Нисэхийн замд гарсан ослын улмаас хоёр хүн амиа алджээ
2018/04/11
Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Нисэхийн замд өчигдөр хоёр автомашин автобустай мөргөлдсөн ослын улмаас хоёр хүн амиа алдсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Тодруулбал, иргэн Ч-гийн эзэмшлийн “Пробокс” загварын автомашин, иргэн Б-гийн эзэмшлийн “Шевролет” загварын суудлын автомашин, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААҮГ-ын эзэмшлийн “Хьюндэй” загварын зорчигч тээврийн автобус хоорондоо мөргөлдөж автомашины төмөр хийцэд гурван хүн хавчуулагдсан байна.
Ослын дуудлагыг дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 13:54 цагт Онцгой байдлын газар хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн зургаан албан хаагчид очиход, иргэн Б /41 настай, эрэгтэй/ хавчуулагдаж амиа алдсан байсныг гаргаж, цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
Мөн иргэн Ч /58 настай, эрэгтэй/, А /58 настай, эмэгтэй/ нар хавчуулагдсан байсныг гаргаж НТТТ-ийн шуурхай бүлэгт хүлээлгэн өгсөн. Иргэн А ГССҮТ хүргэгдэх замдаа амиа алджээ.
Мөн автобусанд зорчиж явсан 12 настай эмэгтэй хөнгөн гэмтсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн НТТТ-ийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.
haramsaltaya?... · 2018/04/11
Mongolchyyd aa!!!yhaan bna uu?ingeed yheed baih yy?...