Шохой нунтаглах тээрмийг солино
2018/01/08
Баяжуулах үйлдвэрийн Урвалжийн хэсгийн шохойн сүү бэлтгэх технологийн хэсэгт шохой нунтаглах тээрмийг энэ онд солино. Өсөн нэмэгдэж буй үйлдвэрлэлийн хэрэгцээ шаардлагыг хангах, шохойн сүүний чанарын үзүүлэлтүүдийг дээшлүүлэх зорилгоор ийнхүү техникийн шинэчлэл хийх аж. Одоо МШР-1,5х5,6 маркийн тээрэм ашиглаж байна. Орчин үеийн өндөр хүчин чадалтай тээрэм суурилуулснаар үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагаа, баяжмалын чанарыг дээшлүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх юм. Мөн шохойн агуулахын явган замыг энэ онд шинэчлэх аж. Металл хийцтэй энэхүү замыг Техмонтаж компанид үйлдвэрлэн, Засвар монтажийн цех суурилуулах юм байна.
Э.ТУЯА