Найз охинтойгоо муудалцаад амиа хорлохыг завджээ
2018/03/14
Найз охинтойгоо муудалцсан залуу уурандаа амиа хорлохыг завдсан хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Өнгөрөгч хоногт цагдаагийн байгууллагад “Манай охины найз залуу амиа хорлох гээд байна” гэх дуудлага ирсний дагуу очиж шалгалтын ажиллагааг явуулан, бусдын амиа хорлох гэсэн үйлдлийг таслан зогсоожээ.
Уг этгээд нь Баянгол дүүргийн 23 дугаар хороонд оршин суух хаягтай, 26 настай, Э гэгч байсан бөгөөд хүзүүн тус газартаа гэмтэл учруулсны улмаас эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэжээ.
Өнгөрөгч долоо хоногт согтуурсан үедээ бусдыг айлган сүрдүүлэх зорилгоор амиа хорлохыг завдсан үйлдлийг цагдаагийн алба хаагчид таслан зогсоосон гэж Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
Залуус уурын мунхаг, ухамсаргүй байдал, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас эрүүл мэнд, амь насаа хохироох эрсдэлтэй болчимгүй үйлдэл хийж байгаа нь харамсалтай. “Тэрхэн мөчид биеэ барьж чадсан бол…” гэдэг харамсал тээж, өөрийн болон бусдын амьдралд хар толбо үйлдээхгүйн тулд ухамсартай, хариуцлагатай байцгаая.
Eleven · 2018/03/14
Дараах сэтгэгдэлтэй санал нэг байна.Нэг хүүхэнээс болж амиа хорлох нь буруу ш дээ.Эрүүл энх байж урд наслаарай.
zochin · 2018/03/14
teneg erguu mal ve, etseg ehee boddoggui, neg huuhnees bolj amia horloj bval hohi n, amidral urt buguud bayn, neg huuhneer togtohgui sh de, amidrald chini mash olon huuhen taaraldana, zaluusa iimhen yumi tuluu hairan ami shuu, ter tusmaa huuhnees bolj, olon jiliin dara chi uuruusu ichij uheh bolno