Mонголын антропологич бүсгүй шилдэг судлаачаар шалгарлаа
2014/01/08
Монголын антропологич Б.Мандухайд Руд Левитаны шагналыг хүмүүнлэгийн чиглэлээр хүртлээ. Тэрбээр парламентын сонгуульд эмэгтэй нэр дэвшигчдийг чухалчилж үзэхийг тусгасан угсаатны зүйн судалгаагаараа шилдгээр тодорч, 25 мянган долларын эзэн болжээ.
Энэхүү шагналыг Массачусетын технологийн их сургуулийн хүмүүнлэгийн сургуулийн захирал санаачилж, жил бүр шилдэг судалгааны бүтээлийг тодруулдаг болсон юм. Тэрбээр Монголын ардчилсан хувьсгалын эхний жилүүдэд эмэгтэйчүүдийн сонгогдох эрхийг төдийлөн хамгаалж чадаагүй тухай бүтээлдээ өгүүлсэн байна. Тэрбээр 2012 он хүртэл парламентын гишүүдийн наймаас доош хувийг эмэгтэйчүүд эзэлж байсан тухай өгүүлжээ.