“ХАБЭА ба Хамтын оролцоо-2018” форум болно
2018/02/26
Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойн хүрээнд уул уурхайн үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг түгээн дэлгэрүүлэх, сайн туршлагыг харилцан солилцох зорилготой “ХАБЭА ба Хамтын оролцоо-2018” форум ирэх гуравдугаар сарын 26,27-ны өдрүүдэд болно. Тус форумыг Оюу толгой компанитай хамтран зохион байгуулах юм.
Хамтарсан форумыг зохион байгуулах ажлын хэсгийг Эрдэнэт үйлдвэрийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд Ерөнхий инженерийн үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэцогт ахлах бөгөөд Дэд даргаар Хөгжлийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр, нарийн бичгийн даргаар ХАБЭАБОХХ-ийн дарга Д.Цагаан-Эрдэнэ нар ажиллаж байна. Форумд уул уурхайн салбар төдийгүй бусад салбарын аж үйлдвэрийн томоохон компани, төлөөллүүд оролцож, хөдөлмөрийн аюулгүй байдлын өнөөгийн үйл ажиллагаа, тулгамдсан асуудлын талаар хэлэлцэх юм.