Хүчиндүүлсэн гэж худлаа мэдүүлсэн бүсгүй “ял” авлаа
2018/04/11
Цагдаа, шүүх, прокурорт шалгагдаж байгаа бол үнэн зөв мэдүүлэг өгөх хуулийн зохицуулалттай. Хэрвээ худлаа мэдүүлэх юм бол Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээдэг. Тиймээс энэ талаар сэрэмжлүүлэг болгох зорилгоор шүүхэд худал мэдүүлсэн бүсгүйн хэргээр жишээ хүргэж байна.
Монгол улсын иргэн М.Т нь эрүүгийн 201622000211 дугаартай хэрэгт 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хохирогчоор мэдүүлэхдээ “аав М-д 2 удаа хүчиндүүлсэн” гэж мэдүүлсэн атлаа 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа “аав М нь намайг хүчиндээгүй, хүчиндэхээр оролдсон” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн байна.
М.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Тухайн үед хүчиндсэн гээд хэлчихээр аавд маань 10 гаруй жилийн ял оногдох гээд байсан. Тийм учраас ээж болон 2 дүүгээ бодсондоо аав намайг хүчиндээгүй, 2 удаа хүчиндэхийг оролдсон гээд хэлчихсэн юм. Тэрнээс намайг хүчиндээгүй гэж хэлээрэй гэж шахаж шаардсан хүн байгаагүй. Би өөрийнхөө хүсэлтээр л мэдүүлгээ өөрчилсөн. Би шүүхийн шатанд худал мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрч байна...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэжээ.
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 292 дугаар тэмдэглэлийн хуулбар Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хохирогчид эрх, үүрэг танилцуулсан тухай баримтын хуулбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул М.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс үзжээ.
Тиймээс М.Т анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож М.Т худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутай болохыг тогтоосон. Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оноосон байна.
Өөрөөр хэлбэл цагдаа, шүүх, прокурор, ХТг-т худлаа мэдүүлэх нь өөрөө гэмт хэрэг юм. Тиймээс тайлбар тухайн байгууллага тайлбар авахаасаа өмнө хууль танилцуулдаг.
Хэрвээ удаа дараа худлаа хэлэх юм бол Эрүүгийн хуулиар баривчлагдах хүртэл ял эдэлдэг бөгөөд худлаа мэдүүлэх нь эргээд хэргийн мөрдөн байцаалтыг буруу тийшээ хөтөлдөг сөрөг талтай. Тиймээс иргэд өөрийгөө болон өрөөл бусдыг бодож хуулийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг өгөх ЁСТОЙ гэдгийг анхааруулж байна.
ганбууш · 2018/04/16
Гандааш ганбууш бид 2 ер нь 12 оноос хойш секс хийгээгүйшд
Irgen · 2018/04/11
Tegeed huchindsen hun ni yalgui hotsorch baigaa umu. medeellee buren uguuch. huurhii ohinii buruu umuu
zochin · 2018/04/11
huchindeh ni ch huchindtsen l boltoi yum. harin yal ni hunddeh geed bsan uchraas eejteigee yariltsaad, duu naraa bodood meduulgee oorchlood hudlaa meduulsen bolj oortoo yal avch bgan bishuu