НАМОХ шилдэг оюутнуудаа шалгаруулсаар...
2013/12/23
Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбоо энэ жил эрдэм шинжилгээ судалгааны, Нийгэм олон нийтийн, Биеийн тамир спортын, Соёл урлагын, Техник технологийн салбарын оны шилдэг таван оюутныг шалгаруулж иж бүрэн компьютер бэлэглэн УИХ – ын гишүүд намын удирдлагуудтай биечлэн очин баяр хүргэж шагналыг гардуулж байгаа билээ.
Харин өнөөдөр 2013 оны Нийгэм, олон нийтийн шилдэг оюутнаар ХААИС-ийн Инженерийн сургуулийн 4 курсын оюутан П.Санчирхvv шалгарчээ. Шагналыг НАМОХ – ын ерөнхийлөгч Б.Амарсанаа, НАМОХ –ын ЕНБД Д.Гантулга, МАН-ын нарийн бичгийн дарга н.Булгантуяа нар гардууллаа. Маргааш ШУТИС дээр зочилон техник технологийн шилдэг оюутныг шалгаруулна.