Америкийн нийт нутгаар энэ өвөл ихээхэн хүйтэрч байгаа аж. Умард Каролинагийн бүс нутгийн цөөрөмд нэгэн матар цөөрөмд хөлдсөн байгаа зураг цахим сайтуудаар таржээ. 

Энэ их хүйтрэлийн зэрэгцээ матар яаж цөөрмийн усанд орсон нь мөн олон хүний анхаарлыг татаад байгаа аж. Хүйтэн цустай амьтад биеийн дулаан ялгаруулж чаддаггүй бөгөөд байгаа орчиндоо дасан зохицдог. Матрын хувьд усны гадаргуунаас гарч нарны элчээр биеийн дулаанаа олж авдаг амьтан. 

Тиймээс хүйтэн уснаас дээш гарч мөсөн гадаргуу доор биеэ ээж байхдаа магадгүй ус хэтэрхий хөлдөн эндээ гацсан байж болзошгүй хэмээн зарим хүмүүс таамаг дэвшүүлжээ.