Камертоны Ганаа талийгаач дүүгийнхээ гэгээн дурсгалд зориулан дуу гаргажээ
2018/04/04
“Камертон 2” шоунаас төрөн гарсан “Бид дөрөв” хамтлаг нь “Чамаас би асууя” хэмээх ковер дуугаараа олноо танигдаж, дуулсан дуу нь монголын мянга, мянган залууст хүрч чадсан билээ.
Тус шоунаас төрсөн ирээдүйтэй дуучин хэмээн олонд нэрлэгдэж байсан Маргадыг зуурдаар таалал төгслөө гэсэн харамсалтай мэдээг бид хэд хоногийн өмнө хүргэж байсан.
Талийгаач Маргад нь Камертон хамтлагийн дуучин Ган-Эрдэнийн үеэл дүү билээ. Эд хийж бүтээх цэл залуухан насандаа хорвоог орхисон дүү Маргадын гэгээн дурсгалд зориулж дуучин Л.Ган-эрдэнэ ах Тайванбаттайгаа хамтран дуулсан “Гэгээн хүсэл” дуу цахим орчинд дахин эгшиглэж байна. Энэхүү дууг 2011 онд гаргаж байсан бөгөөд тэнгэрт хальсан найздаа зориулан бүтсэн дуу юм.
Зочин · 2018/04/04
ali ertnii duu shuu dee duu xugjmiin bolovsroloo deeshluuleed daraa ni medee bichee