А-95, картаа шахахын төлөө А-92 дууссан гэх Петровист ямар хариуцлага тооцох вэ
2018/01/22
Үнийн зөвлөл А92 шахахгүй гэсэн шийдвэр гаргасан. Харин үүнийг үнийн зөвлөлд байдаг Шунхлай, Сод Монгол, Петровис ард түмнийг төртэй нь хамт үнэндээ доромжилж чадаж байна. Үүнийг зөвхөн гуравхан ШТС-ийн зэвүү хүрмээр жишээгээр баталж өгч болно.
Жишээ1: “Сод Монгол групп” ХХК-ийн ШТС-ууд зөвхөн айси карт гэгчээрээ л бензин өгнө гэх. Гэвч тэрхүү картыг зөвхөн төв салбар дээрээ 5000 төгрөгөөр зардаг ажээ. Өөрөөр хэлбэл ШТС-уудад нь бэлнээр байхгүй заавал төв салбар руу нь очих ёстой болж байгаа юм. Хэрвээ тэр айси гэх карт нь байхгүй бол түгээгчийг яаж ч гуйгаад шатахуун өгөхгүй. Түгээгч нь гэж “даам гарсан” нөхөр өөрийнхөө халааснаас бусдад мөнгө өгч байгаа аятай пээдэлзэж жолооч нарын дургүйг ихээр хүргэж байна. Хэрвээ зөвхөн тэр картаар үйлчлэх ёстой юм бол “Сод Монгол групп” ХХК бүх шатахуун түгээх станцдаа зарлал байршуулах ёстой. Гэвч алга дарам цаас өлгөөгүй байв. Харин карттай бол хүмүүст саванд хийгээд өгч байгаа харагдсан. Уг нь нэг нөхөр өөр дээрээ саванд хийсэн бензин асгаж ами хорлох гэж завдсанаас хойш бензин саванд хийж өгөхөө больсон гэдгийг Сод Монгол группийнхэн нисэхийн ШТС-ийн ажилтандаа хэлж, харьцаандаа анхаар гэдгийг уламжлах нь зүйн хэрэг бизээ.
Жишээ2: Петровис шатахууны хомсдол дахиад үүсгэв. Тэднийх зөвхөн А-80 л түгээж байгаа. А-92 огт байхгүй. Байхгүй шалтгаан нь өдрийн цагаар шатахууны тээвэр таталтаа хийж чадахгүй байгаа гэх. Тэгвэл МТ болон Жаст ойл үүнийг зохицуулаад бөөн дараалал болж байж нэг юм А-92 бензин олгож байна. Тэгэхээр Петровисынхон хүсэлгүй болохоор 92 өгөхгүй байгаа нь тодорхой болж байх шиг.
Харин орой 23:00 цагийн орчим шатахуун дууссан хэмээн ихэнх ШТС-уудаа хаасан байдалтай байна. Өдрийн цагаар шатахууны тээвэр таталтаа хийж чадахгүй байгаа байгууллага шөнө орой үүдээ хаагад өөрсдөө дотор нь инээлдээд сууж байх юм.
Жишээ3: Шунхлай зөвхөн 95 байна гээд 92 зарахгүй байна. Тэс петролиум ихэнх ШТС-аа засвартай гэх нэрээрээ ажиллахгүй байгаа. Алдаг оног хаа нэг нээвэл нээгээд, хааваал хаагаад дураараа аашилж байгаа.
Үүний улмаас 23:00 цагийн орчимд МТ-ийн ШТС-д ийм дараалал үүссэн байх юм.
Уг нь Монгол улсад шатахууны 35-40 хоногийн нөөцтэй. Гэтэл А-80, А-92-ийн үнэ нэмэхгүй байх шийдвэр гаргасантай холбоотойгоор нефть импортлогчид ийнхүү ард түмний түлж авах хүсэл дээр хяслын тоглолт хийж байгаа бололтой юм.
Харин энэ хугацаанд Ерөнхий сайд нь Солонгос руу “зугаалж” зээл ярьж явах... Шатахууны үнэд хамгийн их анхаарал хандуулах ёстой Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар аварга маань Ерөнхий сайдаа дагалдаад явчихсан.
Ёстой л нөгөө морь унасан толгойгүй хүн гэдэг шиг даварсан нефть импортлогчдийг базах дарах хүнгүй л хэдэн өдрүүдэд үргэлжлэв.
Хэрвээ энэ хэдэн нефть импортлогчдоо барьж, базаж чадахгүй байгаа бол ад үзээд байдаг Хятадын бодлогыг танилцуулъя. Хятадын төр стратегийн шинжтэй гэж үзвэл хувийн компанийн тодорхой хувийг шууд эзэмшдэг. Хувь, хувьцаа эзэмшиж ашиг хүртэх гэж байгаадаа бус хяналт тавих зарчмаар оролцдог жишиг байгаа.
