Нэгэн нарлаг өдөр балчир Санни хүү анх удаа загас барьж үзэхээр голын эрэг рүү үнэнч анд нохойгоо дагуулан алхана. Голын эрэг дээр ирээд дэгээгээ шидтэл гэнэт Санни үл мэдэгдэх хүчинд автан голын ус руу унаж түүний малгай л үлдэв. Үнэнч анд нь Санниг голын ус руу унасанд ихэд балмагдан яах учраа олж ядан уйлна. Гэтэл Санни өөрийн шидсэн дэгээндээ ороогдон хэдийн голын гүнд очсон байлаа. Хаа нэгтэйгээс Санни гэх хоолой сонсогдтол түүний барихыг хүссэн загас нь өмнө нь ирээд хүний хэлээр ийн хэлэв. “Санни минь дээ. Бид чиний найзууд байтал чи юунд дэгээ шиднэ вэ, Чи эцэг эх гэр бүлтэй бол надад ч байдаг гэхэд хүүхэд загаснууд нь Саннитай мэндлэв. Санни гайхах баярлах зэрэгцэн сандран бүлтэгнэнэ. Аав загас цааш нь ийн өгүүлэв. “Санни чи энэ дэлхийд зэрэгцэн оршиж буй амьд оршихуй бүхнийг хайрлах учиртай шүү. Чи энэ бүхнийг мэдээгүй байсан болохоор энэ удаа чамайг уучилья гэж хэлэхийн зуурт Санни хэдийн голын эрэг дээр эсэн  мэнд гарсан байв. Саннид тохиолдсон зүүд ч юм шиг хоромхон зуурт болоод өнгөрсөн явдал түүнд гүн сэтгэгдэл төрүүлж амьтдыг хайрлаж би ургамлан хоолтон болох ёстой юм байна гэдгийг гүнээ ухамсарлав. Суприм Мастер телевизийн мессеж шторкоос... “Суприм Мастер” хэмээх нэр нь хамаг төрөлтөн бүхний дотоодод оршдог Бурханлиг оюун санаа, язгуур чанарыг илэрхийлж байгаа юм.

Энэ явдал хэдий уран сайхны зохиомж гэсэн ч Санни хүүд тохиолдсоноос өөрцгүй олон мессеж сануулга, анхааруулгыг өдөр бүр амьтад амьд оршихуй бидэнд өгч байдаг ч бид сонсож, ойлгож, мэдэрдэг бил үү...амьтад бидэнтэй телепатаар харилцдагыг бид тэр бүр мэддэггүй.

Тэгвэл та www.SupremeMastertv.com интернэт телевизийн Бидэнтэй зэрэгцэн орших Амьтдын Ертөнц” нэвтрүүлгээр ан амьтад бидний зүрх сэтгэлийг хөдөлгөм их ухаантай бас асар их хайрын сэтгэлтэй байдгийг баталсан гайхан биширч, урам сэргэм түүхүүдийг үзээрэй. Баатарлаг амьтдаас авахуулаад дэлхийн хаа нэгтээ нууцлаг амьдарч ирсэн амьтдын тухай нэвтрүүлэг та бүхнийг үслэг, өдөт, сэрвээт үзэсгэлэнт амьтдад ойртуулах болно. Түүнчлэн гэрийн тэжээвэр амьтнаа асарч тордох энэрэнгүй арга ухааныг ч бас олж мэдээрэй. Мөн амьтантай телепатаар харилцагч мэргэжилтнүүд амьтад  бидэнд сайн сайхныг хүссэн ерөөл, гүн агуулгатай захиасыг дамжуулдаг гэх зэрэг сонирхолтой хайр дүүрэн мэдээллийг аваарай. www.suprememastertv.com/en1/programs/animal.php

Тус нэвтрүүлгийн оролцогч Австралийн амьтантай телепатаар харилцагч, цагаан хоолтон Симон Лээ хэлэхдээ: Яг л хүмүүс бидэн лүгээ амьтны дотоодод ч бас ихийг үзэж туулсан хөгшин сүнс эсвэл гэнэн туршлагагүй шинэхэн сүнс оршиж байдаг юм. Тэрхүү залуухан сүнс юм бүхнийг амсаж мэдрэх аялал хийж яваа нэгэн. Харин хөгшин сүнснүүд бол туйлын ухаалаг, бас зөн совин сайтай байдаг тул эзэн хүнийхээ эрүүл мэнд, бүр аав ээжийнх нь ч эрүүл мэндийг хүртэл анхааран ажиглаж байдаг. Тэд эзнийхээ стрессийг хүртэл шингээж авч тусалдаг. Энэ мэт замаар тэд таныг байх ёстой зам мөр дээр тань байлгахыг хичээж, бас тэр замаар чиглүүлж өгч байдаг таны нэг ёсны ачтан юм даа гэжээ. Амьтад, амьд оршихуй бүхэн хайрлуулахыг хүсч бидэнд мессеж сануулга өгсөөр л байна.

 “Бидэнтэй зэрэгцэн орших Амьтдын ертөнц” нэвтрүүлгээр амьтдын гайхам сэтгэл хөдөлгөм хайрын түүхийг хүлээн авч үзээрэй.