"Оддын эрэлд-2", Л.Балхжавын нэрэмжит улсын уралдаанд тэргүүн байрын шагналт, “Universe best songs-2012”  наадмын дэд байрын эзэн “Баянмонгол” чуулгын дуучин  Л.Насанбуянг гавъяат жүжигчин, дуучин  Б.Сарантуяагийн шавь гэдгийг  хүмүүс  андахгүй.

Түүний эрс өөрчлөлтийн талаар бүсгүйчүүд төдийгүй эрчүүд ч гайхаж хоорондоо ам уралдан ярилцах болсон юм. Рок эмэгтэй, эрхэмсэг хатагтай, сонгодог урлагийн гоо үзэсгэлэнгийн бэлгэдэл болсон цагаан хун, галзуу хип хопчин, этгээд содон стилиэрээ дэлхий нийтийн анхаарлыг татагч Lady Gaga гээд хувирч  чадахгүй дүр гэж түүнд алга. Хамгийн сүүлд л үзэсгэлэнт цасан охины дүрд төвөггүйхэн "хувирчээ".

Ийн олон дүрийг гайхалтай сайн бүтээж моделийн авьяасаа илрүүлээд авсан түүнийг урлагийнхан төдийгүй үзэгчид нь хүртэл "Мэргэжлээ буруу сонгочихсон юм биш үү. Жүжигчин эсвэл загвар өмсөгч, фото модель болсон бол одоогийнхоосоо ч илүү амжилтанд хүрэх байжээ" хэмээн зөвлөж байгаа сурагтай. Зарим нь бүр мисс Б.Гантогоотой хүртэл андуураад авчээ.

Д.Ана