Эс бөгөөс өөрсдөө нефтийн үйлдвэр барих ёстой шүү дээ. П.Очирбат Ерөнхийлөгч дээлээ газрын тос болгож байсан цаг үеийг санаж байна уу? Тэр цаг үеэс л үйлдвэр барих асуудал яригдаж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл үйлдвэр бариагүй нь төрийн эрх баригчид сэтгэлгүй, зүтгэлгүй болохын тод жишээ юм.
Бүхнийг чанга хатуу аргаар үзнэ хэмээн өөрийнхөө PR-ийг хийж байсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар аваргаа “зугаалж” ханасан бол одоо ажлаа хий. Байхгүйд чинь нефть импортлогчид дураараа дургисаар байна. Засгийн газар нь анхааралдаа авахгүй бол ШӨХТГ нефть импортлогчдод багадаж байгааг сануулж байна!!!
А.Баярмаа
Хотын оршин суугч · 2018/01/23
Заа за Тэгвэл тэр Оросын өчнөөн компаниудаас оруулж ирье дээ. Төрийн энэ том механизм Ард иргэдтэйгээ цуг БАЗУУЛНА гэж юу байхав
Irgen · 2018/01/23
УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Шатахууны онцгой албан татварыг нь нэмсэн нь цагаа олоогүй, бодит судалгаагүй байсан нь одоо харагдаж байна. Судлаад үзэхээр нэг литр шатахуун 300 орчим төгрөгөөр нэмэгдэхээр нөхцөл үүсээд байна. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдэж байхад угтаад татвараа нэмчихээр 200 орчим төгрөг нь шууд татварын нэмэгдлээс үүдэж байна. Тиймээс Засгийн газар ямар зохицуулалт хийж болох талаар нефть импортлогч компаниудтайгаа ярилцах хэрэгтэй. Эцсийн дүндээ зөв цагт, зөв судалгаатай шийдвэр гаргахгүй бол ямар хор хөнөөлд хүрч болохыг үүнээс харж болно" гэлээ.
Irgen · 2018/01/23
On garaad tatvar nemsnees bolj neft importlogch nar aldagdaltai ajillaad bgaa geseen. 1 litr tutmaas 100-200 tugrug aldaj bgaa bolohoor tatvar nemsen huulia ergej harah bh gej goridood baigaa nuuts tulshee zarahgui bhaar shiidsen gesen. Tatvar nemsnii l gai garch bgaa sh de. Dunhuu ulsiin ih hurliin gishuud min.
zz · 2018/01/22
Ard tumeniig doromjilj bolohhui shu etsest n oorsdoo shatna shu anhaaruulga
zz · 2018/01/22
Ard tumeniig doromjilj bolohhui shu etsest n oorsdoo shatna shu anhaaruulga
Zochin · 2018/01/22
Mongolchuudaa negdey tulsh uguhgui bgaa gazruudiig zugeer l ewdeed ewdeed haychie ewdej boloh yu bna bugdiig ni ewdey
Zochin · 2018/01/22
Mongolchuudaa negdey tulsh uguhgui bgaa gazruudiig zugeer l ewdeed ewdeed haychie ewdej boloh yu bna bugdiig ni ewdey
kkk · 2018/01/22
zugeerel gadnii kolonkuudiig oruulaad l irhed bolohiin bishuu
dorj · 2018/01/22
litseniig n tsutsal bathuu. chi. hunii zovlongoor. tsadah. boloogi. yu
Bovka · 2018/01/22
Arai2.eronkhii said nemegdene gj zarlachihaad ooroo gadaad yavchihsan?ogtsirvol taarna?
зочин. · 2018/01/22
Бүгдийг нь шатаах л үлдлээ.
иргэн · 2018/01/22
өнөө өглөө А 95 литр нь 2050 төгрөг байна. энэ арай хэтэрч байгаа юм биш үү. төрийн томчууд юу хийгээд байнаа. ажлаа хийгээч ээ. Ерөнхий сайд машинаар явдаггүй явган явдаг юм болов уу. бензин тийм үнэтэй болохоор бусад хүнсний болон бараа бүтээгдэхүүний үнэ ч толгой дээр гарах байхаа. яаж амьдрана аа. ядуу иргэд бид ч ёстой сүйрч байна даа.
Зочин · 2018/01/22
Хэд хоног 92оо 95 гээд 1995 аар зарж хөлжсөн юм уу
зочин · 2018/01/22
тэд хэрэв ашиггүй ажиллаж байгаа бол уб байгаа колонкуудийг цөөлж улс газраа авч эсвэл шинээр өөр компанид шилжүүлж монополийг задалж даварсан компаний эрхийг цуцал