Байгаагаа тоохгүй байхгүйд тэмүүлэх
2013/12/25
Хүмүүс хүсдэг гэх дандаа өөрт байхгүйгээ хүсэж тэмүүлдэг. Орчин үеийн хүмүүсийн нийтлэг мөрөөдөл бол мөнгө, тэр тусмаа маш их мөнгө. Тэр мөрөөдлөөс үүдэн баян ядуу гэж ялгарч нэг нэгэнтэйгээ харьцах харьцаа хүртэл ялагавартай болсон нь худлаа биш.
Сэтгэл эмзэглэх зүйл энэ нийгмийн давхрага биш, бас мөнгөнд тэмүүлэх тэр хүсэл ч биш. Өөрийгөө энэ дэлхийд хэн ч биш болгож байгаа тэр сэтгэлгээ юм. Ер нь гадагаад оронд амьдарч, ажиллаж, сурч байгаа хүмүүсийн нилээдгүй хэсэг нь Монгол гэж хэлхээсээ ичдэг бас Монголынхоо муу муухайг л яридаг. Хэрвээ хэн нэгэн нь сайн сайхан зүйл хийвэл муулдаг, муу муухай харагдуулах гэж ЖИВЭР АВИР. Атаархлын сэтгэл нь хар бараанд харьялагддаг.
Яагаад ийм сэтгэлгээтэй болов? Энэ нөгөөл нэг мөнгөний өмнө сөхөрсөн сохор үзэл, мөрөөдөлтэй холбоотой. Мөнгө олхын тулд эрүүл мэнд, нэр төр, эрхэм чанаруудаа уландаа гишгэцгээсэн. Бусдын нутагт барлаг хийж болоод өөрийн нутагт ажил хийж болдоггүй. Яагаад гэдэг асуултанд хариулхад тун амархан. Зүгээр л мөнгө л бүх зүйлийг зохицуулж байгаа. Өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр эх орно, эд баялагаа худалдсан гэх мэдээлэл энгийн мэт гарах болсон нь сонин биш, бүр элгэн саднаа хүртэл худалдаж байгаа өрөвдөлтэй гэмээр мэдээлэл сонсогдох боллоо. Ичих нүүр, элэг энэ тэрийнх нь байрлал утгаа алдсан.
Зарим хүмүүсийг би яагаад Монгол хүнийг өөрчлөх гээд байгааг ойлгодоггүй. Дээхэн үеийн Манжийн дарлалын шашны бодлого шиг зүйл их бий. Даруу төлөв, уг дуулгавартай, үгэнд ордог бай гэж хүлцэнгүй номхон байх нь хүний дээд чанар мэтээр ойлгогддог. Би Монгол эрчүүдийн омог бардам алхаа, омголон сэхүүн зан, хар санадаггүй цайлган сэтгэл, хатуу боловч ширүүн боловч ухаалаг тогтуун харцаар бахархдаг. Үгийг үг гэж бодолгүй өнгөрүүлж чаддагч өөрийн эх орныг нь муулсан хэнийг ч зүгээр өнгөрүүлдэггүй цөс ихт Монгол залуугаар бахархдаг. Эр эм нь мэдэгдэхгүй, эрхийн балай нэртэй, элдэв хувцас хунарт нүд унагасан, хүүхнүүдтэй ховийг урулдуулж хошуу нийлүүлэн ярьдгыг Монгол эр гэж хэлэхгүй би.
Хэн нэгнийг шүүмжлэхдээ:
- Алдааг нь хараал тэрүүгээр нь газар доор ортол нь муулж бичээд, элдвээр харааж зүхээд л байхаас биш хэн ч тэр шүүмжлүүлж байгаа нөхөрт гарах арга зам эсвэл зөв замыг хэлдэггүй.
- Бусадтай жишдэг. Энэ бүүр нийгэмд суусан том ужиг өвчин шиг. Хүүхэд нь муу сурвал хүний хүүхдийг хар, нөхөр нь тааруухан мөнгө олвол Болдоог хар, одоо бүүр хүүхдүүд нь эцэг эхээ “таны үеийнхэн хөрөнгөтэй чинээтэй” гэх мэтээр жишдэг нь худлаа биш. Охидууд нөхөр олдохгүй бол Монгол эрчүүд арчаагүй, гадныхан соёлтой, мөнгөтэй, ирээдүй баталгаатай гэх жишээний. Харин эрчүүд нь Монгол охидыгоо элдэв хараал ерөөлөөр урсгана. Ингээд л ямар нэгэн Жорж, Жонн эсвэл Ким гуайтай жишиг байгаан.
Миний Монгол хэнийг ч бүү даган баясаасай гэж би хүсдэг, миний найзууд хэзээж битгий Монгол чанараа алдаасай гэж хүсдэг, миний эх орон хэн нэгний улстай бүү адил хөгжөөсэй гэж би хүсдэ. Техникийн дэвшлээр гайхагдаж байгаа самурай надад сонин биш, дэлхийн тархийг угааж байгаа тэр хар, шар феодлууд ч надад сонин биш, толгой дээр нь нар жаргадаггүй хятадууд надад сонин биш, аварсан нэрээр алж байсан орос ах гэх Иванууд ч надад сонин бишээ.
