Цалин, тэтгэвэр нэмэх асуудлыг сайдууд шийдэж чадсангүй
2014/01/15
Сар шинээс өмнө цалин тэтгэвэр нэмэгдэнэ хэмээн горьдсон иргэдийн хүлээлт тасарч байгаа бололтой.
Цалин тэтгэврийг гурван хувилбараар нэмэгдүүлнэ, 2013 оны инфляцийн төвшинтэй холбогдуулан нэмэхээс 20-30 хувиар нэмэхгүй нь. Тодруулбал, цалин тэтгэврийг нэмэх асуудал нууцын зэрэглэлд шилжүүлжээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ерөнхий сайдад хандаж иргэдийн цалин, тэтгэврийг хэдэн хувиар нэмэгдүүлэх, Монгол Улсын 2014 оны төсөвт тусгахдаа инфляцтай харьцуулсан тооцоо судалгаа, эмч, багш нарын цалинг олон улсын түвшинд хүргэхээр ямар бодлого боловсруулж байгаа талаар асуулга тавьсан.
Даанч өчигдрийн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар энэ асуултын хариултыг авч чадсангүй ээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа байнгын хорооны хуралдааны эхэнд хэвлэл мэдээллийнхэнтэй бус хаалттайгаар хэлэлцье гэсэн санал гаргасан ч УИХ-ын гишүүд дийлэнх нь дэмжсэнгүй.
Хаалттай хуралдаан болохгүй гэдэг нь тодорхой болонгуут С.Одонтуяа хурлыг орхин гарч явсан юм. Харин Ерөнхий сайдыг орлож мэдээлэл өгөх ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ "Би хариулт өгөх боломжгүй. Засгийн газраас цалин тэтгэврийг нэмэх асуудлыг хаалттай горимоор мэдээлэх чиглэл өгсөн" гэснээс өөр зүйл хэлсэнгүй хуралдаан дуусав.
Сангийн сайд Ч.Улаан ч хуралд байсангүйд гишүүд ч шүүмжлэлтэй хандав.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Надад албан бичгээр хариу ч ирсэн тодорхой зүйл юу ч алга. Бараа бүтээгдэхүүний үнэ, инфляци хөөрөгдөх вий гэдгээс үүдэн цалин тэтгэврийн нэмэгдүүлэх асуудалд болгоомжтой хандаж байгааг ойлгож байна.
Гэхдээ цалин тэтгэвэр нэмэхдээ ямар аргачлал, зохион байгуулалт хийж байгаа талаараа мэдээлэл өгөөч. Тэтгэвэр нэмэхдээ гол нь биш хамгийн гол нь бага тэтгэвэртэй хүмүүсийг хэрхэн ахиу нэмэх вэ. Цалингийн нэмэгдэл бүрт хойш суудаг хувийн хэвшлийнхнийг хэрхэн хамруулж гурван талт хэлэлцээр хийх вэ гээд надад олон хувилбар аргачлал байна" гэлээ.
Ё.Отгонбаяр гишүүн "2012 оны тавдугаар сард цалин, тэтгэвэр нэмснээс хойш өнөөг хүртэл өөрчлөгдсөнгүй. Цагаан сараас өмнө нэмээд өгчихсөн бол дээр байсан юм. Хамгийн гол нь 2012, 2013 оны инфляци, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг одоо нэмэх цалин тэтгэврийн нэмэгдэл нь нөхөж өгч чадах юм уу. Хэзээнээс эхлээд цалин, тэтгэврийн асуудал нууцын зэрэглэлд шилжчихсэн юм бэ" хэмээн асуухад,
С.Эрдэнэ: "2013 оны инфляци 12,5 хувьтай гарсан. Инфляцийн төвшинтэй уялдуулан нэмнэ үү гэхээс 2012 оны инфляцитай нэгтгэж хамаад нэмнэ гэж ойлголт байхгүй. Засгийн газарт цалин тэтгэврийг гурван хувилбараар нэмэхээр санал дэвшүүлсэн хариултыг өгөв". Тэрбээр мөн хуралдааныг орхин гарч одсон юм.
Тус байнгын хорооны дарга санал гаргаж ирэх долоо хоногт ХАХНХ-ын болон Сангийн сайдтай хамтдаа дахин энэ асуудлын талаар мэдээлэл авахаар хойшлууллаа. Энэ хооронд салбар хариуцсан сайд нар Засгийн газраасаа мэдээлэл өгөх эсэхээ дахин асууя гэв.
Ямартай ч цалин, тэтгэвэр нэмэх асуудал нууцын зэрэглэлт орж, сайд нар нь эл асуудлаа хэрхээ шийдэж чадалгүй ар араасаа хуралдаанаа орхин гарсаар асуудал хойш тавигдлаа.
Х.Даваа
зочин · 2014/03/25
Төрийн жинхэнэ албан хаагчдын цалин нь900000 гэсэн. Ийм цалин нь улсын дундаж гэж бичээд байгаа. Иймд эмчийн цалингийн доод хэмжээг улсын дундаж хэмжээнд хүргээч.
Зочин · 2014/01/17
Төрийн захиргааны ажилтнуудын цалинг нэмэхгүй байх бодлого бариач. Төрийн үйлчилгээний ажилтнуудын цалинг нэмэх хэрэгтэй. Төрийн захиргааны ажилтнууд тэтгэвэрт гарахаараа 5 жилийн цалинтай тэнцэх хэдэн арван саяар нь авдаг. Төрийн үйлчилгээнийхэнд тэтгэвэрт гарахад нь 3 сараас илүү байхгүй, юу ч өгдөггүй ийм шударга бус тогтолцоо байдаг юм уу. Өөрсдийнхөө цалинг битгий нэмээд бай....
Зочин · 2014/01/16
Алтанхуяагаа цалингаа нэмээчээ ална шүү Бурхан чамайг шийтгэг
Зочин · 2014/01/16
ene *****nuudiig odoo yaaltai bilee ehneesee l demii humuusiig songsiin