Б.Хатанбаатар: "Дүү рүү минь сэтгэлзүйн дайралт хийхээс гадна нэр төрийг нь унагахаар улайрч байгаад үнэхээр гайхаж байна"
2018/03/06
Пёнчан-2018 өвлийн олимпд зардал мөнгөгүйн улмаас оролцож чадаагүй Б.Сумьяа охины ах Б.Хатанбаатар өөрийн нүүр хуудсандаа ийнхүү бичжээ:
"Миний дүү багаасаа л биеэ даасан, бусдаас тэр бүр тусламж ирдэггүй спортоор хүмүүжсэн бахрахмаар нэгэн. Мэдэх нэгэн нь маргахгүй байх.
Мэдээж спортод амжилт гаргах амаргүй, сэтгэлийн хат маш их шаардагддаг нь үнэн. Гэхдээ тэр их сэтгэлийн хатыг үгүй хийж, шантрах хүртэл нь энэ их доромжлолоо ирүүлсээр байх ёстой юм гэж үү. Хэдхэн тамирчдаа дэмжиж, чадах чинээгээрээ байж болох бүхий л боломжоор нь хангаж өгөх нь тийм хүнд ажил гэж үү.
Хүчтэй нь хүчгүйгээ барьж идэх энэ тогоонд чадвартай тамирчид нь хүчин мөхөсдөж, эрх мэдэлтнүүд нь дарласаар иржээ. Тэгэхээр энэ бүхэн одоо л эхлэж, олон нийтэд хүрч ил болж байгаа ч өмнө нь ч сэм явагдсаар л байдаг байлаа. Сүүлийн үед дүүд минь сэтгэлзүйн дайралт хийхээс гадна нэр төрийг нь унагахаар улайрч байгаад үнэхээр гайхаж байна. Өрөвдөж байна.
Сүүлийн тэмцээний бичлэгийг тавиад ийм хүн яаж Олимпод орох юм гэх мэтчилэн бичих болж, зарим нэг хүн бүр түүндээ тайлбар хийгээд ярьж байх юм. Хамгийн хачирхалтай нь олимпийн медалийг нь Билэгдлийн чанартай медаль гээд тод хараар бичсэн Тэшүүрийн холбооны УЗ-ын дарга Д.Болормаа гэгчийн гарын үсэгтэй мэдэгдэл олон түмэнд хүрэх боллоо. /Хавсралтаас мэдэгдэлтэй нь танилцана уу/
Миний бие Залуучуудын олимпоос авсан дүүгийнхээ медалийн талаар судалж үзлээ. 2010 оноос санаачилсан холимог багийн төрлийн медаль ба 2016 оны Лиллехаммер өвлийн олимпод мөн багын тэмцээн болсон байна. Холимог багаа Mixed Noc /Mixed National Olympic Committee/ буюу Олимпийн хорооний холимог баг гэж нэрлэгддэг ба тэрхүү баг нь олимпийн хорооны туган дор жагсдаг юм байна.
“Яасан гоё юм бэ, Олимпод орно гэдэг мөрөөдөл минь байсан. Орсон бол гоё байхгүй юу“ гээд сэтгэлээр унан суугаа дүүгээ харах үнэхээр өрөвдмөөр байлаа.
Энэ бүх доромжлол, шантралын эцэст дүү минь Олимптой зэрэгцэн болсон сүүлийн оролцсон тэмцээндээ үнэхээр тааруу оролцож 2-р байр эзэлсэн нь үнэн. Энэ бүх сэтгэлзүйн дарамт, дайралтыг давж гаран амжилтаар дүүрэн байх тамирчид хэр их бол? Түүгээр ч зогсохгүй тэрхүү бичлэгийг нь ашиглан “Ийм хүн яаж Олимпод оролцох билээ” хэмээн түгээж, Сумъяаг гэх ард түмний сэтгэлээр тоглолт хийх, увайгүй үйлдэл гаргах хүмүүсийн өмнөөс харамсаж байна.
Бид “БИЛЭГДЭЛ-ийн медаль” хэмээх үгийн тайлбарыг Монголын Тэшүүрийн Холбооноос шаардаж байна. Мөн Улсын шигшээ багийн насанд хүрэгчид хариуцсан мэргэжилтэн Анарын хэлснээр Улсын шигшээ багаас Тэшүүрийн шигшээ багт зарцуулсан 100.000.000 төг болон Олон Улсын Тэшүүрийн Холбооноос олгосон 2016 онд USD 50.000, 2017 онд USD 50.000 тус тус зарцуулсан тайлангаа ард түмэнд ил тодоор тайлагнаж өгнө үү хэмээн хүсч байна" хэмээгээд доорхи зургууд болон линкыг хавсарган үзүүлжээ.
http://en.wikipedia.org/…/Mixed-NOCs_at_the_2016_Winter_Yo…
MGL · 2018/03/07
Yaasan hetsuu yum be. Ymar ch niigemd aimdraad baigan bid chin.
Zochin · 2018/03/07
ter ih mongiig oorsdoo huwaaj idchiheed gaigvi tamirchinaa muu helhee ydaj bolioch edniig bvgdiig ni shalgah heregtei muusan luiwarchid

Bi · 2018/03/06
teshuuriin shigsheegiin tanirchdad 100 say zartsuulsan bailgui. Shigsheed bagshtaigaa 5-uulaa sar bolgon tsalin avdag gej bodohoor jileer bodohoor 25 say orchim bolj baina. Hangamj sain avdag. Ulsaas avdag yumnuudaa uguisgej bolohgui bailgui dee. Sumiya iim hunishgui zan gargaj bolohgui. Teshuuriin holbootoigoo uchraa oloh heregtei. Chi gehdee ulsiin temtseend muu oroltsson. Ehnii 3-t orj chadaagui. Unen yumiig uneneer helj bichih heregtei baihaa

Зочин · 2018/03/06

Шударга · 2018/03/06
Улсын аваргын тэмцээнд маш муу уралдаж байна лээ. Юун олимп. Олимпид дэлхийн шилдгүүд л чуулдаг шд.
салаавч · 2018/03/06
замын нохой хуцаж л байдаг жингийн цуваа явжил байдаг
Зочин · 2018/03/06
Amjilt
Зочин · 2018/03/06
Amjilt
Зочин · 2018/03/06
Ухаантай ах бна. Дүүгээ өмөөрөлгүй яах юм. Биендээ бхгүй тэвчээр, хатуужилтай, байгуулсан гавъяатай жоохон охиныг дэмжихийн оронд харлуулж бгаа хүмүүс муухай юм даа.. Тамирчин хүнд сэтгэл зүй маш чухал бх. Д. Болормаа мэтийн хүмүүс болимоор юм.
Зочин · 2018/03/06
Муухай балиар новшнууд вэ.