Энэ удаагийн УАШТ-д 25 байгууллагын 300 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөхөөр болжээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 61кг, 70кг, 79кг, 92кг, эмэгтэйчүүдийн 55кг, 59кг, 65кг-ын жингийн барилдаан боллоо.
     "Лондон-2012" олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг, ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, улсын зургаан удаагийн аварга ОУХМ Д.Гомбодорж нарын шилдгүүд өнөөдөр хүч үзнэ. Э.Бэхбаяр жин өгсч 61кг-д, Д.Гомбодорж 79кг-д барилдахаар болжээ.