Надад тал дүүрэн бэлчих таван хошуу малаа хариулаад тайван амгалангийн оронд байгаа тэр баян Монгол хэрэгтэй. Хатуу боловч үнэн үгэнд нуугдсан өвгөдийн сургааль үгс Монгол боловсрол хэрэгтэй.
Хүмүүний ертөнцийн түүхийг зохиолцож ирсэн ард түмний үргэлжлэл та
Монгол улсын маань үнэлэшгүй эрдэнэ болсон Монгол хүн
Хөх толбоны нууц юу хэмээн бодож
Хөх тэнгэрийн гэсгээл юу билээ хэмээн эмээж
Хүн хүний дээд хэмээн Монголоо өргөмжилж
Элэг нэгийг өмгөөлөн өмөлзөж
Эвдлэх нэгийг өрвөлзөн эсэргүүцэж
Бусдад бурууг биш зөвийг харуулж
Бусдыг гайхах биш гайхуулан бардамнаж байх тун...
Sonsooch pls · 2013/12/29
Erchuud ni ***lig boljee ene olon ***n ohidoos bolj, emegteichuud ni mongo hjardag boljee oorsdiin uhamsargui archaagu bardam zangaasa bolj. gehdee gadaad ywaad hun bolgon end helj bga shig huwia hciheesen mongo bodson boloogui medeej mognoldoo ochood sain ajild orhiin tuld ni hunii nutagt bid shudee zuun hairtai buhneesee salan bj nulimsaa archin guriij ywna, tgj bhad yaj ingj helj chadjiin, bid mongoloos ywahgu bailaa gd ta nar bid nariig tejeehuu? iim ulger bitgii yrij bai!!! ywsad butsaj irsen ni urgelj hojidog ym, bid ywlaa gd muudsan ym ogt alga harin ch nud neegdlee huniig bolon horvoo ertontsiig tanij medjiin, ymarch bsan suusan tsetsnees iluu setgej bga shu 5 hoshuu ***** cham shg neg ni hariulag harin bid eh oron ger bul ireeduin usiinhee sain saihnii toloo ywii!!!
Sonsooch pls · 2013/12/29
Erchuud ni ***lig boljee ene olon ***n ohidoos bolj, emegteichuud ni mongo hjardag boljee oorsdiin uhamsargui archaagu bardam zangaasa bolj. gehdee gadaad ywaad hun bolgon end helj bga shig huwia hciheesen mongo bodson boloogui medeej mognoldoo ochood sain ajild orhiin tuld ni hunii nutagt bid shudee zuun hairtai buhneesee salan bj nulimsaa archin guriij ywna, tgj bhad yaj ingj helj chadjiin, bid mongoloos ywahgu bailaa gd ta nar bid nariig tejeehuu? iim ulger bitgii yrij bai!!! ywsad butsaj irsen ni urgelj hojidog ym, bid ywlaa gd muudsan ym ogt alga harin ch nud neegdlee huniig bolon horvoo ertontsiig tanij medjiin, ymarch bsan suusan tsetsnees iluu setgej bga shu 5 hoshuu ***** cham shg neg ni hariulag harin bid eh oron ger bul ireeduin usiinhee sain saihnii toloo ywii!!!
Зочин · 2013/12/27
odoo bgaa niigmiin handlagiig bichjee. bugd ingej yaridag ch tsag deeree uur uildel hiideg. yagaad gevel dald uhamsart ni mongol geh buh yum hetsuu gsen setgelgee suuchihsan bn. hen ch mungu haralguigeer yu ch hiihgui bn. setgeleer yum hiideg hun ***or boljee
Like · 2013/12/27
mash zow yum bichjee.eldew hangai hend ch hereggui odontsoruudiin ****iig uhsan zurag niitlel niitelj bhaar iim olonhiin oyun luu chigelsen saihan boduushtai niitlel tawij bwal tanai site busadaas ylgarj olon hereglegch uilchluulegchtei bolno shuu!! Like
Зочин · 2013/12/26
Za tegeed mongol zaluus n peediigeed alhaad yawaad bj dee tgwel mongol ohidod toogdono gene shuu ***
swat · 2013/12/26
Chi gadaadad ajillaj uzeegui nohoi bn. Yaj ingej helj chadjiinaa. Ter humuus chin eh orondoo hurungu oruldiim shuu!! Eruul mendee uren bj! Yu ch uzeegui erhiin balai bn l daa!
Зочин · 2013/12/26
sain oilgosongui.yu gex geed bgan bol.dotroo bodoj yawdag yumaa bicheed bgamu.xairan tsag *****.Xend erxleed bgan bol ****uul
Зочин · 2013/12/26
Ter pc nii batsaanuud bugd gadagaad yuu n medegdehgui useg oruulsan ner ustai bugd.Setgelgeeg n endees bas haj bolno orosiig dagahaas uur arga ugaasaa baigaagui ter ued.Uur arga baihgui baisan gedgiig chi yaaj oilhoj uhah ve dee
zochin · 2013/12/26
ter ivan ah chin bgaagui bol odiid chi hanzaar bichih bsandaa gedgee medeesei deee