй яриа Төрийн ордноор ч хэсүүчлэх болсон байна.
Энэхүү ярианд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг түрүүлж ам нээн эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. Тэрээр "Улаан дэнлүүний гудамжтай улс орнууд байдаг. Гэхдээ тэдгээр орнуудын хүн ам манайхаас харьцангуй их буюу 50, 60 сая хүн амтай. Улс орныхоо голлох эдийн засгийг аялал жуулчлалаас бүрдүүлдэг. 2.9 сая хүн амтай залуучууд ихтэй манай орон үүнийг хүлээн зөвшөөрч ажиллах боломж олгож өгөхөөр Монгол Улс маань өөрөө хаашаа явах вэ. Бид мөрийтэй тоглоомгүй, биеэ үнэлэлтгүй улс байж болно. Эмэгтэй гишүүний хувьд би үүний эсрэг байгаа. Гадаадад байгаа эмэгтэйчүүдийн тал нь биеэ үнэлэгч болно гэж явдаггүй. Тэд мэдэлгүй явчихаад хүн худалдаалах гэмт хэрэгт өртдөг. Улаан дэнлүүний гудамж байгуулахгүйгээр, гадаадад гарч биеэ үнэлэх асуудлыг зогсоохоор анхаарал хандуулж ажиллана" гэв.
Мөн зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Урт цагааныг Улаан дэнлүүний гудамж болгон тохижуулахад хамгийн тохиромжтой гэсэн яриа гарсан гэх. Жуулчны гудамж гэж нэрлээд амь ороогүй энэ гудамжийг ингэж амилуулахаас өөр санаа төрөөгүй бололтой. Хотынхоо төвд Улаан дэнлүүний гудамжаа байгуулж, түүнийг дагаад гардаг мөрийтэй тоглоом, хар тамхи, элдэв гаж худалдаа наймааг төвлөрүүлэх гэж үү. Ийм гудамж талбайтай болсноор жуулчлал нэмэгдэж асар их саарал мөнгөний урсгал бий болно. Мөнгөнд дуртай дуртай гэхэд хотынхоо төвд Улаан дэнлүүний гудамж цэцэглүүлэх ухааныг хэн гаргасан юм бол доо.
Казиногийн хууль яригдах үед толгой сэгсрэн байж болохгүй зүйл мэтээр төсөөлж дэмжиж байсан гишүүдийг нүдэн орсон өргөс мэт хэвлэлээр балбаж байсан цаг саяхан. Тэгвэл нэг сувгаар, бараан сүүдэр дагуулан орж ирдэг Улаан дэнлүүний гудамжийг байгуулах эсэх асуудалд оюунаа чилээж эхэлсэн бололтой.
maillot equipe de france · 2014/06/08
Bookmarked!!, I like your website!maillot equipe de france http://www.cwstudio.it/fr/maillot-equipe-de-france-pas-cher/
Зочин · 2014/03/20
ulaan denluunii gudamjtai bolyoo,demjij bn bi bas ochij ajillanaa,nohorgui emegteichuud ingej amidrahaas oor argagui
Зочин · 2013/12/24
manaid yasan ch bj bolohgui zuiliin neg ni.ene demjij comment bichij bgaa ni erchuud bh daa.***** amitad
zochin · 2013/12/23
Iim utgagui zuil bj bolohgui e tsoohon hun amtai bj ulaan denluunii gudamj neechuul ter chigeeree ban za l uls boldiin baigaa bizde
Зочин · 2013/12/23
Yu yariad bga yum be mongolchuudaa
Зочин · 2013/12/23
gaj d o ntoi erchuudiin b00wiign tasd baliar yum yrih yumaa olj yadsiin
Зочин · 2013/12/23
bitii h u tsatsgaagaad bai mongold hezeech tiim yum bj bolohgui la n zagatnaad bag hijinariig bugdiin la
Зочин · 2013/12/23
iim gudamj baisan deer gej bodoj bna yadaj belgiin zamiin ovchlol bagasah baigui dee ehnertee hudlaa helen baij ******deed daraa ni ovchin aavaachij ogsonnoos yadaj eruul saruul gazart ni ochson ni deer biz ingevel yadaj eruul bh biz deer ni suuliin ueiin ohid mongo haruulsan bolgontoi ochij dor ni hevteh bolson ued mongol tsus geeg ym yadaj ulduul zugeer l bna
Зочин · 2013/12/23
****miisan avgai, yumiig xaaj boox tusam ulam delgerdeg shdee
Зочин · 2013/12/23
ulaan denlvvnii gudamj baiguulay ,dald yvagdaj bui zviliig il bolgood olon oloh ohid vsgvichvvdiig awray
Зочин · 2013/12/23
Ulaan denluunii gudamj neegeed ulam bur ******daltiig uuhshuuleh yum bishuu ene huuli tsagdaagiin baiguulaga ni diildeggui yum uu h****aa yum bid suudree nuudaggui geel blgaad bj bolohgui shdee emegtei humuus turuhuusuu ****** turduggui l bh
Зочин · 2013/12/23
Ugsaa sawun m***agisted ******uud buun bn harin shinjilgee ntr hamruulad ulaan delnuug ni baiguulsan der sdhe
Зочин · 2013/12/23
Эрдэнэчимэг гишүүнтэй санал нэг байна.