Cанхүүч мэргэжилтэй, загвар өмсөгч Х.Намуун гэх хөөрхөн царай, сайхан биетэй бүсгүй аав МУГЖ Д.Хүрлээ аавын "буян"-аар гэнэт олны танил болсон гэдэг. Ирээдүйтэй загвар өмсөгч гэгддэг Х.Намуун өөрийнхөө далд авъяасыг нээн "Тагнуулч аав" инээдмийн уран сайхны кинонд аавтайгаа хамт тоглосон билээ.  Аавынхаа шийрийг хатаахаар чадварлаг жүжигчин гэдгээ батлаад байгаа  тэрбээр хувийнхаа амьдрал өөрчлөлт хийсэн байна.  Тодруулбал тэрбээр The one хамтлагийн дуучин Гүнчин-Иштэй хайр сэтгэлийн холбоотой болсныг сонсогч фэнүүд нь мэднэ.

Уг кино дэлгэцэнд гарснаас хойш Х.Намуун, А.Гүнчин-Иш нарыг хоёр тийш болсон тухай яриа гарч байсан ч тэд элдэв тайлбар хийгээгүй бөгөөд энд тэнд хамтдаа явж харагддаг. Харин түүний найз залууг хэтэрхий эмэгтэйлэг төрхтэй, бүр ижил хүйстэн хэмээн цоллож байсан хүмүүст Х.Намуунаа хариулт өгснийг "Мобайль Ньюс" буландаа онцолж байна.

Тэрбээр найз залуугийнхаа талаар: "Гомо байтлаа найз охинтой болдог юмуу, битгий хүн доромжлоод байгаарай" хэмээн цахим хуудаснаа бичин өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.

Д.Ана