Буянгийн Жаргалсайхан: "Усан шоунууд залуусын замыг алдагдуулж байна..."
2018/01/08
Хэлэх гэсэн үгээ хэзээд шулуухан хэлчихдэг "Буян"-гийн хэмээн нэрлэгдсэн Б.Жаргалсайхан гуравхан сая хүн амтай улсад шил шилээ даран зохиогдож буй шоунуудын талаар хатуу бөгөөд үнэнг илэрхийлжээ.
Тэрээр: “Making the band”,"ХХ зууны дуунууд", "Авьяаслаг Монголчууд", "Univere best songs", "My voice", "Оддын академи", "Тв караоке" гэх мэт нэвтрүүлгүүд "одыг" үйлдвэрлэж өгч байна.
"Хаанаас төрсөн од билээ" гэхэд TV-5-ын "Алтан шар зам" шоунаас, TV-9 телевизийн хүүхдийн шоунаас төрсөн одод гэх болов. Бүр сүүлдээ "Малчин" телевизийн "Уяачид дуулж байна" нэвтрүүлгийн од гэж гарч ирэх юм. Малчин залуус адуугаа элдэж явахын оронд дуучин болох санаатай гүйлдэж явна.
Хүүхдийн нэвтрүүлгээс эхэлсэн нөхөр Балхжавын дуугаар дамжаад Авьяаслаг Монголчуудад ороод Ахмадууд "Дуулах өдөр"-өөр дуусах болов уу. Дууны тэмцээнд 10-20 мянган залуус бүртгүүлж Лхагвасүрэн, Цогоо, Ариунаа цаашлаад Женипер Лопес, Тайлор Свит, Майкл Жексон болохыг хүсдэг. Тийм мөрөөдлөөр баруун руу Батчулуун, Эмошний охидууд яваад ирсэн билээ. Яг үнэндээ Ариунаа шиг дуулдаг дуучид дэлхийд хэдэн арван саяараа бий.
Энэ олон телевизүүдийн шоуг харахад ихэнх залуус нь англи хэлний тааруухан мэдлэгтэй, солгой хоолтой, сонсголгүй нөхдүүд оролцоно. Цагаан сарын хэсээчин шиг шоу хэсээд давхиж явах юм.
Шулуухан хэлэхэд энэ олон хүүхдээс 2-3 хүүхэд од болвол их юм. Манай зах зээл чинь тийм олон одод багтаах багтаамжгүй. Залуусыг уруу татсан усан шоунуудаа болиод ажил хөдөлмөрт уриалсан, ажил хийвэл ам тостдог тухай нэвтрүүлэг гараасай. Монгол залуус бүгдээрээ бахирдаг, барилдаг болчихвол улс орныг хэн хөгжүүлэх юм бэ. Чихэвчтэй хөгжим сонссон дуучин, хөгжимчин, ая зохиогч биш нөхдүүд клипний мөнгө яриад явах болов. Аятайхан дуулчихдаг барилгачин, адуучин, жолооч, нэхмэлчин, засварчин байж болно шүү дээ залуус" хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ.
Ш. Нарантуяа · 2018/01/09
Энэ яахав ээ. М. Энхболд тэргүүтэй 60 тэрбумын хэргийг нэг тийш болгоочээ. Таны яхир хахир үнэний ортой дуу хоолой чинь дутагдаад бна цаана чинь.
Зочин · 2018/01/09
Хөөрхий Ариунаад нахар олдохгүй олон жил явсан даа цагтаа, буудлууд дамжаад л
Zocnin · 2018/01/09
Ectoi vnen snvv
Zocnin · 2018/01/09
Ectoi vnen snvv
яүёхших · 2018/01/08
ariunaag guitseh duuchun mongold baihgui
Зочин · 2018/01/08
bugdeeree buyangiin Jagaagiin ajiltan boltsgooy
үнэн үг үнэн үг · 2018/01/08
АРИУНААГ ЯГ ГОЛООР НЬ ХЭЛЖЭЭ
үнэн үг үнэн үг · 2018/01/08
үнэн үг
Maaraa · 2018/01/08
Jagaa ah yag unen hellee. Bid 3 saya-uulaa urlagiin hun esvel buh bolmoorgui bnaa. Odoo ajil hiij umnuu baigaa amidralaa hel amgui avch yavdag, bohirdolgui orchind l amidirmaar bn. Show metiin zuil n amidral togtood ireheer hiih zuil gedeg bol tumen zuv
зочин · 2018/01/08
үнэн үг манай залуус хөнгөн хялбар амьдрах гэж ихэнх нь дуучин жүжигчин бөх болох гэж үхэлдэх юм баялаг бүтээдгүй мэрэгжил улсад хэрэг байхгүй хоолны савууд шимэгч хорхойнууд бас улс төр ч болох гэж цүнх баригч хийнэ эцэст нь хүний хэрэг хүлээн шоронд орно