"Тусгай салаа"-гийн Түвшин гэдэг залуугаар дамжуулан жүжигчин П.Баттөрийг олны танил болсон билээ. Өдгөө тэрбээр хэдийнээ эчнээ танил болсон. Тэрбээр бодьбилдингийн спортоор хичээллэдэг, 2008 оны улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай.

Спортоор хичээллэж биеэ өв тэгш хөгжүүлж буй түүнийг харсан бүсгүйчүүд дуу алдан сайхан биеийг нь магтдаг гэхэд хилсдэхгүй.

Чөлөөт цагаа бялдаржуулах клубт өнгөрүүлдэг олон жилийн хөдөлмөрийн үр шимийн хүчинд сайхан биетэй болсон жүжигчин залуу шинэ уран бүтээлд тоглож байгаа бололтой. Өөрийн цахим хуудаснаа нүүр будалтаа хийлгээд ажилдаа гарлаа хэмээн доорх зургийг оруулжээ.

Саяхан тэрбээр АНУ-аар аялаад авсан. Тэрхүү аялалын зургийг ч бас нийтэлж байна.

 

Жүжигчин залуугийн дэггүйтэл

 

Далайн эрэг дээрх аялал

Д.Ана