Иран улсад зорчиж явсан хувийн онгоц осолдож 11 эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Амиа алдсан зорчигчдийн нэг Мина Башаран Туркийн нэртэй бизнесмэн Хуссейн Башараны охин бөгөөд хуримаа хийхээр Станбул хотын зүг найзуудын хамт явж байсан аж. Мина Башаран найзуудын хамт Дубайд цагийг хөгжилтэй өнгөрүүлж буй зургуудаа инстаграмм хуудсандаа нийтэлсэн байжээ. Тэдний гурав нь ирэх зун хуримаа хийхээр төлөвлөсөн байсан бол хоёр эмэгтэй нь бие давхар байсан гэнэ. Сүйт бүсгүй болон түүний найзууд бүгд Турк улсад нэр хүндтэй эмэгтэйчүүд байсан бөгөөд зарим нь дизайнер зарим нь үнэт эдлэлийн мэргэжилтэн хийдэг байжээ. Мина Башараны аав Хуссейн Башаран “Башаран” групп, болон өөрийн бизнесийг охиндоо өвлүүлэхээр төлөвлөөд байсан гэнэ. 

www.Dorgio.mn