Дуучин Д.Отгонжаргал: Тэр муу залууд хөөрхий охины өвдөлтийг мэдрүүлэхсэн
2013/12/25
Дөрвөн сар хамт амьдарсан найз залуудаа 48 цагийн турш зодуулан харамсалтайгаар хорвоог орхисон 21 настай бүсгүйн араас олон хүн гашуудаж олон аав ээж халаглаглан ярьж байгаа. Гэр бүлийн хүчирхийлэл, балмад эрсийн харгис авирт түүн шиг хэчнээн бүсгүй тамлагдаж байгааг хэлэхэд бэрх энэ хэцүү нийгэмд урлагийнхан ч гэсэн сэтгэл түгшүүртэй яваагаа нуухыг хүссэнгүй.
"Ану хатан" түүхэн сэдэвт уран сайхны киноны гол дүрд тоглосон "Voice" группын дуучин Д.Отгонжаргал өөрийн цахим хуудаснаа "Тэр Алтанхүү гэдэг балиар хулгайчийн гарт амь насаа алдсан охин юутай их харамсалтай вэ. Тэр балиар хүн гэж хэлэхэд хэцүү новшид хөөрхий охины өвдөлт зовиур, сэтгэлийн зовлонг нь мэдрүүлэхсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлт одоо яаж гарч байгаа юм бэ. Бараг тэр охин өөрөө өөрийгөө алчихсан юм биш үү. Тэгээд тэр балиар хулгайч нь аврах оролдлого хийсэн гэж гарч байгаа юм биш үү. Хүний эрхийн хуульч Ичинноров хатагтай энэ хэрэг дээр маш амжилттай ажиллаж, гэм хийсэн хүнд нь яг тохирох шийтгэлийг нь хүлээлгэж чадна гэдэгт бат итгэж байна. Төрүүлсэн, эрүүл саруул үрээ хүний гарт санаанд оромгүйгээр алдана гэдэг бол дэндүү харамсалтай явдал. Аймшигтай... Монгол Улсын хууль хяналт, шүүх нь ард түмэндээ хэр үнэн үнэн зөв, эсвэл шударга бусаар үйлчилж байгааг одоо л харцгаая" гэж өөрийн дуу хоолойгоо хүргэлээ.
Ид хийж бүтээх насандаа харгис нөхрийн гарт амиа алдсан бүсгүйн араас олон эмэгтэйчүүд гашуудаж, эмгэнэж буй. Гэтэл энэ явдлыг энгийн нэгэн иргэн хүртэл 48 цаг зодуулсан эмэгтэй хүн яаж тэсэх вэ дээ гэж байхад яаж гадны нөлөөгүй нас барсан гэж хэлж чадаж байна аа хэмээн дуу алдан шүүх эмнэлгийн дүгнэлтийг эсэргүүцэж байгаа олон хүмүүс Дуучин Д.Отгонжаргалаар ч дуусахгүй олон бий.
Д.Ана
Зочин · 2013/12/28
hunii garaar mogoi bariulah nilde.baliar yshka mini tiim l yum bol ooroo xootsoldooch.yshkadaj nohortoo zoduulj bsnaa medehgui bjiij chi bol yshka
Зочин · 2013/12/28
ugaasa tsaaziin yaliig hebeer n bailgah heregtei bsan yum neg l ih uguumur erunhiilugch boloh gj haragdsan.s bolj hvn araatanuud davarch bna tsaazgvi bol.s hoish yamar aimaar heregvvd garch bga bilee ene baliar zaluud tsaaziin yal uguh heregtei ter.s umnu uuriig n 48 tsag zodoj zoduur gj yamar bdagiig medrvvl.r bna
Зочин · 2013/12/27
mongoliin saihan busguichuud duu hooloigoo negtgej baigaa ni sain bna.
Зочин · 2013/12/27
Ter Altankhuug ugaasaa horih heregtei. Yamar ch bsan niigemd mash ayultai nohor.
Зочин · 2013/12/26
ohinii zuragiig tavij uguuch
Зочин · 2013/12/26
Ter altanhuug nasaar n horij ***lah heregtei,Ene er hun bish adgiin muu araatan aluurchin, ene araatan nar nd yvah erhgui !!! shuuh emnelegiin dugneltg harhad unheer gutrah setgel torj bn iim bj bolohgui shu deeeeeeeeeeee.(shuuh emnelegiinhen ***** za)