Монголын рок попын салбарт, тэр дундаа рок амьд хөгжмийн чиглэлээр уран бүтээлээ хийдэг нэгэн хамтлаг мэндэллээ. Аадар хамтлаг нь алтернатив метал, пост-гранж, хард рок, акустик, баллад урсгалаар тоглодог билээ. Тус хамтлагийнхантай уран бүтээлийнхэн талаар цөөн хором ярилцлаа.

-"Аадар" хамтлаг хэзээ байгуулагдсан. Уран бүтээлээрээ ямар мэссэж өгөхийг зорьдог вэ?

-"Аадар" хамтлаг нь 2013 оны дөрөвдүгээр сараас эхлэн уран бүтээлээ туурвиж сонсогчдодынхоо хүртээл болгож эхэлсэн. Хамгийн анхны уран бүтээл нь ясан толгой гээд уран бүтээл байгаа. Энэхүү уран бүтээлээр дамжуулан хүмүүст амьд ахуйдаа баян, ядуу гээд нийгмийн аль ч давхаргад амьдарч байгаа. Одоо энэ амьдралд амьдарч байгаа хүмүүс үхэхэд ганцхан зүйл л үлддэг. Манай дууны шүлэг дээр “Ядуус нь ч ясан толгой, Ямбад нь ч ясан толгой” гээд гардаг юм. Хүн амьдадаа хэн ч байсан болно. Хүн үхээд оршуулагдахдаа гол нь адилхан бүгд яс болоод үлдэнэ гэсэн утга санааг илэрхийлсэн дуу байгаа.

Үүний дараагаар бид нар  “Хачин дурлал” дуугаа гаргасан. Энэ дуундаа залуусын хайр сэтгэлийг байгаагаар нь харуулсан юм.

-Эр хүн танаа дууныхаа талаар ярьвал?                                                       

-Нийгэмд ил байдаггүй хэрнээ бидний амьдралд хангалттай сонсогддог. Гэр бүлийн хүчирхийлэлийн эсрэг болон архины эсрэг хийгдсэн байгаа. Энэхүү дууны дараа студитэд амьд хөгжимтэй тоглож дүрсжүүлсэн гурван уран бүтээлийн 2 нь цацагдаж сонсогчдод хүрсэн. “Мажорын дуу.

 “Эр хүн танаа” дууны цуврал уран бүтээл гэж хэлж болох “Новшийн эцэг” гээд нэлээд хүнд металл рок дуу. Айл гэрийн ноён нуруу эцэг хүн архи , дарсанд орохоороо үр хүүхдэдээ яаж үзэн ядагдаж байгааг өгүүлсэн.

-Төрөл жанрын хувьд?

-Сэдвийн хувьд маш өргөн цар хүрээг хамруулсан уран бүтээлийг туурвихыг зорьж туурвиж байгаа. Хөгжмийн жанрын хувьд алтернатив метал гээд стиллиэр тоглодог. Гитарын хүнд  тоглол дээр дуучны уянгалаг хоолойтой хоршиж тоглогддог хөгжмийн нэг урсгал юм.

-Шинэ оны анх уран бүтээл?

-Саяхан “Би чамд хайртай” шинэ дуугаа цацаж эхэлсэн. Дараа дараагийн уран бүтээл хийгдэж байгаа.

Та бүхэндээ Аадар хамтлагийн уран бүтээлүүдийг толилуулж байна.

Д.Ана