Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга асан С.Баярыг  хорих эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, түүнийг нэг сар хорих шийдвэр гаргалаа. 

С.Баярыг Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт  шалгаж буй. Түүнийг гэмт хэргийн нотлох баримтыг устгаж, ул мөрөө баллаж болзогшгүй гэж үзэн энэ сарын 10-ны өдөр Авлигатай Тэмцэх Газраас сэжигтнээр баривчилсан ажээ.

Ч.Явуу

sonin.mn