Царайлаг залуутай гэрлэхээс өмнө дахин бодоорой гэж “The Asian Parent”-ынхан зөвлөж байна. Учир нь сайхан залуутай гэрлэснээр танд атаархах эмэгтэйчүүд нэмэгдэхээс гадна хооллолт, эрүүл мэндэд тань асуудал үүсч болзошгүй. Флоридагийн их сургуулиас явуулсан судалгаагаар царайлаг, дажгүй залуутай хамтран амьдрах нь эмэгтэй хүний хоолны дадал зуршилд нөлөөлдөг болох нь тогтоогджээ.

 

Нөхрөө өөрөөсөө илүү царайлаг гэж боддог эмэгтэйчүүд эмх замбараагүй идэж эхэлдэг.

Юунаас болдог вэ? Эхэндээ өөрийгөө өрөвдөж, их идэж эхэлдэг байна. Дараа нь таргалаад ирмэгц калорио хасч, хоолны дараа дотор нь муухайрахад хүрдэг.

Зүй зохисгүй хооллолт нь зөвхөн хоолны зуршил төдийгүй архи дарс хэтрүүлэн хэрэглэх, калорио байнга тооцох, бөөлжүүлэх, гүйлгэх төрлийн бэлдмэл хэрэглэх зэрэг ч орно.

Тэгвэл зүй зохисгүй хооллож эхэлсэн эхнэртээ хэрхэн туслах вэ? Хамгийн гол нь ийм байдал таны эхнэрийн эрүүл мэндэд төдийгүй сэтгэл санаанд ч нөлөөлдөг. Тиймээс түүнийг сайхан, хөөрхөн гэдэгт итгүүл. Түүний гаргасан амжилтыг тэмдэглэ, магт. Тэвчээртэй байж, түүнийг хайрлаж, хоолны аюултай зуршилтайгаа тэмцэхэд нь, дутагдлаа засах нь тусал.

SOURCE: updown.mn