Өчигдөр (2017.11.08) 19.20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Шөнийн зах” худалдааны төвийн Хаан банкинд багтай, буутай гурван этгээд халдахыг завдсан хэрэг гарчээ.

Шөнийн зах худалдааны төвийн хоёрдугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг тус банк дээрмийн хэрэг гарсантай өчигдөр 19:20 цагаас эхлэн үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсоосон байна. 

Харин энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Банк дээрэмдэхийг завдсан хэрэг гарсан. Хүний амь нас хохирсон, мөнгө дээрэмдсэн зүйл болоогүй. Хэргийг шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа гэв: